 

                

2019-03-25 15:55
  398
  0
 
   
 
 
                 
Гадаадын иргэн татварын өртэй бол хилээр гарах эрхийг хаах нь маш буруу 
 
 ∙  | GoGo.mn
 
2019-03-22 17 58 GMT+8 
 
  МҮХАҮТ               ∙        ∙   УЗ                           
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн болон УЗ-ийн зарим гишүүн хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд татварын багц хуулийн талаар байр сууриа илэрхийлэв. 
 
    ∙                                      ААН                                        
О.Амартүвшин: Шинэ хуульд татварын байцаагчийн эрх мэдлийг нэмснээр их хэмжээний торгууль тавих эрх нээжээ. Иргэд НӨАТ-ын баримтаа өөрсдөө мэдүүлэх үүрэгтэй. Гэтэл ААН-д НӨАТ-ын орлогоо мэдүүлээгүй бол их хэмжээний төлбөр төлөхөөр байна. Татварын байцаагчийн эрх мэдлийг өсгөснөөр авлига өсөх магадлалтай. 
 
                                                                                  
Татварын өр барагдуулах, албадан арга хэмжээ авах, эд хөрөнгө битүүмжлэх бол татварын байцаагчийн үзэмжээр шийдэх нь. Шүүхийн ямар ч шийдвэргүйгээр энэ эрхийг байцаагч дангаараа эдлэх болжээ. Аливаа харилцаа хоёр талдаа тэнцвэртэй байх ёстой. Гэтэл энэ хууль нэг талд хэт их эрх мэдлийг төвлөрүүлжээ. Нягтлан бологч санамсаргүй алдаа гаргавал их хэмжээний мөнгөн торгууль үүрэхээр байна. 
 
   20                                                  
20 сая төгрөг их мөнгө үү? Бид гадаадын хөрөнгө оруулалт татах гэж дээр дооргүй хичээж байхад ийм заалт оруулжээ. Мөн энэ заалтыг зөвхөн гадаадын иргэнд гэж ялгаварлан тогтоосон нь ч буруу. Хүнийг үндэс угсаагаар нь зааглаж болохгүй. 
 
                                           
Эрсдэлтэй гэж яг юуг хэлж тодорхойлж байна гэдгээ илүү нарийвчлах шаардлагатай. Татварын байцаагч эрсдэлтэй байдал үүслээ гэж үзвэл ямар нэг байгууллагын удирдлагын зөвшөөрөл авалгүй ганцаараа шийдвэр гаргах нь буруу.   
 
 
            20                 20                                                  
Бас нэг анхаарал татсан заалт бол гадаадын иргэн 20 сая төгрөгийн татварын өртэй бол хилээр гарах эрхгүй болох нь. 20 сая төгрөг их мөнгө үү? Бид гадаадын хөрөнгө оруулалт татах гэж дээр дооргүй хичээж байхад ийм заалт оруулжээ. Мөн энэ заалтыг зөвхөн гадаадын иргэнд гэж ялгаварлан тогтоосон нь ч буруу. Хүнийг үндэс угсаагаар нь зааглаж болохгүй. 
 
 
                                                
Хувь хүний асуудлыг хуулийн этгээдтэй хольж хутгасан заалтууд бий. Захиалгат ямар ажлуудыг энэ нийгэмд хийж байгаа билээ дээ. Бид бүгд сайн мэднэ. Ер нь маргаан шүүхийн зарчмаар явбал эрүүл болно. 
 
 
                           
Татварын маргаан таслах зөвлөлийн оролцоо тэнцүү байх ёстой. Энэ зөвлөлд төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл хамтран ажиллах ёстой юм. 
 
                     ААН                                                  
Орлогыг бүрэн бүртгэх нь энэ хуулийн давуу тал мөн. Гэвч зардлыг тооцоолоогүй байна. ААН-үүд сургалт, судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд их мөнгө зарцуулдаг. Эдгээрийг татвараас хасах нь зөв. Ханшийн хэлбэлзлээс орлого олбол татвар төлдөг. Тэгсэн атлаа ханшийн зөрүүгээс алдагдал хүлээвэл бас л татвар төлөх юм байна. 
 
