 

                

2019-03-26 16:04
  416
  0
 



 
                            
Ерөнхий сайд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайдтай Алс Дорнодын далайн боомтуудаар туршилтын тээвэр хийх талаар ярилцав 
 
 
 ∙  | GoGo.mn 
—————————————— 
 /2019-03-25 17 00 GMT+8/ 
 
 
           ∙            .                              
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В. Моргулов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдагаа Ерөнхий сайд илэрхийлэв. 
 
 
                 80   《   》     70       60                                                
Энэ онд Халхын голын байлдааны ялалтын 80 жил, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ой тохиож байгааг онцлон тэмдэглэв. Дайны хүнд хэцүү үе, энх цагийн бүтээн байгуулалтад мөр зэрэгцэн явсан хоёр улс цаашид ч бүс нутаг, олон улс, дэлхийн тавцанд хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. 
 
 
                           ∙  ∙                     
Монгол Улсын Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов илэрхийлэв. Талууд худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. 
 
 
                                                     《   》                                               
Тухайлбал Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын харилцаа, Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээх, Худалдааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах, Алс Дорнодын далайн боомтуудаар туршилтын тээвэр хийх, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн суурь бүтцийг шинэчлэх, мал эрүүлжүүлэх, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах зэргийн талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 
 
 
 
 
GoGo Facebook  
GoGo Facebook Хуудас






Монголд хэт хөнгөн агаарын хөлөг угсрах талаар ярилцлаа

Сэтгүүлч Э.Оргил | GoGo.mn
2019-03-22 11:25 GMT+8  


 


Монгол Улсад орчин үеийн хэт хөнгөн агаарын хөлөг угсрах саналыг ирүүлээд байгаа Словени Улсын Пипистрел компанийн төлөөлөл болох Пипистрел группийн үүсгэн байгуулагч Иво Босkарол, Бизнес хөгжил, стратеги эрхэлсэн захирал Маша Серталиk нар манай улсад зочилж ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй удирдлагуудтай өчигдөр уулзан төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулжээ. 





30 жилийн түүхтэй тус компани бага оврын агаарын хөлгийг Монгол Улсад угсраад зогсохгүй гадаад орнуудад экспортлох, сэлбэг хэрэгслийг нь нийлүүлэх зэрэг сонирхолтой байгаа юм. 

Тус компанийн “Pipistrel Virus SW-121” агаарын хөлөг нь дэлхийд 1300 гаруй ширхэг худалдаалагдсан бөгөөд хэт хөнгөн агаарын хөлгийн төрөлдөө дэлхийд тэргүүлэх байранд жагсдаг байна. 

Пипистрел компанийнхан мөн МИАТ ТӨХК-тай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах санал илэрхийлээд байгаагийнхаа хүрээнд МИАТ компанийн Дэд захирал Н.Ганболдтой уулзаж улмаар агаарын хөлөгийн засвар, үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэд өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзахаар төлөвлөжээ. 

GoGo Facebook Хуудас



 



  
     
     