 

        500    

2018-07-30 11:45
  730
  0
    
         
    
     
        500 –         
Мирослав Бобек: Тахийн талд тахийн тоо толгойг 500–д хүргэх бодолтой байна     
     
  ∙  | GoGo.mn     
2018-07-17 0830 GMT+8     
     
    БНЧУ               КАСА        (        )       Б          
     БНЧУ-ын Прагийн амьтны хүрээлэнгээс Монгол Улс руу Чехийн цэргийн КАСА агаарын хөлгөөр өнгөрсөн сард тахийн дөрвөн гүүг (Яняа, Хэлми, Ханна, Спэс) тээвэрлэж Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэгт нутагшуулаад байгаа билээ.     
     
         
        4          
Яняа, Хэлми, Ханна, Спэс нэртэй 4 тахийг Монголд нутагшуулаад байна     
     
  31             ЭНД         
Ингэснээр нийтдээ 31 Пржевальскийн адууг Европоос Монголд авчраад байна. /Тахийг хэрхэн тээвэрлэж авчирсан талаар ЭНД дарж уншина уу./     
     
                  
    Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал ноён Мирослав Бобектой ярилцлаа.     
     
     
         
     
                  
    Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек тахь тээвэрлэлтийн үеэр     
     
                          
-Та бүхэн Монголд хавтгай, бөхөн зэрэг амьтдыг хамгаалах ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?     
     
       10                    
-Бид Монгол Улсад тахийг хамгаалах чиглэлд 10 гаруй жил хамтарч ажиллаж байна. Харин Монголын бөхөнг хамгаалах ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн.  

 
     
        КАСА              
Сүүлийн найман жил Чехийн армийн КАСА онгоцоор Европын амьтны хүрээлэнгүүдээс тахь тээвэрлэн авчирч байна.     
     
                                              
    Өнгөрсөн дөрөвдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд нэмэртэй байна. Энэ хүрээнд ховордсон туурайтан амьтдыг хамгаалах үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.     
     
                     А                         
     Өнгөрсөн жил бид бөхөнг сансрын холбоогоор хянах тоног төхөөрөмж нийлүүлсэн. Говийн Их Дархан Цаазат газрын А бүсийнхэнтэй өнгөрсөн жилээс хамтарч ажиллаж, тэдэнд нэг мотоцикл бэлэглэсэн. Саяхан бид дахин найман мотоцикл хүлээлгэж өгөөд ирлээ.     
     
         
     
         
     
         
     
         
   
                                                              

  
   Бидний тэнд хамтарч ажиллах гол зорилго нь хавтгай. Хавтгайг хэрхэн арчилж маллах талаар менежментийн чиглэлд хамтарч ажиллаж байна. Тэнд тусгай хавтгай маллагааны төвтэй. Тус төвийн хашаа хороог сайжруулж , өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Мөн тахийг хамгаалж нутагшуулах чиглэлэр олон жил ажиллалаа.    
    
              
- Энэ ажлын хүрээнд юу хийхээр төлөвлөж байна вэ?    
    
                                    08      КАСА                  
-Прагийн амьтны хүрээлэн тахийг хамгаалах чиглэлд тэргүүн зэрэгтэй. Дэлхийн тахийн удмын бичгийг хөтөлдөг. Бид тахийг эргүүлэн Монголд нутагшуулах тал дээр ажиллаж байна. Сүүлийн найман жил Чехийн армийн КАСА онгоцоор Европын амьтны хүрээлэнгүүдээс тахь тээвэрлэн авчирч байна.   
    
                                                                                           
    Хэд хоногийн өмнө дараагийн дөрвөн тахийг тээвэрлэн авчирлаа. Мэдээж зөвхөн тахийг тээвэрлээд орхих биш. Говийн дархан цаазат газрын Б бүсийн байгаль хамгаалагчдын ажлын орчинг сайжруулах төвийнх нь үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ажиллаж байна. Жишээ нь, нэлээн хэдэн машин бэлэглэсэн. Мөн Биж багийн эмнэлгийг сэргээн засварлалаа. Байгаль хамгаалагчдад зориулсан харуулын байр, өвсөн тэжээлийн байр байгуулж, худаг гаргаж өгсөн.    
   
                      
   Эргүүлэн нутагшуулсан тахьнуудаа цаашид тогтвортой үржүүлж, хөгжүүлэхийн төлөө нэлээд хөрөнгө оруулж байна.   
   