 
                                                                                                         
Сургалтын зардлыг тооцохдоо зөвхөн мэргэжлийн сургалтын зардлыг тооцох юм байна. Өнөө үед компаниуд ахисан түвшний гэх мэт маш олон төрлийн сургалт явуулдаг болсон. Мөн томилолтод багагүй зардал гаргадаг. Энэ бүх зардлыг төр хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэв энэ хууль одоогийн байдлыг суутгах бол батлах ямар ч шаардлагагүй. Мөн энэ хуулийн төслийг ээлжит бус чуулганаар яаруу сандруу батлах гэж байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. Иймд бид энэ төслийг хаврын чуулганаар хэлэлцэх уриалга гаргаж байна. 
 
                                               
Энэ төсөлд томоохон уул уурхайн компанийн нөлөө орсон. Үндэстэн дамнасан компани өөр нэг улсад татвар төлсөн бол тэр татвараа манайд төлөхгүй байх эрхийг нь нээсэн. Тэгвэл бид хэр их интеграцлагдсан улс билээ дээ.  
 
                                                            
Тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэхтэй холбоотой заалт мөн их хардлага төрүүлж байна. Уул уурхайн компаниудад таатай нөхцөлтэй заалтууд хэд хэд бий. Банкны салбар зээлийн барьцааг хураан авсан бол үл хөдлөх хөрөнгийн татвар төлдөг. Уг нь татварыг давхар төлөх ёсгүй юм.  
 
                                                            МҮХАҮТ 《                》            
Мөн энэ хуулиар татварын өр өвлөгдөх боллоо. Бизнес эрхэлснийхээ төлөө Эрүүгийн хариуцлага хүлээн, эд хөрөнгөөрөө хохирч болохгүй. Засгийн газар энэ төслөө эргүүлэн татаасай. Анхны хэлэлцүүлэг рүү буцаана гэж найдаж байна. Ажлын хэсэг бидэнд “МҮХАҮТ-ын саналыг төсөлд тусгасан” гэдэг ч бидний саналыг бүрэн тусгаагүй байна.  
 
                                                                                         1.5       1                ААН                        
Би өнөөдөр энд нийт бизнес эрхлэгчдийн байр суурийг илэрхийлж байгаа юм шүү. УИХ-ын гишүүд олон нийтийн төлөө шийдвэр гаргаасай. ЖДҮ эрхлэгчдэд ч энэ хууль их халтай. Хэрэв хуулийг энэ чигээр нь баталбал Ерөнхийлөгчид хандан, хориг тавиасай гэж хүснэ. Энэ хууль олон жил үйлчилнэ. Нэг сарын дараа баталлаа гэхэд дорвитой өөрчлөлт гарахгүй. Мэдээж энэ хуульд олон сайн заалт бий. Жишээ 


























 
 
ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠥᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠣᠯ ᠬᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠭᠠᠷᠬᠤ ᠡᠷᠬᠡ ᠶᠢ ᠬᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ ᠮᠠᠰᠢ ᠪᠤᠷᠤᠭᠤ  
Гадаадын иргэн татварын өртэй бол хилээр гарах эрхийг хаах нь маш буруу 
 
ᠪ ∙ ᠴᠢᠮᠡᠭ | GoGo.mn  
2019-03-22 17᠄58 GMT+8  
 
    МҮХАҮТ  ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ᠎ᠠ ᠠᠵᠤ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠲᠠᠩᠬᠢᠮ  ᠤᠨ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠶᠢᠯᠡᠭᠴᠢ ᠣ᠊ ∙ ᠠᠮᠤᠷᠲᠦᠪᠰᠢᠨ᠂ ᠲᠠᠩᠬᠢᠮ ᠤᠨ ᠭᠦᠢᠴᠡᠳᠭᠡᠬᠦ ᠵᠠᠬᠢᠷᠤᠯ ᠲ ∙ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠪᠣᠯᠤᠨ УЗ     ᠵᠠᠷᠢᠮ ᠭᠡᠰᠢᠭᠦᠨ ᠬᠡᠪᠯᠡᠯ ᠦᠨ ᠪᠠᠭ᠎ᠠ ᠬᠤᠷᠠᠯ ᠬᠢᠯ᠎ᠡ᠃ ᠲᠡᠳᠡ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠪᠠᠭᠴᠠ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᠢᠯᠡᠷᠬᠡᠶᠢᠯᠡᠪᠡ᠃  
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн болон УЗ-ийн зарим гишүүн хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд татварын багц хуулийн талаар байр сууриа илэрхийлэв. 
 
