Хайрын Тухай Шүлгүүд
Дурласан зүрх ямар байдгийг
Дургүйдээ би мэдэхгүй юм биш
Дурлаж амжаагүй яваа болохоор
Дуртай байлаа ч мэдрээгүй л явна
Зүс үзээгүй нэгэн хөвгүүнд
Зүрх сэтгэлээ өгчихсөн бололтой
Зөрөөд өнгөрөхөд ч танихгүй чамдаа
Зуурдын биш үүрдийн хайртай
Нууцаа дэлгэе би чамд хайртай
Нуулгүй хэлье би чамайг хайрладаг
Сэмхэн шивнье санаад үхдэг
Санаагаа тулгая хайранд минь итгээч
Нулимс дүүрэн нүдэнд би дургүй
Нулимс урсан харагдах харцанд би дургүй
Хайр ойлгодоггүй чамд би бүүр дургүй
Хайранд уярсан зүрхэндээ би бас дургүй
Чамайг нэг тусгаар улс гэвэл
Хил зөрчсөн этгээд нь би байна
Тагнах гэж биш хайрлах гэж ирсэн хүнийг
Танай улсын хууль яаж шийтгэдэг юм бэ?
17
Ганц олдох 17 насандаа
Гал халуун дурлалаыг чамаас хүсэхдээ
Гуниг татуулан буцах шувуу мэт
Ганцаардах гэж чамд би дурлаа юу
Чамайг хэнд хайртайг би мэдэхгүй
Чиний зүрх хэний төлөө цохилдгийг би мэдэхгүй
Гагцхүү чамд хайртайгаа л би мэднэ
Гэгэлзэх зүрх минь чиний төлөө цохилдгийг би мэднэ.
Нэг иймэрхүү шүлэгнүүдийн хариу болгох шүлэгнүүд:
Чимээгүйхэн инээх чинь надад жаргал нэмдэг
Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөржин өег явдаг
Уруул давсан бүхэн чиний минь хувьд үнэтэй
Учрах тавилан бий эсэхийг мэдэх тусмаа би хайртай
:
Үнэндээ дотор минь одоо юу ч алга
Үүрд биш ч хэсэгтээ ийм л байна
Хэнд ч өгч чадахгүй сэтгэл үлдсэнийг ч нуумааргүй
Хэзээ нэгэн цагт чинийх болж магад
Хүлээж байгаа хирнээ очиж чадахгүй нь
Хүсэж байгаа хирнээ хүрж чадахгүй нь
Харамлаж байгаа хирнээ уурлаж чадахгүй нь
Хайрлаж байгаа хирнээ хэлж чадахгүй нь
Хүсэл болсон хайраа нандигнан байж хүлээ
Хөнгөн гунигаа сэтгэлдээ тэвчин байж хүлээ
Хөөрхөн түүнийхээ чарайг бодон байж хүлээ
Хүрээд ирэх өдрийг тэсэн ядан хүлээ
Чамайг би хүссэндээ ганцаардаагүй
Чамайг би хүлээсэндээ ганцаардсан юм
Чамайг би хайралсандаа харамсаагүй
Чамайг би гомдоосондоо харамссан юм
Бодолд автан би чамайг санана
Бороонд норон би чамайг хүлээнэ
Намуухан шөнөөр би чамайг зүүдэлнэ
Насан туршдаа би чамайг хайрлана
Тэнгэрт гялалзах од мичдээс их хайртай
Тэнгист гялтганах шүр сувднаас их хайртай
Талд мяралзах Цэцэг навчисаас их хайртай
Тэнгэрлэг төрсөн чамдаа би хайртай
Хэчнээн удаан би чамайгаа хүлээвдээ
Хэзээ би чамтайгаа уулзах юм болдоо
Хичнээн шөнө би чамайгаа зүүдлэвдээ
Хэзээ би чамтайгаа учирах юм болдоо
Өнгөт энэ хорвоо дээр би чинь
Өвлйин өвгөн шиг ид шидтэй болоод
Өнгө өнгийн цэцгэсийг цуглуулаад
Өөрийгөө дунд нь боогоод чамдаа өгөхсөн
Уяхан тарсөн чамайгаа тэврээд л баймаараа
Уянгат сайхан хоолойг чинь сонсоод л баймаараа
Ухаалаг дөлгөөн занд чинь татагдаад л баймаараа
Ухаантай төрсөн чамтайгаа би жаргаад л баймаараа
Цэнхэр тэнгэрт дүүлэн нисэх шувууд жаргалтай
Цэнгэг усанд шумбан наадах загасууд жаргалтай
Цэцгийн баланд согтон найгах эрвээхий жаргалтай
Цээлхэн дууг чинь сонсон суух би хамгаас жаргалтай
Дууг чинь сонсход нэг л уянгатай
Дуралчихсан болхоороо тэр юм уу
