 

《    》   

2018-08-28 20:19
  805
  0


 
 
 
 
                                                     1    40                                                       
 
   Хоёр давхартаа арайхийн аваачсан Монгол гэрээ барижээ. Энэ гэрт Монгол айлд байдаг бүхий л зүйлс харагдана. Гэр дотор тулга, авдар, эсгий гудас ширмэл, шагай, жаазтай зураг, морин хуур, чөдөр ногт, гал тогоо эрэгнэг, шанага, ширмэн тогоо, 1-н бидон, 40-н бидон, араг савар, тарваганы хавх хүртэл харагдана. Ер нь монгол айлд байдаг бүх л зүйлс байна аа, энд. Энэ бүхнийг Тошияаки Монголд ирээд буцах бүртээ ганц нэгээр нь олдсон олдцоор нь цуглуулсаар байдаад бүхэл бүтэн монгол айлыг бүтээжээ. Харин энэ айлын ганц дутуу зүйл нь гэрийн эзэгтэй.  
 
                                                                                 
 
    Нагоя хотоос гадна, өөр хотуудад ч ажиллаж амьдардаг Монголчуудын түүнийг зорих хамгийн энгийн эхний шалтгаан нь энэ гэр юм. Гэртээ ирсэн мэт, нутагтаа очсон мэт мэдрэмжийг зөвхөн эндээс л олно. Монголчууд энд уулзалдаж, халуун дотно үгээ хэлэлцэж, хоорондоо танилцаж, сар шиг хол хүний нутгийн хаврын тухай ярилцана. Энэ монгол гэр, Япон байшин Нагоя хотод гэр музей болон бүртгэгджээ. Та Японд Нагоя хотод очвол заавал зориорой.  
 
  
    
       ∙       ∙                        ∙                                                                                       ∙       1000               1000                ∙        《 》           
 
     Анх Тошияакыг Ц.Гэлэгбаатарынд очдог жил түүний эхнэр Р.Хандмаа амаржиж охинтой болов. Хожим Тошияакыг нутаг буцсан хойно тэр охин эдгэшгүй хүнд өвчин туссан тухай мэдээ иржээ. Ц.Гэлэгбаатар дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч үед Тошияаки түүний зовлонг нимгэлэх бүхий л аргаа хэрэглэсэн гэдэг. Энэ тухайгаа, ер нь бусдад хүргэсэн тус дэмийн тухай тэр ярих маш дургүй. Гэлээ ч жинхэнэ үнэн, жинхэнэ сэтгэл хэзээ ямагт ил, үнэнээрээ цэцэглэн хүнээс хүний ам дамжин үлгэр домог мэт яригддаг нь бичэгдээгүй хууль. Тошияаки Ц. Гэлэгбаатарын охиныг аврахын тулд ээжтэйгээ монгол боорцог хайрч заран, алдартай сумочдын гарын үсгийг фэнүүдэд нь зарж олсон мөнгөө Ц.Гэлэгбаатарт явуулж, тэдний гудамныхан нийлж 1000 цаасан шувуу хийж охиныг хүнд өвчнөөсөө ангижрахыг чин сэтгэлээсээ хүсэн илгээж байсан гэдэг. 1000 цаасан шувуунд хүслээ хэлж голын усанд урсган, сайн сайхан бүгдийг дууддаг япон домог амилж Г.Ариунзаяа охин эдгэшгүй өвчнөөс салж өдгөө “Хас банк”-нд мэргэжилтэн хийж аав ээжийн бахархал болон явна.
 
 
   
  
   《                 》               
      
       
        
       
        
                        
  
     "Монгол надад дэндүү гэхэд дэндүү сайхан дурсамж, дурдатгал үлдээсэн... Одоо эргээд дурсахад дэндүү НАНДИН" гээд хэлэх үгээ олж ядан гүн ширтэх түүний харцанд нулимс нимгэн бүрхлээ.  
Дэлбэн дэлбэн ганхана аа хө  
Дэнжийн ногооны навч юм аа хө  
Дэргэд минь юм шиг санагдана даа хө  
Дэндүү хайртай тэр юм аа хө  
Дэргэд минь юм шиг санагдана даа хө  
Дэндүү хайртай тэр юм аа хө... хэмээн нүдээ анин дуулах Тошияаки зүгээр ч нэг энэ дууг сураагүй нь учиртай...  
 
                               
  
    Монголоос тэр суралцаж, монголыг мэдэрч, монголыг таниж, монгол бүсгүйд дурлаж, сэтгэлээ шатааж, итгэлээ өгсөн болохоор тэр МОНГОЛД ДЭНДҮҮ ХАЙРТАЙ...   
 
   
 
 
   ∙   
    ∙   
GoGo Facebook  
    
Нийтлэлийг: А.Навчаа  
Гэрэл зургийг: П.Хангайхүү  
GoGo Facebook Хуудас  
 
 
   
 
 



  
     
     