      ᠣ᠊ ∙ ᠠᠮᠤᠷᠲᠦᠪᠰᠢᠨ᠄ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳᠤ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶᠢᠨ ᠡᠷᠬᠡ ᠮᠡᠳᠡᠯ ᠢ ᠨᠡᠮᠡᠭᠰᠡᠨ ᠢᠶᠡᠷ ᠶᠡᠬᠡ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ ᠲᠣᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᠡᠷᠬᠡ᠃ ᠢᠷᠭᠡᠳ ᠨᠡᠮᠡᠭᠳᠡᠯ ᠥᠷᠲᠡᠭ ᠦᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠤᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠠᠨ ᠥᠪᠡᠷᠰᠡᠳ ᠢᠶᠡᠨ ᠮᠡᠳᠡᠭᠦᠯᠬᠦ ᠡᠭᠦᠷᠭᠡ ᠲᠡᠢ᠃ ᠭᠡᠲᠡᠯ᠎ᠡ ААН       ᠳᠦ ᠨᠡᠮᠡᠭᠳᠡᠯ ᠥᠷᠲᠡᠭ ᠦᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠤᠨ ᠣᠷᠣᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠮᠡᠳᠡᠭᠦᠯᠦᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯ ᠶᠡᠬᠡ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ ᠲᠥᠯᠥᠪᠦᠷᠢ ᠲᠥᠯᠥᠬᠦ ᠪᠡᠷ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶᠢᠨ ᠡᠷᠬᠡ ᠮᠡᠳᠡᠯ ᠢ ᠥᠰᠬᠡᠭᠰᠡᠨ   ᠥᠰᠬᠦ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠯ ᠲᠠᠢ᠃  
О.Амартүвшин: Шинэ хуульд татварын байцаагчийн эрх мэдлийг нэмснээр их хэмжээний торгууль тавих эрх нээжээ. Иргэд НӨАТ-ын баримтаа өөрсдөө мэдүүлэх үүрэгтэй. Гэтэл ААН-д НӨАТ-ын орлогоо мэдүүлээгүй бол их хэмжээний төлбөр төлөхөөр байна. Татварын байцаагчийн эрх мэдлийг өсгөснөөр авлига өсөх магадлалтай. 
 
     ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠥᠷᠥ ᠪᠠᠷᠠᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠯᠪᠠᠳᠠᠨ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠬᠡᠮᠵᠢᠶ᠎ᠡ ᠠᠪᠬᠤ᠂ ᠡᠳ᠋ ᠬᠥᠷᠥᠩᠭᠡ ᠪᠢᠲᠡᠭᠦᠮᠵᠢᠯᠡᠬᠦ ᠪᠣᠯ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶᠢᠨ ᠦᠵᠡᠮᠵᠢ ᠪᠡᠷ  ᠨᠢ᠃ ᠰᠢᠭᠦᠬᠦ ᠶᠢᠨ ᠶᠠᠮᠠᠷ ᠴᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠦᠭᠡᠢ ᠪᠡᠷ ᠡᠨᠡ ᠡᠷᠬᠡ ᠶᠢ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳᠠᠩ ᠢᠶᠠᠷ ᠢᠶᠠᠨ  ᠪᠣᠯᠵᠠᠢ᠃ ᠠᠯᠢᠪᠠ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠬᠣᠶᠠᠷ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠲᠡᠩᠴᠡᠪᠦᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ᠃ ᠭᠡᠲᠡᠯ᠎ᠡ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠨᠢᠭᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠳᠤ ᠬᠡᠲᠦ ᠶᠡᠬᠡ ᠡᠷᠬᠡ ᠮᠡᠳᠡᠯ ᠢ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᠭᠦᠯᠵᠡᠢ᠃ ᠨᠢᠭᠲᠠᠯᠠᠨ ᠪᠣᠯᠤᠭᠴᠢ ᠰᠠᠨᠠᠮᠰᠠᠷ ᠦᠭᠡᠢ ᠠᠯᠳᠠᠭ᠎ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠪᠠᠯ ᠶᠡᠬᠡ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ ᠮᠥᠩᠭᠥᠨ ᠲᠣᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠦᠭᠦᠷᠡᠬᠦ ᠪᠡᠷ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃  
Татварын өр барагдуулах, албадан арга хэмжээ авах, эд хөрөнгө битүүмжлэх бол татварын байцаагчийн үзэмжээр шийдэх нь. Шүүхийн ямар ч шийдвэргүйгээр энэ эрхийг байцаагч дангаараа эдлэх болжээ. Аливаа харилцаа хоёр талдаа тэнцвэртэй байх ёстой. Гэтэл энэ хууль нэг талд хэт их эрх мэдлийг төвлөрүүлжээ. Нягтлан бологч санамсаргүй алдаа гаргавал их хэмжээний мөнгөн торгууль үүрэхээр байна. 
 
