26
Гадаад худалдааны бараа эргэлт 26 хувиар өсчээ
᠊ | GoGo.mn
2018-08-09 1055 GMT+8
2018 7 7382.3 26.0 1525.3 851.0
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2018 оны эхний 7 сард 7382.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.0 хувиар буюу 1525.3 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 851.0 сая ам.доллар болсон байна.
2018 146 60 144
Манай улс 2018 оны эхний долоон сард дэлхийн 146 улстай худалдаа хийснээс 60 улсад бараагаа экспортолж, 144 улсаас гарал үүсэлтэй барааг импортолжээ.
ЭКСПОРТ
4116.7 596.4 16.9
Экспорт 4116.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 596.4 сая ам.доллараар буюу 16.9 хувиар өссөн байна.
БТКУС 21 13 614.8 55.8
Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 13 хэсгийн барааны үнийн дүн өссөн байна. Tрдэс бүтээгдэхүүний экспорт 614.8 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 55.8 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.
2017 7 1 67.3 78.4
2017 оны эхний 7 сард 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 67.3 ам.доллар байсан бол энэ оны мөн үед 78.4 ам.доллар болж өсчээ.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт
98.6 83.8
Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6 хувь буюу нийт экспортын 83.8 хувийг эзэлж байна.
7 1610.7 20.5 206.6 304.7 2017 7 67.3 78.4 98.9
Энэ оны эхний 7 сард 1610.7 сая ам.долларын 20.5 сая тонн чулуун нүүрс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 206.6 сая ам.доллараар их хэдий ч тоо хэмжээний хувьд 304.7 мянган тонноор бага байна. 2017 оны эхний 7 сард нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 67.3 ам.доллар байсан бол энэ оны мөн үед 78.4 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.9 хувийг БНХАУ руу гаргасан байна.
7 848.1 4.5 1042.3 1386.7 . 344.4 2017 7 888.7 7 1176.1
Энэ оны эхний 7 сард 848.1 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.5 мянган тонноор бага байгаа ба хилийн дундаж үнэ 1042.3 ам.доллараас 1386.7 ам.доллар болж 344.4 ам.доллараар өссөн байна. 2017 оны эхний 7 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 888.7 сая ам.доллар байсан бол энэ оны эхний 7 сард 1176.1 сая ам.доллар болжээ.
Эх сурвалж: Монголбанк