HEERIIN SALHITAI AYALGUU
BOLD
Lyrics
Хангал хүлэг минь
Дөрөөн чимээтэй
Хамаг монгол минь
Дорнын судартай
Ихэр чавхдас нь
Хүннү цартай
Эгшигт хуур минь
Дэлхийд аялгуутай
Домог шиг
Монголын их нүүдэл
Бүүвэй шиг
Зэрэглээнд тодорноо
Хээрийн салхитай
Монгол аялгуу минь
Тэнгэр хөглөсөн
Морин хуур минь
Дахилт:
Уудам дорны ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь
Морин хуур минь
Уянгат хуурын аялгуунд нь
Увидас нууцхаан
Уртын дууны цээлхэн айзамтай
Нартыг уяраах хуур минь
Цэнхэр хадаг шиг
Нутгийн хөх салхи нь
Ингэн нулимстай
Хуураа аргаднаа
Сүү дэвэрдэг монгол аяалгуу минь
Сүүдэр үргэдэг морин хуур минь
Шаглаа шиг Монголын их аязам
Шуранхайтай шаргал нарны дор
Эртний түүхээс наашлан ирж айсуй
Эгшигээ дээдэлсэн морин хуур минь
Лахилт:
Уудам дорны ард түмэн нь Монгол нэртэй
Аялгуу дууны дээдийн шүтээн нь
Морин хуур минь
Уянгат хуурын аялгуунд нь
Увидас нууцхаан
Уртын дууны цээлхэн нь
Айзамтай нартыг уяраах хуур минь
Аялгуу дууны дээдийн шүтээн нь
Морин хуур минь