     20 ᠰᠠᠶ᠎ᠠ ᠲᠥᠭᠥᠷᠢᠭ ᠶᠡᠬᠡ ᠮᠥᠩᠭᠥ ᠦᠦ  ᠪᠢᠳᠡ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶᠢᠨ ᠬᠥᠷᠥᠩᠭᠡ ᠣᠷᠣᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᠭᠡᠵᠦ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠳᠣᠣᠷ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠬᠢᠴᠢᠶᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠳᠤ ᠡᠶᠢᠮᠦ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠣᠷᠣᠭᠤᠯᠵᠠᠢ᠃ ᠮᠥᠨ ᠡᠨᠡ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠨ ᠳᠦ ᠭᠡᠵᠦ ᠢᠯᠭᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠴᠤ ᠪᠤᠷᠤᠭᠤ᠃ ᠬᠦᠮᠦᠨ ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠤᠭᠰᠠᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠨᠢ ᠵᠠᠭᠠᠭᠯᠠᠵᠤ ᠪᠣᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ᠃  
20 сая төгрөг их мөнгө үү? Бид гадаадын хөрөнгө оруулалт татах гэж дээр дооргүй хичээж байхад ийм заалт оруулжээ. Мөн энэ заалтыг зөвхөн гадаадын иргэнд гэж ялгаварлан тогтоосон нь ч буруу. Хүнийг үндэс угсаагаар нь зааглаж болохгүй. 
 
    ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠲᠡᠢ ᠭᠡᠵᠦ ᠶᠠᠭ ᠶᠠᠭᠤ ᠶᠢ ᠬᠡᠯᠡᠵᠦ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ ᠭᠡᠳᠡᠭ ᠢᠶᠡᠨ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠬᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ᠃ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠡᠭᠦᠰᠦᠯ᠎ᠡ ᠭᠡᠵᠦ ᠦᠵᠡᠪᠡᠯ ᠶᠠᠮᠠᠷ ᠨᠢᠭᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠠᠪᠤᠯ ᠦᠭᠡᠢ ᠭᠠᠭᠴᠠᠭᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠨᠢ ᠪᠤᠷᠤᠭᠤ᠃  
Эрсдэлтэй гэж яг юуг хэлж тодорхойлж байна гэдгээ илүү нарийвчлах шаардлагатай. Татварын байцаагч эрсдэлтэй байдал үүслээ гэж үзвэл ямар нэг байгууллагын удирдлагын зөвшөөрөл авалгүй ганцаараа шийдвэр гаргах нь буруу.    
 
 
     ᠪᠠᠰᠠ ᠨᠢᠭᠡ ᠠᠩᠬᠠᠷᠤᠯ ᠲᠠᠲᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠪᠣᠯ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠨ 20 ᠰᠠᠶ᠎ᠠ ᠲᠥᠭᠥᠷᠢᠭ ᠦᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠥᠷᠢ ᠲᠡᠢ ᠪᠣᠯ ᠬᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠭᠠᠷᠬᠤ ᠡᠷᠬᠡ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠬᠤ ᠨᠢ᠃ 20 ᠰᠠᠶ᠎ᠠ ᠲᠥᠭᠥᠷᠢᠭ ᠶᠡᠬᠡ ᠮᠥᠩᠭᠥ ᠦᠦ  ᠪᠢᠳᠡ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶᠢᠨ ᠬᠥᠷᠥᠩᠭᠡ ᠣᠷᠣᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᠭᠡᠵᠦ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠳᠣᠣᠷ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠬᠢᠴᠢᠶᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠳᠤ ᠡᠶᠢᠮᠦ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠣᠷᠣᠭᠤᠯᠵᠠᠢ᠃ ᠮᠥᠨ ᠡᠨᠡ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠨ ᠳᠦ ᠭᠡᠵᠦ ᠢᠯᠭᠠᠪᠤᠷᠢᠯᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠴᠤ ᠪᠤᠷᠤᠭᠤ᠃ ᠬᠦᠮᠦᠨ ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠤᠭᠰᠠᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠨᠢ ᠵᠠᠭᠠᠭᠯᠠᠵᠤ ᠪᠣᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ᠃  
Бас нэг анхаарал татсан заалт бол гадаадын иргэн 20 сая төгрөгийн татварын өртэй бол хилээр гарах эрхгүй болох нь. 20 сая төгрөг их мөнгө үү? Бид гадаадын хөрөнгө оруулалт татах гэж дээр дооргүй хичээж байхад ийм заалт оруулжээ. Мөн энэ заалтыг зөвхөн гадаадын иргэнд гэж ялгаварлан тогтоосон нь ч буруу. Хүнийг үндэс угсаагаар нь зааглаж болохгүй. 
 