Чамтай байхад нэг л жаргалтай
Чин сэтгэлээ өгсөн болхоорооч тэр юм уу
Алаг дэлхийд жаргалтай явна гэж амла
Амраг хайртдаа үнэнч байна гэж амла
Аливаа бүхэнд шудрага явна гэж амла
Амьдралын нугачаанд бүдрэхгүй гэж амла
Дэвээд нисдэг шувуу болоосой
Дээрээс чинь харж баясах юмсан
Дэргэдэх сүүдэр чинь болоосой
Дэргэдээс чинь салахгүй дагах юмсан
Хайрласан хүндээ жаргал өгөөрэй
Хүлээсэн хүндээ итгэл өгөөрэй
Уйтгарласан хүнд инээд өгөөрэй
Учирсан бол түүндээ бүхнээ зориулаарай
Нууцхан би нэг л хүнийг хүлээдэг
Нуугдаж би ганцхан хүнийг ширтдэг
Нэрэлхэж би ганцхан Дэгдээхэй ...
энэ бас чухал зүйл...
надад зориулж бичсэн шүлэг...
өөр гишүүнээр энэ шүлгэнд зориулж
зуруулсан зургийн би алга болгочихсон
Би өчигдөрийн тухай бодож өнөөдрийг өнгрөөдөг
Би чиний тухай бодож өчигдөрийг төсөөлдөг
Биелэхгүй мөрөөдлөө бурханд шивнэж
Ирэхгүй чамайг түүнээс нэхдэг.
Өнгийн харандаа эгнүүлж тавиад
Өчигдрийн төсөөллөө цаасан дээр буулгаж
Өгөөгүй гарыг чинь атгуулж зурав
Уулсаар би сэтгэлийг чинь төсөөлж
Уулс бүрийн оройд мөс зурав
Чи хүйтэн цэвдэг сэтгэлтэй...
Үүлсээр би хайрыг чинь төсөөлж
Үүлс бүрийг хийсэж буйгаар зурав.
Зуурхан төдий асгараад одох
Аадар бороо шууруулж зурав.
Гартаа харин шүхэр зурсангүй
Гайхам хайрыг чинь мэдрье гээд
Гартаа би шүхэр барьсангүй.
Өгөөгүй гарыг чинь атгуулж
Үнсээгүй уруулыг чинь үнсүүлж зурав
Өөрийгөө би чинийх болгож..
Өрөөлөөс чамайг харамлан буйгаар зурав.
Уулсын дээгүүр нар зураад
Үүлсийн дундуур цацруулж зурав
Үнэн хайрын минь гэрч болгож
Өөрийн чинь дээрээс гялбуулж зурав...
Нисэж байхыг чинь би хараад
Нууцхан нулимс унагаад
Намаг болсон нуурандаа
Насаараа хүлээхээр шийдлээ
Бусдын нуурын ус
Булингартай нуурнаас ямар байна?
Буцаад ирэхийг чинь би
Буурал болтлоо хүлээнээ ...
2012-05-29 20:01
Хайрандаа чи намайг дасгасан
Хоолойндоо чи намайг шингээсэн
Зүрхэндээ чи намайг өлгийдсөн
Зүүдэндээ чи намайг өмчилсөн
Чи минь миний чимээгүй ирсэн хайр
Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
Гарыг чинь атган суумаар байна
Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
Ганцаардлыг мартан амьдармаар байна
Дураараа чамдаа эрхлэх гэж
Дуртай үедээ үнсэх гэж
Хамтдаа алхаад инээх гэж
Хааяа санаад уйлах гэж
Чамдаа би зоргоороо дурлахсан
Чамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан...?
Чинийхээ дэргэд байгаад л баймаар
Чив чимээгүй дэргэд чинь суугаад л баймаар
Дуу хоолойг чинь сонсоод л баймаар
Дулаахан харцыг чинь ширтээд л баймаар
Зөөлөн уруулаар чинь үнсүүлэхсэн
Зөрүүд зан гаргачхаад аргадуулахсан
Зөндөө их саначхаад тэврүүлэхсэн
Зөвхөн чамаар хайрлуулахсан
Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор
Бусдад дурлахаас би эмээдэг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хааяа би хайраас айдаг
Аниргүйхэн найзлахдаа дотносно гэж бодсонгүй
Аятайхан ааш чинь таалагдана гэж бодсонгүй
Нэг л мэдэхэд чамайгаа боддог болжээ
Нээрээ би чамд дэндүү дасжээ...
Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!
Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!
Өдөр бүр санах болжээ итгээрэй!
Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!
Хөөрхөн төрсөн царайнд чинь
Хөгжилтэй эгдүүтэй занд чинь
Хүнлэг ариун сэтгэлд чинь
Хөл алдан дурласан юм аа би!
Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?
Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?
Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү?
Үеийн хөвгүүдээс харамлаад байхад ухаараагүй гэж үү?
(
Уулзмаар санагдах нь дассаных байх
Уйлмаар санагдах нь санасных байх
Уурлаж гомдох нь итгэснийх байх
Учраад баясах нь хайрласных байх... тийм үү?
Миний орших газар
Мөдхөн чи ирнэ
Миний явсан замаар
Мөдхөн чи алхана
Би тэнд байхгүй
Чи төөрөх болно
Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүг нисдэг
Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүг нисдэг
Тэнд миний хайрын шилтгээн байдаг
Шулганах нь надад ятгын аялгуу шиг сонсогддог
Тэр дуу миний сэтгэлийг хөглөдөг
Даль жигүүр дээр нь би санагалзалаа тээж
Даанч холын амрагтаа илгээдэг
Дарь эхүүдийн найрнаас тэр минь халамцуухан гарч
Далавчаа дэвсээр хүрэх шувуудыг угтан саравчилдаг аа
Далайн зүгээс зөөлөн бүлээн салхи сэвэлзэхэд
Даашинзны нь энгэр задгайран намирдаг
Давс амтагдсан шорвог салхинд дайж илгээсэн
Дасаж дурлахын хүслэнд минь шилбүүрдүүлэн зогсдог оо
Сарнайн галбир мэт уран цагаан гараараа
Саран, нарны гадаргыг өхөөрдөнхөн илбэдэг
Санагалзлыг минь тээсэн шувуудын уян нарийн жигүүр шиг
Сайхан сормуус нь дэрвэлззхэд салхин бидэр үелздэг
Сайхан алаг нүд нь сормуусаа дэрвүүлэх агшинд
Салхин бидэр үелзэхэд ертөнцийн сэтгэл хөдөлдөг
Сарьдаг өндөр уулс үүлсээ шилгээж догдлоход
Санаашралд автсан тэнгэрийн хөвгүүн асгарууланхан мэлмэрдэг
Үүл хийгээд уул, далайн салхи, борооны эздийг ч
Үл тоомсорлож тэр ганцхан намайг л боддог
Үүнээс нь орчлон ертөнц уярал ухаарлыг олоод
Өөрөө хөгжим болж намуухан эгшиглэдэг ээ
Шувууд дандаа миний мөрөөдлийн газарт хүрдэг
Тэнд эгэлгүй үзэсгэлэнт амраг минь байдаг
Шулганах дуунд нь би хайраа шингээж
Тэсгэлгүй, түүнийхээ сэтгэлийн гүнд хүргэдэг ээ
Бүсгүйн ялдам инээмсэглэл
Надад зориулагдаагүй болохоор
Бүүр эртийн учирлууд
Зүүд байсныг санагалзахуйд
Зүрхэн тус газарт
Өнчин нулимс тунана
Шүлэг: А.Байгалмаа : Чамайг ирнэ гэж хүлээхэд
: :
Чамайг ярина гэж хүлээхэд
Өдөр хоног яасан урт вэ
Өр зүрх минь яасан хөндүүр вэ
Бүсгүй л юм хойно үнэтэй байх гэж
Бүрэг зангаа тийрч тэнгэр эвдэхгүй гэж
Бүтэн нойроо хулжаан чамайг бодлоо
Урт амьсгаа авмаар цээж давчидахад
Утасны товчлуурт гар минь хүрч буцлаа
Болоогүй гэж тархи минь тушаалаа
Болсон гэж зүрх минь ёоллоо
Бүсгүй л юм хойно үнэтэй байх гэж
Бүрэг зангаа тийрч тэнгэр эвдэхгүй гэж л ...
Сонгодог нот мэт нүдийг чинь уншина
А.Байгалмаа
Гэгээн хайрын төлөө нэг залбирая
