 

     77  

2018-10-26 10:44
  277
  0



 77   
Боомтуудыг 77 тэрбумаар шинэчилнэ


   Зууны мэдээ

  Өчигдөр  2018-10-25 1615 GMT+8 



     《 》                                   


     “Зууны мэдээ” сонин хар тамхи, цагаан тахлын аюулын хор хохирлыг нийгэмд таниулж, сэрэмжлүүлэх цуврал нийтлэл, сурвалжилга хүргэж байгаа билээ. Тэр дундаа хар тамхины аюулын хүрээллийг хумихын тулд хилийн хяналтаас эхлэх асуудлыг хөндөж буй.


              40-50                                                 


    Тэгвэл бид энэ удаад хар тамхитай холбоотой гэмт хэргийн 40-50 хувийг эзэлдэг хил, гаалийн хяналтыг сайжруулахад ирэх оны төсвийн төсөөлөл ямар дүр зурагтай байгааг сонирхлоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хар тамхитай дорвитой тэмцэхийн тулд нэн тэргүүнд хил, гаалийн тоног төхөөрөмжөө сайжруулах шаардлагатай байгааг өнгөрсөн жилүүдэд кг, уут шуудайгаараа хилээр нэвтэрсэн мансуурах бодисын хэмжээ гэрчилнэ.


         2010   19   9.75         


    Ганц жишээ дурдахад гаалийн байгууллага 2010 оноос хойш 19 удаагийн үйлдлээр 9.75 кг хар тамхи, мансууруулах бодисыг хураан авчээ.


        44     45     11          


     Харин гэмт хэргийн 44 хувь нь агаараар, 45 хувь нь газраар, 11 хувь нь шуудан илгээмжээр орж ирэх магадлалтай байдаг аж.


                                       


     Тиймээс Монгол Улсын нийгмийн давхарга, нүх сүв бүхэнд нэвчиж өсвөр үеийнхнийг аюулд хөтөлж буй хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхийн тулд юуны түрүүнд хилийн хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа юм.


                              


    Гэвч өнөөдөр Монгол Улсын хил, гаалийнхан хар тамхи, хууль бус бараа эргэлттэй үнэрч нохойноос өөр багаж зэвсэггүйгээр гар хоосон тэмцэж байгааг ил тод хэлдэг.


                  70                                                   


     Харин жаахан ч гэсэн гэрэлтэй мэдээлэл байгаа нь ирэх онд хил, гаалийн шинэчлэлд 70 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэхдээ энэ мөнгөн дүн парламентын хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн хил гаалийн хяналтыг сайжруулах, тэр дундаа Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын санд нөлөөлөөд буй хар тамхи мансууруулах бодисын аюулаас улс орноо хамгаалах хүсэл эрмэлзлэлээс үүдэж өсөж, эсвэл буурах магадлалтай.


     2019                                     74         


    Монгол Улс 2019 онд импорт, экспортын бараа, бүтээгдэхүүнийг нарийн шинжлэх бодлого баримталж, татварын орчныг сайжруулах үүднээс багагүй хөрөнгө оруулалт төсөвлөжээ. Тухайлбал, хил, гаалийн байшин барилга, тоног төхөөрөмж зэрэг иж бүрэн шинэчлэлд 74 тэрбум, урсгал зардалд гурван тэрбумыг төсөвлөсөн байна.


                41   468.1    


    Үүнээс гадна боомтуудын хяналтыг сайжруулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын орон тоог 41, урсгал зардлыг 468.1 сая төгрөгөөр нэмэгдүүлжээ.


                                                    


    Гаалийн иж бүрэн бүртгэл, хяналтын тогтолцоо, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж байгалийн баялгаасаа татвараа бүрэн авах бодлогын арга хэмжээг ирэх оноос үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, хилээр гарч буй төрөл бүрийн баяжмал хүдэр зэрэгт лабораторийн шинжилгээ хийж, тохирсон татвар авах.


                                


    Мөн хил, боомтоор орж буй нүүрс тээврийн машинуудыг саадгүй нэвтрүүлэхийн тулд рентген аппарат, чип суурилуулснаар машин гааль дээр шалгуулж зогсдог байдлыг үгүй хийж теле хяналтын системтэй болох гэнэ.


                                                     


    Хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх ажлын хүрээнд хилийн боомт дээр ачаа тээвэрлэлт саатдаг шалтгааныг цогцоор нь шийдвэрлэх бөгөөд хил, гаалийн төв лабораторийг өргөтгөж чадавхжуулах, хилийн боомтууд дээр салбар лаборатори байгуулах, гаалийн хяналтын тоног төхөөрөмжийг сайжруулах, теле хяналтын нэгдсэн системийг бий болгохоор төсөвт тусгажээ.


            3.143.0         24         41   468.1      


     Тухайлбал, төсвийн төсөөллөөр гаалийн байгууллагын урсгал зардлыг 3.143.0 сая төгрөгөөр нэмэх, Алтан­булаг-Хиагт боомт 24 цаг ажиллах болсонтой холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 41 орон тоо 468.1 сая төгрөгийн урсгал зардлыг нэмэгдүүлжээ.