 
      ᠬᠤᠪᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠡᠲᠡᠭᠡᠳ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠢᠵᠤ ᠬᠤᠳᠬᠤᠭᠰᠠᠨ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠪᠤᠢ᠃ ᠵᠠᠬᠢᠶᠠᠯᠠᠭ᠎ᠠ ᠳᠤ ᠶᠠᠮᠠᠷ ᠠᠵᠢᠯ  ᠢ ᠡᠨᠡ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠳᠦ ᠬᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠪᠢᠯᠡ ᠳ᠋ᠡ᠃ ᠪᠢᠳᠡ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠰᠠᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᠨ᠎ᠡ᠃ ᠶᠡᠷᠦ ᠨᠢ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠢᠭᠦᠬᠦ ᠶᠢᠨ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢᠶᠠᠷ ᠶᠠᠪᠤᠪᠠᠯ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃  
Хувь хүний асуудлыг хуулийн этгээдтэй хольж хутгасан заалтууд бий. Захиалгат ямар ажлуудыг энэ нийгэмд хийж байгаа билээ дээ. Бид бүгд сайн мэднэ. Ер нь маргаан шүүхийн зарчмаар явбал эрүүл болно. 
 
 
     ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦᠨ ᠣᠷᠣᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠲᠡᠩᠴᠡᠭᠦᠦ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ᠃ ᠡᠨᠡ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳᠦ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠡᠪᠰᠢᠯ ᠦᠨ ᠲᠥᠯᠥᠭᠡᠯᠡᠯ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ ᠶᠤᠮ 
Татварын маргаан таслах зөвлөлийн оролцоо тэнцүү байх ёстой. Энэ зөвлөлд төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл хамтран ажиллах ёстой юм. 
 
   ᠣᠷᠣᠯᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᠬᠡᠬᠦ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠳᠠᠪᠠᠭᠤ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠮᠥᠨ᠃ ᠭᠡᠪᠡᠴᠦ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠯᠠᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ААН       ᠨᠦᠭᠦᠳ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭ᠎ᠠ᠂ ᠪᠦᠲᠦᠭᠡᠭᠳᠡᠬᠦᠨ ᠬᠥᠭᠵᠢᠭᠦᠯᠦᠯᠲᠡ ᠳᠦ ᠶᠡᠬᠡ ᠮᠥᠩᠭᠥ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠳᠠᠭ᠃ ᠡᠳᠡᠭᠡᠷ ᠢ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠠᠴᠠ ᠬᠠᠰᠤᠬᠤ ᠨᠢ ᠵᠥᠪ᠃ ᠬᠠᠩᠰᠢ ᠶᠢᠨ ᠬᠡᠯᠪᠡᠯᠵᠡᠯ ᠡᠴᠡ ᠣᠷᠣᠯᠭ᠎ᠠ ᠣᠯᠪᠠᠯ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠲᠥᠯᠦᠳᠡᠭ᠃ ᠲᠡᠭᠡᠭᠰᠡᠨ ᠠᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠨ ᠬᠠᠩᠰᠢ ᠵᠥᠷᠢᠭᠦᠦ ᠡᠴᠡ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠯ ᠬᠦᠯᠢᠶᠡᠪᠡᠯ ᠪᠠᠰᠠ ᠯᠠ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠤᠯᠭᠤᠬᠤ ᠶᠤᠮ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃  
Орлогыг бүрэн бүртгэх нь энэ хуулийн давуу тал мөн. Гэвч зардлыг тооцоолоогүй байна. ААН-үүд сургалт, судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд их мөнгө зарцуулдаг. Эдгээрийг татвараас хасах нь зөв. Ханшийн хэлбэлзлээс орлого олбол татвар төлдөг. Тэгсэн атлаа ханшийн зөрүүгээс алдагдал хүлээвэл бас л татвар төлөх юм байна. 
 
