 

          

2019-04-08 11:52
  548
  1
 
 
 
           
Монгол бичгийн юникодыг авиазүйн аргаар кодлоно 
     
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 
 
    ∙  
munkhbaatar@montsame.mn 
2019-04-05 17 06 19 
 
 
                           ∙                              
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бичгийн юникодын ажлын багийн гуравдугаар хуралд оролцсон Юникод консорциумын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. 
 
         4-5                    绘图模式                                                       
Энэ сарын 4-5-нд болсон дээрх хурлаар, монгол бичгийн зурлаган загварыг ашиглахгүйгээр авиазүйн загвараар кодлох асуудлыг эцэслэн тохирсон талаар Юникод консорциумын дэд ерөнхийлөгч, Юникодын техникийн хорооны дарга Лиза Мур, Юникод консорциумын техникийн захирал Дебра Андерсон, Юникод консорциумын техникийн шинжээч Эндрю Гласс нар танилцуулсан юм. 
 
                                                          
Монгол бичгийн цахим кодчиллын асуудлаар санаачилга гаргаж, идэвхтэй ажиллаж байгаа Юникод консорциумын хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, монгол бичгийн юникодын кодчиллыг уламжлалт авиазүйн загвараар кодлох стандартыг баримтлах болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. 
 
                              ∙                     
Энэ асуудлаар Юникодын консорциумын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Хэлний бодлогын зөвлөлийн ажлын албаныхантай дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. 
 
                                       
Цаашдаа монгол бичгийн үсэг бүтээх дүрмийг боловсронгуй болгох замаар авиазүйн загварыг хялбаршуулах, боловсронгуй болгох зэрэг асуудалд түлхүү анхаарлаа хандуулж ажиллах юм байна. 
 
                 /ХХМТГ/                       4-5                                              
Юникодын консорциум, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/ хамтран монгол бичгийн юникод /цахим кодчилол/-ын Ажлын хэсгийн гуравдугаар хурлыг Улаанбаатар хотноо энэ сарын 4-5-ны өдөр зохион байгуулсан. Энэ хуралд Юникод Консорциумын дэд ерөнхийлөгч, Юникодын техникийн хорооны дарга Лиза Мур, Юникод консорциумын техникийн захирал Дебра Андерсон, Юникод консорциумын техникийн шинжээч Эндрю Гласс нар оролцсон юм. 
С.Мөнхбаатар 
 
 
munkhbaatar@montsame.mn 
2019-04-05 17:06:19 
 
Follow @montsame.mn



   

 

   
http://mp.weixin.qq.com/s/nHbW5aqc4BEumiEPBFGUag









  
     
     