 

      

2012-01-28 11:37
  438
  3

 “Соёлт иргэний сайн сайхан зан чанарыг эрхэмлэн дээдэлж, үнэнч ариун хайрыг бусдын сайн сайхны төлөө зориулан, гүн хүндэтгэлтэйгээр амьдрахаа тангараглаж байна”- гэж эхэлдэг гэр бүлийн ариун тангараг, гэрлэх ёслолын туйлын мөн чанар болсон насны эцэс хүртэл үнэнчээр ханилах нандин сэтгэл энэ цагийн алдартнуудын дунд байдаггүй юм биш биз гэж бодогдох боллоо. 7 жил ханилсан Хайди Клум, нөхөр Сил-тэйгээ сарниж байгаа гэнэ, насны зөрүүтэй ч жаргалын оноотой Эштон Катчер, Деми Мур хоёр мөр мөрөө хөөхөөр болсон гэхчлэн мэдээллүүд бидэнд илэрхий болсон. Ингээд бодохоор алдар нэр, эд хөрөнгөтэй л бол салж сарних энүүхэнд, хайрын тангараг юу ч биш болчихдог ч юм шиг. Гэхдээ түр азнаарай, юм бүхэн сайн, муу хоёр талтай. Хэдийгээр алдартай гэр бүлийн хувьд гэрлэлтээ хадгалж үлдэх хэцүү байдаг хэдий ч дэлхий дахины итгэлийг хүлээж, салж сарнихгүй байх магадлал хамгийн өндөртэй, үнэнч хосууд олон байна. Ингээд хамгийн алдартай, бас үнэнч хосуудтай танилцая.



 



  
     
     