 
    ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠮᠡᠷᠭᠡᠵᠢᠯ ᠦᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠶᠤᠮ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠥᠨᠥ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠺᠣᠮᠫᠠᠨᠢ ᠨᠤᠭᠤᠳ ᠠᠬᠢᠭᠰᠠᠨ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠦ ᠭᠡᠬᠦ ᠮᠡᠲᠦ ᠮᠠᠰᠢ ᠣᠯᠠᠨ ᠲᠥᠷᠥᠯ ᠦᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠳᠠᠭ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ᠃ ᠮᠥᠨ ᠲᠣᠮᠢᠯᠠᠯᠲᠠᠳ ᠪᠠᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠳᠠᠭ᠃ ᠡᠨᠡ ᠪᠦᠬᠦ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ ᠲᠥᠷᠥ ᠬᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠦᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠬᠦ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ᠃ ᠬᠡᠷᠪᠡ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠣᠳᠣ ᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ ᠰᠠᠭᠤᠳᠬᠠᠬᠤ ᠪᠣᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠠᠷ ᠴᠤ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ᠃ ᠮᠥᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠲᠥᠰᠥᠯ ᠢ ᠡᠭᠡᠯᠵᠢᠲᠦ ᠪᠤᠰᠤ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠢᠶᠠᠷ ᠶᠠᠭᠠᠷᠠᠤ ᠰᠠᠨᠳᠤᠷᠤᠤ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠭᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠨᠢ ᠬᠠᠷᠠᠳᠠᠯᠭ᠎ᠠ ᠲᠥᠷᠦᠭᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠶᠤᠮ᠃ ᠡᠶᠢᠮᠦ ᠳᠦ ᠪᠢᠳᠡ ᠡᠨᠡ ᠲᠥᠰᠥᠯ ᠢ ᠬᠠᠪᠤᠷ ᠤᠨ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠢᠶᠠᠷ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠬᠦ ᠤᠷᠢᠶᠠᠯᠭ᠎ᠠ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃  
Сургалтын зардлыг тооцохдоо зөвхөн мэргэжлийн сургалтын зардлыг тооцох юм байна. Өнөө үед компаниуд ахисан түвшний гэх мэт маш олон төрлийн сургалт явуулдаг болсон. Мөн томилолтод багагүй зардал гаргадаг. Энэ бүх зардлыг төр хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэв энэ хууль одоогийн байдлыг суутгах бол батлах ямар ч шаардлагагүй. Мөн энэ хуулийн төслийг ээлжит бус чуулганаар яаруу сандруу батлах гэж байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. Иймд бид энэ төслийг хаврын чуулганаар хэлэлцэх уриалга гаргаж байна. 
 
    ᠡᠨᠡ ᠲᠥᠰᠥᠯ ᠳᠦ ᠲᠣᠮᠣᠬᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᠺᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶᠢᠨ ᠨᠥᠯᠥᠭᠡ ᠣᠷᠣᠭᠰᠠᠨ᠃ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠳᠠᠮᠨᠠᠭᠰᠠᠨ ᠺᠣᠮᠫᠠᠨᠢ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠨᠢᠭᠡ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠲᠥᠯᠦᠭᠰᠡᠨ ᠪᠣᠯ ᠲᠡᠷᠡ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᠮᠠᠨ ᠤ ᠳᠤ ᠲᠥᠯᠥᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠡᠷᠬᠡ ᠶᠢ ᠨᠢ ᠨᠡᠭᠡᠭᠡᠭᠰᠡᠨ᠃ ᠲᠡᠭᠡᠪᠡᠯ ᠪᠢᠳᠡ ᠬᠢᠷᠢ ᠶᠡᠬᠡ ᠢᠨᠲ᠋ᠧᠭᠷᠴᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠪᠢᠯᠡ ᠳ᠋ᠡ᠃  
Энэ төсөлд томоохон уул уурхайн компанийн нөлөө орсон. Үндэстэн дамнасан компани өөр нэг улсад татвар төлсөн бол тэр татвараа манайд төлөхгүй байх эрхийг нь нээсэн. Тэгвэл бид хэр их интеграцлагдсан улс билээ дээ.   
 
     ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦᠨ ᠡᠷᠬᠡ ᠶᠢ ᠰᠢᠯᠵᠢᠭᠦᠯᠬᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠲᠠᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠮᠥᠨ ᠶᠡᠬᠡ ᠬᠠᠷᠠᠳᠠᠯᠭ᠎ᠠ ᠲᠥᠷᠦᠭᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠠᠭᠤᠯᠠ ᠠᠭᠤᠷᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᠺᠣᠮᠫᠠᠨᠢ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠲᠠᠭᠠᠲᠠᠢ ᠨᠥᠬᠥᠴᠡᠯ ᠲᠡᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠬᠡᠳᠦ ᠬᠡᠳᠦ ᠪᠤᠢ᠃ ᠪᠠᠩᠬᠢᠨ ᠤ ᠰᠠᠯᠪᠤᠷᠢ ᠵᠡᠭᠡᠯᠢ ᠶᠢᠨ ᠪᠠᠷᠢᠴᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠬᠤᠷᠢᠶᠠᠨ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠦᠯᠦ ᠬᠥᠳᠡᠯᠬᠦ ᠬᠥᠷᠥᠩᠭᠡ ᠶᠢᠨ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠲᠥᠯᠦᠳᠡᠭ᠃ ᠤᠭ ᠨᠢ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢ ᠳᠠᠪᠬᠤᠷ ᠤᠯᠭᠤᠬᠤ ᠶᠣᠰᠣ ᠦᠭᠡᠢ ᠶᠤᠮ᠃  
Тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэхтэй холбоотой заалт мөн их хардлага төрүүлж байна. Уул уурхайн компаниудад таатай нөхцөлтэй заалтууд хэд хэд бий. Банкны салбар зээлийн барьцааг хураан авсан бол үл хөдлөх хөрөнгийн татвар төлдөг. Уг нь татварыг давхар төлөх ёсгүй юм.   
 
     ᠮᠥᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠠᠷ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠥᠷᠥ ᠥᠪᠯᠡᠭᠳᠡᠬᠦ ᠪᠣᠯᠤᠯ᠎ᠠ᠃ ᠪᠢᠽᠢᠨ᠋ᠧᠰ       ᠡᠷᠬᠡᠯᠡᠭᠰᠡᠨ ᠦ ᠪᠡᠨ ᠲᠥᠯᠥᠭᠡ ᠡᠷᠡᠭᠦᠦ ᠶᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ᠎ᠠ ᠬᠦᠯᠢᠶᠡᠨ᠂ ᠡᠳ᠋ ᠬᠥᠷᠥᠩᠭᠡ ᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠬᠣᠬᠢᠷᠠᠵᠤ ᠪᠣᠯᠬᠤ ᠦᠭᠡᠢ᠃ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠨᠡ ᠲᠥᠰᠥᠯ ᠢᠶᠡᠨ ᠡᠷᠭᠢᠭᠦᠯᠦᠨ ᠲᠠᠲᠠᠭᠠᠰᠠᠢ᠃ ᠠᠩᠬᠠᠨ ᠤ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠭᠦᠯᠭᠡ  ᠪᠤᠴᠠᠭᠠᠨ᠎ᠠ ᠭᠡᠵᠦ ᠨᠠᠶᠢᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠠᠵᠢᠯ ᠤᠨ ᠬᠡᠰᠡᠭ ᠪᠢᠳᠡᠨ ᠳᠦ МҮХАҮТ 《 ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭ᠎ᠠ ᠠᠵᠤ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠲᠠᠩᠬᠢᠮ ᠤᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ ᠲᠥᠰᠥᠯ   ᠳᠦ ᠲᠤᠰᠬᠠᠭᠰᠠᠨ》 ᠭᠡᠳᠡᠭ ᠴᠤ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠲᠤᠰᠬᠠᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃  
Мөн энэ хуулиар татварын өр өвлөгдөх боллоо. Бизнес эрхэлснийхээ төлөө Эрүүгийн хариуцлага хүлээн, эд хөрөнгөөрөө хохирч болохгүй. Засгийн газар энэ төслөө эргүүлэн татаасай. Анхны хэлэлцүүлэг рүү буцаана гэж найдаж байна. Ажлын хэсэг бидэнд “МҮХАҮТ-ын саналыг төсөлд тусгасан” гэдэг ч бидний саналыг бүрэн тусгаагүй байна.   
 
