 

    ХХК Liebherr R9400        

2019-04-02 16:07
  519
  0
 
 
 
 
    ХХК Liebherr R9400          
Моннис Майнинг Экьюпмент ХХК Liebherr R9400 техникийг Оюу Толгой уурхайд амжилттай хүлээлгэн өглөө 
 
 
      
 
 /2019-04-01 17 02 GMT+8/ 
 
 
 
 
                                         ХХК      Liebherr R9400            2019   3    15              ХБНГУ          Commerzbank AG                         
Монгол улсын эдийн засаг хөгжлийн томоохон хөдөлгөгч хүч болох Оюу Толгой уурхайн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд хүчин зүтгэж буй үндэсний олон компаниудын нэг болох Моннис Майнинг Экьюпмент ХХК нь Liebherr R9400 маркын хоёр дахь экскаварторыг 2019 оны 3-р сарын 15-нд уурхайн хамт олонд амжилттай хүлээлгэн өглөө. Голомт банк ХБНГУ-ын Commerzbank AG хамтран тус техникийн санхүүжилтийг шийдвэрлэсэн нь Оюу Толгой уурхайд цаг алдалгүй хүлээлгэн өгч ажлаа эхлэх боломжоор хангасан юм. 
 
 
       Liebherr R9400             1670     22                                                                
Тус Liebherr R9400 маркын хүнд даацийн экскаватор нь 1670 морины хүчтэй, 22 метр кубын шанагатай бөгөөд энэ нь одоогоор Монголын уул уурхайн салбарт ашиглагдаж буй техникүүдийн хувьд маш өндөр үзүүлэлтээс гадна энэхүү брэндийн тоног төхөөрөмжүүд нь аюулгүй найдвартай ажиллагаа, өндөр бүтээмж, операторын тав тухыг бүрэн хангасан байдлаараа тэргүүлэгч брэнд юм. 
 
               1                                                          
Моннис компанийн инженер техникийн чадварлаг ажилтнууд 1 сарын хугацаанд угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон ба түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд Оюу Толгой уурхайн олборлолт болон техникийн багийн төлөөлөл, Моннис компаний худалдааны хэлтэс болон угсралтын баг, Голомт банкны төлөөлөл оролцож техникийн ажиллагаатай танилцлаа. 
 
            21                    850              Liebherr     120      400    120     45                             
Моннис групп нь 21 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсын уул уурхайн салбарт 850 гаруй хүнд машин механизм, техникүүдийг нийлүүлээд байна. Үүнээс Liebherr брэндийн 120 тонноос доош жинтэй 400 гаруй ширхэг экскаватор 120 тонноос дээш жинтэй 45 ширхэг хүнд даацын экскаваторуудыг нийлүүлсэн ба энэ нь Монгол улс дах уурхайн экскаваторын хамгийн том парк юм. 
 
       2012                                    5600     《  -2》                《Mine dry》                          1000                            
Түүнчлэн 2012 оноос хойш Моннис групп нь Оюу Толгойн ил болон далд уурхайн бүтээн байгуулалтад хамтран ажиллаж эрчим хүчний дэд бүтцийн төсөл, Монгол улсдаа хамгийн томд тооцоогдох 5600 хүний багтаамжтай “Оюут-2” кемп, уурхайн хатаалгын болон хяналтын цогц байгууламж болох “Mine dry” төсөл болон уурхайн олборлолт, барилга дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудад өөрсдийн техник тоног төхөөрөмж, инженер техникийн 1000 гаруй ажилтнуудынхаа нүр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр оролцож Монгол улсынхаа бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. 
 
 
 
 
 
         ХХК  Mining operation manager;  ∙                       
Дэвид Мийдор, Оюу Толгой ХХК-ний Mining operation manager; С.Билгүүн, Моннис компаний Худалдааны менежер, Дашдэндэв, Голомт банкны Уул уурхай, дэд бүтцийн хэлтсийн захирал 
 
 
 
 
 
 ХХК      ХХК       
Oюу толгой ХХК, Моннис Майнинг Экьюпмент ХХК, Голомт банкны хамт олон 
 
 
        
Гадаад худалдааны санхүүжилттэй холбоотой мэдээллийг 
 
trade@golomtbank.com  70111646    1380     
trade@golomtbank.com болон 70111646 /дотуур дугаар 1380/ холбогдон авна уу.
 