                              
    Чехэд Монголын уур амьсгалтай төстэй газар бид тахиа үржүүлдэг бөгөөд энд тээвэрлэн авчирмагцаа дасан зохицуулах хашаа руу оруулдаг.   
   
                       
    -Европт төрж өссөн учраас Монголдоо тахь идээшиж дасан зохицох нь хэр вэ?   
   
                  Б                          
      Энэ удаагийн тээвэрлэлтээр авчирсан дөрвөн тахийг ч бид Говийн Б хэсэг рүү аваачсан. Өмнөх жилүүдэд тээвэрлэн авчирсан тахьнууд маань олон унага гаргаж, дасан зохицоод үржсээр байна.   
   
                                                                               
     Тахийн тээвэрлэлт хэрхэн явагддаг дүр зургийг товч хэлье. Чехэд Дольный Добреёв гээд Монголын уур амьсгалтай төстэй газар бид тахиа үржүүлдэг бөгөөд энд тээвэрлэн авчирмагцаа дасан зохицуулах хашаа руу оруулдаг. Тэндээ байгаль хамгаалагч нар харж хандан, өвс усыг нь өгч, шаардлагатай бол саравчинд байлгадаг. Хашаанд оруулснаас хойш жил орчмын дараа говь талд гаргадаг.   
   
1                 | 6    
1. Монголын уур амьсгалтай ойролцоо Чехийн Дольный Добреёв хэмээх тахь үржүүлгийн газар | 6 фото   
  
     
  
   
  
   
  
   
  
   
  
   
  
             
-Монголд тахийн үржил Европтой харьцуулахад ямар байна вэ? 
-                  
-Амьтны хүрээлэнд байхдаа аль ч улиралд хээл авдаг байсан бол Монголд зөвхөн хавар хээл авч байна. 
 
-                    
-Амьтны хүрээлэнгийн орлогоос тодорхой хувийг ховордсон амьтныг хамгаалах ажлаа санхүүжүүлдэг гэсэн. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу? 
 
                                                                                   
-Бидэнд санхүүжилтийн нэлээн хэдэн эх үүсвэрүүд байдаг. Ховордсон амьтдыг хамгаалах ажлыг бид зөвхөн Монголоор зогсохгүй Африк болон Азийн бусад улсад хийдэг. Санхүүжилтийн нэг эх үүсвэр нь амьтны хүрээлэнгийн тасалбар бүрийн тодорхой хувь хэмжээ юм. Дараагийн нэг эх үүсвэр бол төрөл бүрийн сувенир борлуулж олдог. Мөн түүнчлэн сүүлийн үед нэвтрүүлээд байгаа нэг эх үүсвэр бол чехийн дэлгүүрүүдээр зарагдаж байгаа амьтдын зурагтай жижиг савтай хүүхдийн цөцгийн борлуулалтын орлогоос тодорхой хувийг бас тэдгээр амьтдыг хамгаалахад зориулж байгаа юм. 
 
     Б                    
    Говийн Б бүсэд хэрэгжүүлсэн зарим төслийг Чехийн хөгжлийн агентлаг чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Чехийн засгийн газраас санхүүжүүлсэн байна. 
 
                                        
   Тахьнуудыг зөвхөн Чехээс биш, Герман болон Европын бусад улс орнуудын амьтны хүрээлэнгүүдээс авчирдаг учраас тэдгээр улсуудаас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ жил тахь нийлүүлээгүй хэдий ч Тайванийн амьтны хүрээлэнгээс тодорхой хэмжээний тусламж үзүүлсэн. 
 
   10           
-Тахийг 10 гаруй жил нутагшууллаа. Үр дүнг нь дүгнээд хэлбэл? 
 
          Б                                                
-Монгол улсын Хустайн нуруу, Хомын тал, Говийн Б буюу Тахийн тал хэмээх гурван газар тахь нутагшдаг. Би Тахийн талыг хамгийн ирээдүйтэй гэж үздэг. Учир нь тэнд устаж үгүй болохоосоо өмнө тахь нутагладаг байсан бөгөөд хүрээлэн буй орчин нь маш сайн таарч тохирсон, том газар нутагтай, цаашид үржүүлэхэд ч боломжтой. 
 
       500       500             
 
   Тэнд тахийн тоо толгойг 500-д хүргэх шаардлагатай. Гэхдээ зөвхөн тээвэрлэлтээр 500 хүргэнэ гэж байхгүй. Тээвэрлэлтээр авчирсан нь цаашид үржинэ. 
 
