 

       

2018-09-27 17:12
  438
  0



       
Монгол Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов


          ∙  | GoGo.mn
2  22    2018-09-27 1330 GMT+8 

    2018  9   15-17     `               XV           ∙                

     2018 оны 9 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XV хуралдаан Бээжин хотноо болж, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань нар хуралдааныг хамтран даргалав.


    ЗГХК                                                             《                  XV  》    

     ЗГХК-ын хуралдааны үеэр талууд удирдлагын түвшинд хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулах, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрэв. Талууд хуралдааны дүнгээр “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XV хуралдааны Протокол”-д гарын үсэг зурав.


         《                               》  《 -     67   》      《                            》      

     Энэ удаагийн хуралдааны хүрээнд “Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хооронд вакцин таригдсан, шүлхий өвчингүй эрүүл бүс байгуулах үеийн эрүүл ахуйн шаардлагын тухай Санамж бичиг”, “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км автозам барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр, “Хэмжил зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т тус тус гарын үсэг зурав.




      ∙                   Ху Чүньхуа                   Хуан Мин   

       Ни Юэфөн            

     Шадар сайд Ө.Энхтүвшин ЗГХК-ын хуралдаанд оролцох үеэрээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ху Чүньхуа, Онцгой байдлын удирдлагын яамны Намын хорооны нарийн бичгийн дарга, дэд сайд Хуан Мин болон Гаалийн Ерөнхий газрын дарга Ни Юэфөн нартай тус тус уулзалт хийв.







                         2020  10                                                                    

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ху Чүньхуатай уулзах үеэр хоёр талын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд худалдааны бүтцийг сайжруулах, манай улсын нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болон уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны шинэ суваг, арга хэрэгслийг нээх талаар санал дэвшүүлэв. Түүнчлэн төр засгийн удирдлагын түвшинд өмнө хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгох ажлыг түргэвчлэх, тулгарч буй асуудлыг шуурхай хамтран шийдвэрлэж, бодит үр дүнд хүрэх талаар талууд санал нэгдэв.


              Ни Юэфөн                                                                   《  》                              

     БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын дарга Ни Юэфөн уулзалтын эхэнд тус байгууллагын шинэ бүтэц, чиг үүргийн талаар танилцуулав. Уулзалтаар, мэргэжлийн хяналтын салбарт үр тариа, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний экспорт, импортын эрх зүйн орчныг бүрдүүлэх холбогдох баримт бичгийг байгуулах, Монгол Улсаас БНХАУ-д хийх махны экспортыг сэргээх, мөн гаалийн салбарт “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг идэвхжүүлэх, боомтын үйл ажиллагааг сайжруулах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон асуудлаар ярилцав.


                   

Хуан Мин                                                                       

      БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны Намын хорооны нарийн бичгийн дарга, дэд сайд Хуан Мин шинээр эмхлэгдэн байгуулагдсан яамны бүтэц, үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Талууд онцгой байдлын нөхцөлд хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, онцгой байдлын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туслалцаж, харилцан суралцах замаар бие биенийхээ давуу талыг ашиглах, туршлага судлах, хамтарсан бэлтгэл сургууль хийх, алба хаагчдыг сургаж мэргэшүүлэх зэргээр хамтын ажиллагааг өрнүүлэх талаар санал солилцов.






      ∙                    2018  9   19      《   》                                                           

    Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид НҮБ, БНХАУ-ын Жянсу мужийн Ардын засгийн газар хамтран 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Наньжин хотноо зохион байгуулсан “Дэлхийн энх тайвны өдөр”-ийг тэмдэглэх олон улсын арга хэмжээнд БНХАУ-ын Засгийн газрын урилгаар оролцож, арга хэмжээний нээлтэд үг хэлэв. Тус арга хэмжээний үеэр БНХАУ-ын дэд дарга Ван Чишань-тай уулзалт хийж, хоёр талын харилцан анхаарал хандуулж буй асуудлаар ярилцаж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн буйгаа Хятадын талаас илэрхийлэв.


     
Эх сурвалж: Гадаад харилцааны яам 

GoGo Facebook 
GoGo Facebook Хуудас





♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡


            
                              

                  
 



  
     
     