



2017-05-05 11:33
  342
  2
 
                                                                                                                          
                                         3                                                                                                                                                                                                             
            
1.    
                             
2.    
                    
3.    
                           
4.    
                                      
5.  
                                     
                           1912          1921             1924                    18                    1929          1931                      1942             1955     1.6.7.10      2.10.11       1956              1961          
                                                
 
 
 
              
 
ХАМНИГАН 
Тус улсад оршин суудаг манж-түнгүүс угсаатан Хамнигад ястан болно. Эдгээр нь Сэлэнгэ зүгт Ерөө гоын дагуу нутаглах Богд Жавзандамба хутагтын Их шавийн харьяат хамниган отгийнхон, Сэцэн хан аймгийн Дархан Ба гүн, Дайчин бнйс, Эрдэнэ гүн, Хөвчийн Жонон вангийн хошууны нутагт байдаг. Эдгээр хамнигадын гарал үүслийг олон мянган жилийн тэртээ Алтайгаас Үсүн улсын хүн иргэн Хар мөрөн хүртэл нүүдэллэн явах замдаа үлдэж хоцорсон хүмүүс гэлцдэг. Тэгээд өнө удаан хугацаанд монгол овогтны дунд байсан авч хэлээ марталгүй өнөө хүрч ирсний дээр тэдний нутаглах газрын нэлээд нэр нь хамниган үгээр хэлэгдэж заншжээ. 
Ерөөгийн хамнигад нь Ходоодын булан, Ялбаг, Танга, Бугант, Барлаг, Шарлун, Харлунгийн эх, Цөхөд орох Галттай Төмөртэй горихон, Минж голын ээлтэй зэрэг газар суух ба Дорнодын хамнигад нь Онон голын 3 харуул-Агаца, Гилбэр, Улхун болон Тогосогийн шилийн өвөр дагуу Улз голын хойд захаар оршин байдаг болно. Үүнээс илүү олон нь Дорнодын хамнигад бөгөөд тэд нар Дархан Ба гүний хошуу (Хан Хэнтий уулын хошуу) буюу Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг, Эрдэнэ гүний хошуу (Батхаан уулын хошуу) буюу Дорнод аймгийн Баян-Дайчин бэйсийн хошуу (Батноров уулын хошуу) буюу Хэнтийн Батноров, Норовлин, Бэрхийн хороо захиргаа, Хөвчийн Жонон вангийн хошуу (Биндэръяахан уулын хошуу) буюу Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр   нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн улс юм. Эд нар нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж халхын Түшээт хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно. Хуучин Дарьгангийн сүрэгчин нь доорхи 5 гар болж байв. Үүнд: 
1. Баруун гар адуучин. Бухын ширээтээс Харцав хүртэлх газар буюу Сүхбаатар аймгийн Онгон, Халзан сумдын зааг ноён хөндий, Лонгийн чулуугаар нутаглаж байв. 
2. Зүүн гар адуучин. Ухаандайн салаанаас Харгилтай хүртэл Асгат, Дарьганга сумдын нутаг Орлой гурван зээрдээр нутаглана. 
3. Баруун гар тэмээчин. Хөшөө цагаан хөөврөөс Төгрөг жирэм Аргалын уул хүртэл Баяндэлгэр сумын нутаг Дөхөм, Баян, Тээгийн говь буюу Орлой гурван зээрдээр нутаглана. 
4. Зүүн гар тэмээчин. Сэвхүүл, Баянбулагаас Жингэр цагаан тэмээт, Онгон, Төвшин ширээ, Уулбаян сумын зааг нутагт бүхий говирхог газраар нутаглана.
5. Хоньчин. Их уулаас Дарьганга, Молцогийн онгон элс, Баруунбулаг, Шардат, Таван толгой, Бударын чулуу буюу Дарьганга, Онгон, Наран сумд Баяндэлгэрийн Хонгор, Дөхөм бригадын нутгаар сууна. 
Дарьгангийн сүрэгчин нь Чин улсын үед Жанчхүүгийн Гусай амбанд захирагдан Дарьгангын таван гар нэртэй засаг захиргааны нэгжид харьяалагдан байгаад1912 оноос Богд хаант Монгол улсын Дотоод Яаманд, 1921 оноос Ардын засгийн Дотоод Яаманд шууд захирагдах болжээ. 1924 онд Дарьгангын нутгийн захиргааны дүрэм батлагдан хуучин таван гарыг өөрчлөн Дарьганга уулын хошууг 18 сумтай байгуулж, тамгын газрыг нутгийн төв Их булаг гэдэг газар төвлүүлжээ. Ингээд тус хошууг 1929 онд хан Хэнтий уулын аймагт харьяалуулсан ба 1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог, Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга (Сүхбаатар) аймагт харьяалагдах болгосны дээр1955 онд Онгон сумын 1, 6, 7, 10-р багаар Наран сум, 2, 10, 11-р багаас Дариг сум байгуулагдсан ба 1956 онд Их булаг сум, Онгон, наран сумдаас тасран байгуулагдаад 1961 онд буугдаж Онгон суманд нийлжээ. 
Ийнхүү Дарьгангийн одоогийн байршил тогтож Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумнаа Дарьгангачуул оршин сууж байна. 
Дарьгангачуул нь мал маллагааны арга, алт мөнгө дархлах урлалаар монгол даяар нэрлэгтэй билээ. 
 



  
     
     