    ᠪᠢ ᠥᠨᠥᠳᠥᠷ ᠡᠨᠳᠡ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠪᠢᠽᠢᠨ᠋ᠧᠰ ᠡᠷᠬᠢᠯᠡᠭᠴᠢᠳ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠶᠢ ᠢᠯᠡᠷᠬᠡᠶᠢᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠶᠤᠮ ᠰᠢᠦ᠃ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠶᠡᠬᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠭᠡᠰᠢᠭᠦᠳ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠲᠥᠯᠥᠭᠡ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠠᠰᠠᠢ᠃ ᠵᠢᠵᠢᠭ ᠳᠤᠮᠳᠠ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠡᠷᠬᠢᠯᠡᠭᠴᠢᠳ ᠲᠦ ᠴᠤ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠡᠬᠡ ᠬᠠᠯᠠ ᠲᠠᠢ᠃ ᠬᠡᠷᠪᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢ ᠡᠨᠡ ᠴᠢᠭ ᠢᠶᠡᠷ ᠨᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠪᠠᠯ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠶᠢᠯᠡᠭᠴᠢ ᠳᠦ ᠬᠠᠨᠳᠤᠨ᠂ ᠬᠣᠷᠢᠭ ᠲᠠᠯᠪᠢᠭᠠᠰᠠᠢ ᠭᠡᠵᠦ ᠬᠦᠰᠡᠨ᠎ᠡ᠃ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠣᠯᠠᠨ ᠵᠢᠯ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠨ᠎ᠡ᠃ ᠨᠢᠭᠡ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠯ᠎ᠠ ᠭᠡᠬᠦ ᠳᠦ ᠳᠣᠷᠪᠢᠲᠠᠢ ᠥᠭᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠬᠤ ᠦᠭᠡᠢ᠃ ᠮᠡᠳᠡᠭᠡᠵᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳᠤ ᠣᠯᠠᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠪᠤᠢ᠃ ᠵᠢᠱᠢᠶ᠎ᠡ ᠨᠢ᠂ 1.5 ᠲᠡᠷᠪᠤᠮ ᠲᠥᠭᠥᠷᠢᠭ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠣᠷᠣᠯᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠪᠣᠯ 1  ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠲᠥᠯᠦᠨ᠎ᠡ᠃ ᠭᠡᠬᠦ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠡᠬᠢᠯᠡᠵᠦ ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᠲᠥᠯᠦᠴᠢᠬᠡᠭᠡᠳ ᠵᠢᠯ ᠦᠨ ᠡᠴᠦᠰ ᠲᠦ ААН ᠲᠠᠲᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠪᠤᠴᠠᠭᠠᠯᠲᠠ ᠪᠠᠨ ᠠᠪᠬᠤ ᠨᠢ ᠴᠢᠷᠦᠭᠳᠡᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠪᠢᠽᠢᠨ᠋ᠧᠰ ᠦᠨ ᠬᠢᠨ ᠳᠦ ᠮᠥᠩᠭᠥ ᠪᠣᠯ ᠬᠣᠷᠤᠮ ᠪᠦᠷᠢ ᠳᠦ ᠦᠨ᠎ᠡ ᠲᠡᠢ ᠰᠢᠦ ᠳ᠋ᠡ᠃  
Би өнөөдөр энд нийт бизнес эрхлэгчдийн байр суурийг илэрхийлж байгаа юм шүү. УИХ-ын гишүүд олон нийтийн төлөө шийдвэр гаргаасай. ЖДҮ эрхлэгчдэд ч энэ хууль их халтай. Хэрэв хуулийг энэ чигээр нь баталбал Ерөнхийлөгчид хандан, хориг тавиасай гэж хүснэ. Энэ хууль олон жил үйлчилнэ. Нэг сарын дараа баталлаа гэхэд дорвитой өөрчлөлт гарахгүй. Мэдээж энэ хуульд олон сайн заалт бий. Жишээ нь, 1.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой бол 1 хувийн татвар төлнө. Гэхдээ эхэлж татвараа төлчихөөд жилийн эцэст ААН татварын буцаалтаа авах нь чирэгдэл учруулна. Бизнесийнхэнд мөнгө бол хором бүрд үнэтэй шүү дээ. 
 
GoGo Facebook ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ  
GoGo Facebook Хуудас  
 
             
                               
 
 
 
  



  
     
     