 

     《  》  

2018-11-02 10:57
  399
  0



     《  》  
Монголын түүх, соёлыг таниулах "Талын түмэн адуу" наадам болно


    | GoGo.mn

 /2018-11-01 0930 GMT+8/ 


                    《  》     3  4             

     Монголчуудын нүүдэлчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах зорилго бүхий “Талын түмэн адуу” арга хэмжээ арваннэгдүгээр сарын 3, 4-ний өдөр түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий аймгийн Батноров суманд болно. 


    БОАЖЯ            ЗДТГ                《 》                          

     БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагын Газрын дэмжлэгтэйгээр "Мөнх Харилцаа" ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн Талын Түмэн Адуун төвөргөөнд улс, аймгийн зэрэг цолтой уяачид, залуу адуучид авхаалж самбаагаа сорино.


 


                                   

   Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвөл адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан үлдэх, тухайн орон нутгийн адуучдын авьяас чадварыг алдаршуулах зэрэг чухал ач холбогдолтой юм.


                                       2000                  

    Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс тав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд улс, аймгийн цолтой уяачид, залуу адуучдын 2000 адуу нэг дор цуглах юм. Мөн ӨМӨЗО-оос адуучид ирж оролцохоо мэдэгджээ. 


 


                                       

 Хэнтий аймаг нь Монгол Улсын түүхийн өлгий нутаг учир аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, байгалийн адал явдалт аялал, түүх соёлын аяллын төрлүүдийг нэгэн зэрэг хөгжүүлэх боломжтой нутаг юм.

 

        

Энэ удаагийн Талын түмэн адуун төвөргөөний хөтөлбөрт: 

      

Адуучдын Хээрийн цайллага, адуун туувар

《 》    

“Торгон тар” богино зайн бооцоот уралдаан

      

Нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга

    

Адууны зүс нэршлийн танилцуулга

        

Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа

  

Морьтон хүүхдийн парад 

        

Хэнтийн Брэнд хүнсний үзэсгэлэн худалдаа

   《 2018》  

Уран уургач шалгаруулах “Шургуу 2018” тэмцээн

   

Эмнэг булгиулах тэмцээн

   

Малчдын өвөлжөөтэй танилцах аялал

    

Тал нутгийн тайга нохойн уралдаан

       

Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлалын үзэсгэлэн 

《  》   

"Талын түмэн адуу" фото зургийн үзэсгэлэн

        

Баяр наадмын зочдод зориулсан урлагийн тоглолт зэрэг багтжээ.


 


GoGo Facebook 
GoGo Facebook Хуудас



♣♣♣♣♣♣♣♣♣♣♣♣♣♣


 

 



  
     
     