 
GoGo Facebook  
     GoGo Facebook Хуудас 
 
 


ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠠᠩᠬᠠᠨ ᠤ HITACHI EH4000ACII ᠵᠠᠭᠪᠤᠷ ᠤᠨ 220 ᠲᠣᠨ ᠤᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠴᠠ ᠲᠠᠢ ᠠᠦ᠋ᠲ᠋ᠣᠰᠠᠮᠣᠰᠪᠠᠯ 
Монголын анхны HITACHI EH4000ACII загварын 220 тоннын даацтай автосамосвал


Бизнес мэдээ
2019-03-28 08:00 GMT+8  


 


“ЗАМайн Сервисиз” ХХК Монголын анхны HITACHI EH4000ACIIзагварын 220 тоннын даацтай автосамосвалын эхний ээлжийн 2 ширхэгийг “Хишиг Арвин Индустриал” ХХК-д хүлээлгэн өглөө.

Япон улсын Хитачи брендийн уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болох Хитачи Констракшн Машинери ХХК-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютор “ЗАМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос Монгол улсын эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарт тоног төхөөрөмж болон сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлэн амжилттай ажиллаж байна.


 


“ЗАМайн Сервисиз” ХХК 2019 оны 3-р сарын 25-ны өдөр Монгол улсад анх нийлүүлэгдэж буй HITACHI EH4000ACII загварын 220 тоннын даацтай 2 ширхэг автосамосвалыг Монголын уул уурхайн салбарын үндэсний тэргүүлэгч оператор “Хишиг Арвин Индустриал” ХХК-д хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.


 

 

 

 


Тавантолгойн Цанхийн уурхайд ажиллах EH4000ACII загварын автосамосвал нь AC /Alternative Current/ буюу хувьсах гүйдлийн цахилгаан хүч дамжуулах эд ангитай бөгөөд өндөр хурдтай, цахилгаан жолоодлогын болон тоормосны системтэй учир шарвалт, хэлбийх зэргээс сэргийлэх олон давуу талтай. 384 тоннын ажлын жинтэй, 1864 кв буюу 2500 морины хүч бүхий хөдөлгүүртэй уг техник нь операторын тав тух, өндөр бүтээмж, өндөр хүчин чадал бүхий хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, аюулгүй найдвартай ажиллагаа зэргийг бүрэн хангасан техник юм.


 


"Хишиг Арвин Индустриал" ХХК-ийн Засвар төлөвлөлтийн инженер Б.Лхагвасүрэн:

Манай компани Монголын анхны HITACHI EH4000ACII загварын автосамосвалыг хүлээж авч байгаадаа баяртай байна. Манай компани одоогоор HITACHI EX загварын 3 ширхэг экскаватортай ба бүтээмж өндөртэй, аюулгүй найдвартай ажиллагааг бүрэн ханган ажиллаж байна. Одоо шинээр авч байгаа энэхүү автосамосвалууд ч мөн адил гүйцэтгэл сайтай ажиллана гэдэгт итгэж байна.


 


"ЗАМайн Сервисиз"ХХК-ийн Засварын хэлтсийн менежер Д.Бархасбадь:

Үндэсний хамгийн том оператор компани болох “Хишиг Арвин Индустриал” ХХК болон Хитачи брендийн уул уурхайн тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютор “ЗАМайн Сервисиз” ХХК нь 2017 оноос хойш хамтран ажиллаж байна. “Хишиг Арвин Индустриал” ХХК нь Монголын анхны HITACHI EX3600E-6 цахилгаан экскаваторыг худалдан авч байсан ба энэ удаад ч Монголын хамгийн анхны 220 тоннын даац бүхий цахилгаан хөтлүүртэй HITACHI EH4000ACII загварын автосамосвалыг худалдан авч ажилд гарахад бэлэн болоод байна.


 


"Хишиг Арвин Индустриал" ХХК-ийн оператор Т.Хилчинбаатар:

Өмнө нь Terex MT4400 загварын автосамосвал дээр ажиллаж байсан. Энэхүү техникийн хувьд тоормосны систем маш сайн, операторын тав тухтай байдлыг хангасан нь таалагдлаа. Энэхүү HITACHI EH4000ACII загварын автосамосвалыг Монголдоо анх "Хишиг Арвин Индустриал" ХХК авч энэ шинэ техник дээр ажиллах болсондоо сэтгэгдэл өндөр байна.

https://www.facebook.com/ZaMineServicesLLC/

http://zamineservices.com/

GoGo Facebook Хуудас

                               

                  



  
     
     