                  74.6      


    Түүнчлэн экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдвэрлэх, гаалийн шинэчлэлд 74.6 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөсөн байна.



      25     

Л.ЭНХБОЛД: ГАШУУНСУХАЙТ БООМТОД 25 САЯ ДОЛЛАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ




                       ∙     


    Хар тамхитай хэрхэн тэмцэх болон хил гаалийн хяналтыг сайжруулах талаар Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболдын байр суурийг сонслоо.


                                          


 Хар тамхи, мансууруулах бодисын аюул Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд удаж байна. Үүнтэй тэмцэхэд хил гаалийн хяналт чухал ч манай улсад нөхцөл байдал сайнгүй байгааг та мэдэж байгаа байх. Тэр дундаа таны сонгогдсон тойрог онцлогтой шүү дээ?



                                                      


 Хар тамхины асуудал Монгол Улсад түгшүүр зарлаад удаж байна. Ялангуяа, залуу үе тэр дундаа гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн залуучууд, урлаг спортынхон энэ төрлийн хэрэгт орооцолдож байгаа нь хамгийн аюултай, сэтгэл зовних ёстой асуудал юм. Тиймээс УИХ хар тамхины асуудлыг онцгой анхаарах шаардлагатай байна.


                     11    


    Тэр дундаа Өмнөговь аймгийн хувьд мансууруулах бодистой холбоотойгоор янз бүрийн асуудал гардаг. Нүүрс тээвэрлэж байгаа 11 мянган машин бий.


                                                   


     Ар гэрээсээ хол, хэдэн төгрөг олж амьжиргаагаа залгуулах гэж яваа олон мянган хүн нойр, хоолгүй ажиллаж байгаа учраас сэргээш хэрэглэх тохиолдол гарч байсан. Мими гэх сэргээш бодисыг хэрэглэж байна гэсэн учраас өнгөрсөн жил Зөрчлийн хуулиар хэрэглэх, тээвэрлэх, борлуулахыг нь хориглосон.


                                                                


    Өмнөговиос сонгогдсон гишүүд санаачилж хуульд өөрчлөлт оруулсан. Эхний удаа торгуультай холбоотой заалт оруулж өгсөн. Цаашид даамжирч, асуудал хүндрэх юм бол эрүүгийн хариуцлага руу шилжихээс өөр аргагүй. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой тоон мэдээллийг харахад сүүлийн үед тасралтгүй өсөж байгаа нь аюулын дохио юм. Тиймээс УИХ-ын түвшинд анхаарах нь зүй ёсны хэрэг.

  

                


 Тухайлбал, Гашуунсухайт боомтын тоног төхөөрөмжийн хувьд мансууруулах бодистой тэмцэх боломж, бололцоо хэр байна вэ?


                                                       

 Боомтын тоног төхөөрөмж маш хангалтгүй.Боомтуудын тоног төхөөрөмж, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Зэлүүд газарт хэдэн төрийн албан хаагч ямар ч тоног төхөөрөмжгүй орхичхоод гар хоосон улсын хилийг хамгаал, хууль бус бараа бүтээгдэхүүнийг хяна гэж шаардлага тавих боломжгүй.

   

                     


    Хятад улсын буцалтгүй тусламжаар Хөгжлийн хөтөч төслийн хүрээнд лаборатори, рентген аппаратын асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна.


                                       


    Тэгэхгүй бол хар тамхи байтугай нүүрсний хулгайг хянаж чадахгүй байна. Ачаатай машиныг хоосон гэж бүртгээд гаргаж байна. Ядаж рентген аппараттай болчихвол хууль бус бараа, бүтээгдэхүүнийг илрүүлэх хэмжээнд очих байх.


         

 Ирэх оны төсөвт гаалийн шинэчлэлийг хэрхэн тусгасан бэ?


                         


 Сангийн яамнаас боомтуудад тодорхой төсөв тавьж өгч байна. Ирэх оны төсөвт гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг таван боомтод нэлээдгүй зарцуулахаар болсон.


          25                            


     Тухайлбал, Гашуунсухайт боомт дээр 25 сая ам.долларын бүтээн байгуулалтыг хийхээр ажиллаж байна.Энэ мөнгө тоног төхөөрөмж, тэнд ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад зарцуулагдана.


                      


 УИХ, Засгийн газрын дэргэд Хар тамхитай тэмцэх тусгай нэгж байгуулъя гэсэн санаачлага гарч байна. Та дэмжих үү?


                                    


 Мэдээж бүрэн дүүрэн дэмжинэ. Монгол Улсаа мансуурлын аюулаас ангижруулж, өсвөр үе залуучуудаа урьдчилан сэргийлэхийн тулд УИХ, Засгийн газрын түвшинд Хар тамхитай тэмцэх тусгай нэгж байгуулах зэргээр дорвитой тэмцэх цаг болсон.





GoGo Facebook 
GoGo Facebook Хуудас

http://gstat.mn/newsn/character/-14022014-1392371200-1880738608-php4HIAGi.p ng






 



  
     
     