 

        

2019-04-12 16:36
  191
  0
 
 
 
 
         
Х.Баянмөнх аварга Шинжлэх ухааны доктор боллоо 
 
 /2019-04-11 15 00 GMT+8/ 
 
                             ХХ            10                《   》   
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол улс, Зөвлөлт холбоот улсын гавьяат тамирчин, Дэлхийн зуун жилийн бөхийн од, ХХ зууны манлай монгол бөх, Монгол төрийн наадамд 10 удаа түрүүлсэн анхны бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнх “Шинжлэх ухааны доктор” болжээ. 
 
 
                                           《         》         
Монгол бөхөөр амжилттай сайхан барилдахын сацуу самбо, чөлөөт бөхөөр дэлхийн дэвжээнд түрүүлж, чөлөөт бөхийн төрөлд олимпийн их наадмын дэд аваргаар шалгарч явсан буурал аварга хоёр жилийн өмнө “Монгол бөхийн барилдааны ов мэхийн чуулган судар” хэмээх ном гурван боть ном хэвлүүлсэн билээ. 
 
 
                                     《           》    《      》      《   》         
Энэ номдоо монгол бөхийн мэх тус бүрийг тайлбарлан бичиж, мэхийг гүйцэтгэх дараалсан зургийн хамт олонд толилуулсан юм. Аварга энэхүү ном бичсэн сэдвээ гүнзгийрүүлэн судалж “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” хэмээх сэдвээр “Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор” зэрэг хамгаалсан байна. Ийнхүү “Шинжлэх ухааны доктор” зэрэгтэй бөх ахин нэгээр нэмэгдлээ. 
 
 
 
 
 ∙  
Т.Түмэндэмбэрэл 
GoGo Facebook  
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
 



  
     
     