 

                

2019-04-09 17:21
  521
  0
 
 
 
 
                        
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошуутай нийгмийн бүх салбарт хамтран ажиллана 
 
 
     
ОРОН НУТАГТ | СҮХБААТАР 
 
 ∙  Т.Одончимэг  odonchimeg@montsame.mn 
2019-03-25 14:43:13 
 
        МОНЦАМЭ        )       ∙                                                           
 
       Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошуу, Улиастай хотод ажлын айлчлал хийлээ. Айлчлалаар хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, улмаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. 
 
                                                                                                                      70                        ∙    
 
      Санамж бичигт талууд хэрхэн хамтран ажиллах талаар өргөн хүрээнд тусгагдсан гэж хэлж болно. Бид өмнө нь хамтран ажиллаж байсан арвин туршлагатай. Тэгэхээр энэ туршлага дээрээ үндэслэн цаашид илүү өргөн цар хүрээнд, өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд арай дутмаг байсан соёл, боловсрол, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, хамтрах болно. Санамж бичгийн хүрээнд хэрэгжих хамгийн эхний ажил бол хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажил байх болно. Учир нь энэ жил БНХАУ болоод Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа. Үүнд талууд маш их ач холбогдол өгч байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэллээ. 
 
                                                               ХАА                                                            
 
       Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны дэд дарга Хос-Эрдэнэ хэлэхдээ, Бидний хамтын ажиллагаа олон жилийг хамарч байна. Сүүлийн жилүүдэд илүү эрчимтэй явж ирсэн. Соёл, спорт, эдийн засаг, боловсрол, ХАА, аялал жуулчлал гээд бүх салбарыг хамардаг. Энэ цааш хэвээр үргэлжилнэ. Үүний дундаас манай бүс нутгийн иргэд маш их ашиг хүртэнэ. Бизнесээ өргөжүүлэх, туршлага солилцох гээд иргэдийн харилцаа холбоог дээшлүүлснээр илүү их амжилтад хүрнэ гэж найдаж байна гэв. 
 
 
 
 
 
                   ∙           ∙    ∙     ХХААГ u    a      ∙         ∙   20                                   
 
      Засаг даргын ажлын айлчлалын багт Засаг даргын зөвлөх О.Даваасамбуу, ИТХ-ын төлөөлөгч Д.Хосбаяр, Ч.Ганзориг, аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох, Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Батсайхан тэргүүтэй 20 орчим хүн багтжээ. Айлчлалын эхний өдөр Улиастай хотын үндэстний хүүхдийн цэцэрлэг, ажил мэргэжлийн сургууль, музей, спорт цогцолборын үйл ажиллагаатай танилцсан юм. 
 
 
 
Follow @montsame.mn



  
     
     