                                
   Миний бодлоор цаашид газар нутгийг нь өргөжүүлээд зөвхөн Монголд биш Хятадтай хамтраад олон улсын хэмжээний томоохон төсөл болгох боломжтой байх. Гэхдээ энэ бол нэлээд холын хараа юм. 
 
      Б  200               Б           500       500                                         
    Одоогийн байдлаар Говийн Б бүсэд 200 гаруй тахь байгаа ч бид тээвэрлэлтээ цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Говийн Б-гийн удирдлагууд ч тэгж хүсэж байгаа. Тэнд тахийн тоо толгойг 500-д хүргэх шаардлагатай. Гэхдээ зөвхөн тээвэрлэлтээр 500 хүргэнэ гэж байхгүй. Тээвэрлэлтээр авчирсан нь цаашид үржинэ. Гаднаас авчирсан тахь нэг ёсондоо шинэ цус сэлбэж байгаа учраас цаашдын үржил нь сайжирна. Чехийн цэргийн онгоцны боломж гарвал бид цаашдаа ч энэ ажлаа үргэлжлүүлэх болно. 
1. Таня | 17   
17 фото 
  
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
 
 
 
 
 
 
  
           
-Монголын байгаль хамгаалагчдын ур чадвар, хүрэлцээ хэр байна вэ? 
 
   Б                     
-Зөвхөн Говийн Б бүсээр зогсохгүй Монгол Улсад байгаль хамгаалагчдын тоо цөөхөн байна. Тиймээс байгаль хамгаалагчдынхаа тоог нэмэх шаардлагатай гэж харж байна. 
 
                                                          
    Би олон улсад төсөл хэрэгжүүлдэг ч Монгол Улсад ирэхдээ их дуртай байдаг. Үүнд гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, монголчууд тахь нутагшуулах үйл ажиллагааг их дэмжиж, үнэхээр нутагшуулах сонирхолтой байдаг. Бидний ажлыг их сайн дэмждэг учраас орон нутгийнхан болон төр захиргааны байгууллагынхан гээд бүх түвшний хүмүүст би талархлаа илэрхийлж байна. 
 
                    《Б》     ᠊ ∙                           
   Хоёрдугаарт мэргэжлийн түвшинд сайн ажилладаг хүмүүс олон бий. Эдгээрийн нэг болох Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатарт маш их баярлаж явдаг. Гуравдугаарт Монгол маш сайхан орон. Бас охин маань морь унах дуртай учраас би Монголд ирэх дуртай байдаг. 
 
            
-Баярлалаа. Прагийн амьтны хүрээлэнгийн талаар товч танилцуулахгүй юу? 
 
                        
    Улаанбаатарын ойролцоо Монголд байдаг эрс тэс уур амьсгалдаа дасан зохицох чадвартай амьтдаар амьтны хүрээлэн байгуулбал болохгүй гэх зүйлгүй.
 
-     10      600     15                                     
-Прагийн амьтны хүрээлэн дэлхийн 10 шилдэг хүрээлэнд багтдаг. Ойролцоогоор 600 төрлийн амьтантай. Жилдээ 1,5 сая хүн үздэг. Тэнд амьтны уугуул нутгийг санагдуулам хэд хэдэн павильон бий. Жишээ нь, Индонезийн халуун орчныг, мөн Тасманийг санагдуулам павильонууд байна. Энэ талаар үргэлжлүүлээд яриад байвал их цаг орно. 
 
-             
-Амьтны хүрээлэнгийн захирлын хувьд Монголд хүрээлэн байгуулах боломж нь хэр байдаг бол? 
 
-                                                                  
-Миний бодлоор нэлээн хүндрэлтэй болов уу гэж бодож байна. Халуун орны Горилл, заан гэх мэт амьтдыг авчраад цаг агаарын хүнд нөхцөлд байлгана гэдэг маш их хөрөнгө хүч шаардагдана. Гэхдээ Улаанбаатарын ойролцоо Монголд байдаг эрс тэс уур амьсгалдаа дасан зохицох чадвартай амьтдаар амьтны хүрээлэн байгуулбал болохгүй гэх зүйлгүй. Хэрвээ амьтны хүрээлэн байгуулвал тэр тал дээр бид дэмжиж зөвлөгөө өгөх боломжтой. 
 
    
-Ярилцсанд баярлалаа. 
 
 
GoGo Facebook  
GoGo Facebook Хуудас 
 
   
                          
   
   
   
 



  
     
     