 

  》 ХХК           

2019-04-09 17:51
  480
  0





《   》 ХХК                    
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардав
     

 ∙  Т.Одончимэг     odonchimeg@montsame.mn
         2019-04-04 21:09:34

                    《  》 ХХК                                                 《  》 ХХК                    

      Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн удирдах бүрэлдэхүүний гишүүд аймгийн удирдлагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хэлэлцээр хийлээ. Энэ үеэр талууд нээлттэй санал солилцож, цаашид хэрхэх талаар хэлэлцсэн юм. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг аймгийн удирдлагууд шаардав.

                                  2005                                                                                                                                               

     Дорнод сумын нутагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг тус компанийн тээвэрлэлт нь Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг бөгөөд 2005 оноос хойш өнөөг хүртэл тээвэрлэлтээ явуулж байгаа юм. Энэ хугацаанд тээвэрлэлт хийж буй хүнд даацын тээврийн хэрэгслүүд нь батлагдсан маршрутаа зөрчиж, бэлчээрийн нутагт олон салаа зам гаргаж, маш их тоосжилтыг бий болгож байгаа нь байгаль орчин төдийгүй иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байгааг малчид шүүмжилдэг. Зөвхөн тус компанийн хүнд даацын машинууд гэхэд үндсэн замаас гадна арав гаруй салаа зам гаргаж, ингэхдээ зарим нь малчдын хот дамжин өнгөрдөг байна. Иймд аймгийн удирдлагуудын зүгээс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардаж, үгүй бол ард иргэдээс ирсэн гомдлын дагуу тус компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргана гэдгээ аймгийн удирдлагууд мэдэгдээд байсан юм.

                                                                                                           

     Аймаг орон нутгийн зүгээс тус компанид тээвэрлэлтийн замыг хатуу хучилттай болгох, заасан маршрутаас өөр чиглэлд гаргасан замуудад байгалийн нөхөн сэргээлт хийх, авто замын засвар арчлалтыг гүйцэтгэж, хохирлыг барагдуулахыг үүрэг болголоо. Мөн тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас болж үүсээд байгаа дээрх асуудлуудыг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж, арга хэмжээ авч ажиллаагүй тохиолдолд нутгийн захиргааны байгууллагаас үе шаттай арга хэмжээ авч, цаашлаад үйл ажиллагааг зогсоохыг хатуу мэдэгдсэн юм.

       《  》 ХХК                                                      

      Харин “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн талаас байгалийн нөхөн сэргээлт болон авто замын засвар арчлалтыг тодорхой хэмжээнд хөрөнгө гаргаж гүйцэтгэхээ иэлрхийлсэн юм. Тээвэрлэлтийн замыг хатуу хучилттай болгох тухайд энэ ондоо ямар ч боломжгүй, гэхдээ хойшид анхааралдаа авч ажиллана гэдгээ хэллээ.

                           《  》 ХХК                 

     Ямартай ч талууд уулзалтаар нээлттэй санал солилцон дээрх зөвшилцөлд хүрсэн юм. Эхний ээлжинд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллахыг аймгийн удирдлагууд харах юм байна.



Follow @montsame.mn



  
     
     