 

   42      

2018-10-16 17:05
  345
  0

 

   42       
Төмөр замгүйгээр 42 сая тонныг экспортлох боломжтой юу



     Засгийн газрын мэдээ
______________________________________
2018-10-13 1310 GMT+8 


      - 
-Хятадын импортын эрэлт нүүрсний экспортыг тодорхойлно-


       2017             30             33.4       2.2         

    Монгол Улс 2017 онд төсөвт төлөвлөсөн хэмжээнээсээ ахиу нүүрс зарж, нүүрсний экспорт түүхэндээ анх удаа 30 сая тонныг давж байлаа. Эрдсийн экспортыг хошуучилсан нүүрсний хэмжээ тэгэхэд биет жингээр 33.4 сая тоннд хүрч, орлого нь 2.2 орчим тэрбум ам.доллартай тэнцсэн удаатай.


              32            2019         42                   

    Тэгвэл энэ онд дээрх амжилтаа манай улс хадгалж, 32 сая тонныг экспортлох төлөв бий. Харин 2019 оны улсын төсвийн төсөлд Засгийн газар нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэхээр тусгачихсан. Өөрөөр хэлбэл, нүүрснээс олох орлогоо тэр хэрээр өндөр тогтоочихсон гэсэн үг.


                                  10               《》                    30            40         

     Үүнийг эдийн засагчид төсвийн хэлэлцүүлэг өрнөж байгаа энэ үед янз бүрээр дүгнэж, боломжтой, боломжгүйн тухай ухаанаа уралдуулж байна. Нүүрсний экспортын биет хэмжээ нэг жилийн дотор 10 сая тонноор нэмэгдэх боломжтой гэдэгт сангийн сайд огтхон ч эргэлзэхгүй байгаа. Түүний “боосон” төсвийн орлого бүрдэхэд нүүрсний экспорт үлэмж үүрэг гүйцэтгэхээр буй. Гэхдээ байгаа нөөц, боломжоо тултал нь ашиглаад компаниуд жилд 30 сая тонныг БНХАУ-ын зах зээлд борлуулж байснаас 40 сая тонныг экспортолж байсан туршлага байхгүй.


                          《 》     ∙    42            ∙        

     Энэ нь олон хүнд эргэлзээ үүсгэж, төсөвт нүүрсний экспортын хэмжээг бодит байдлаас хэт өөдрөг тооцоолсон гэсэн шүүмжлэл дагуулах болсон. “Гложекс консалтинг” компанийн Ерөнхий захирал Л.Наранбаатар төсөвт тусгасан 42 сая тонныг боломжтой гэж харж байгаа бол эдийн засагч Ч.Отгочулуу боломжгүй гэж үзсэн юм.


              2017           30        

    Компаниуд хил дээр хонон өнжин, цаг нартай уралдан байж 2017 оны амжилтыг бүтээсэн. Энэ онд ч энэ л янзаараа 30 сая тонноос давсан экспорт хийхээр байгаа юм


          27                 16    78.5                 5-6                1.8                75.9 .                                        42    《》    

    Монгол Улс оны эхний есөн сард 27 сая тонн нүүрс экспортолсон нь жилийн өмнөхөөс зургаан хувиар өсчээ. Нэг тонн нүүрсний дундаж ханш 16 хувиар нэмэгдэж, 78.5 ам.доллар болсон талаар гаалийн ерөнхий газар мэдээлсэн. Он дуусах хүртэлх гурван сарын хугацаанд нэмж 5-6 сая тонн нүүрс экспортлох боломж байгаа юм. Учир нь, сард ойролцоогоор манай улс 1.8 орчим сая тонн нүүрс хилээр гаргаж байна. Ирэх оны төсөвт нэг тонн нүүрсний үүнийг 75.9 ам.доллараар тооцоолсон нь харин шүүмжлэлд өртсөнгүй. Гэхдээ Монголын нүүрсний экспортын хэмжээ Хятадын импортын нүүрсний эрэлт, хэрэгцээ болон дотоодын тээвэр, боомтын нэвтрэх хүчин чадалд үндсэндээ захирагдаж ирсэн. Энэ нь бидний мөрөөдөж буй 42 сая тонны экспортыг “чөдөрлөх” бодит тээг.


                                  40                                          36                       2017           30          42                  ∙                                       Жон Паскаль 《        》    

    Манайх нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр эрвийх дэрвийхээрээ чармайсан ч Хятадын нүүрсний импортын хэмжээ жилээс жилд хумигдаж, энэ зах зээл дэх өрсөлдөөн улам ширүүсэж буй. Өмнөд хөршийн импортын нүүрсний 40 орчим хувийг өнгөрсөн онд манайх дангаар нийлүүлсэн ч цаашид улам нэмэгдүүлэхийн тулд төмөр замын тухай ярихаас аргагүй болж байна. Австрали, ОХУ-тай өрсөлдөхийн тулд тээвэрлэлтийн асуудлаа нэг мөр шийдэх хэрэгтэй байгаа. Одоогийн хүчин чадлаар нүүрсний экспорт 36 сая тонноос хэтрэхгүй гэдэг нь сүүлийн хоёр жилд тодорхой болж байна. Компаниуд хил дээр хонон өнжин, цаг нартай уралдан байж 2017 оны амжилтыг бүтээсэн. Энэ онд ч энэ л янзаараа 30 сая тонноос давсан экспорт хийхээр байгаа юм. Харин 42 саяын экспорт Гаалийн хяналтын шинэчлэл хийсэн ч ирэх онд бүрэн биелэх боломжгүй гэж эдийн засагч С.Болд үзэж байна. Зургаан боомтын нэвтрэх чадвар, хяналтыг манайх сайжруулж байгаа хэдий ч БНХАУ-ын Монголоос авах нүүрсний импортоо нэмэгдүүлэх эсэх нь тодорхой бус байгаа юм. Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жон Паскаль “Хятадын талтай ямар зөвшилцөлд хүрэхээс Монголын нүүрсний экспорт хамаарна” гэж онцолсон.


         

Нүүрсний экспортын хэмжээг бодит байдлаас хэт өөдрөг тооцоолсон гэв


         《》                                                         2023       57                                 2019              

     Хятадад нүүрсээ нийлүүлэх хүсэлтэй орнуудын “лобби” идэвхжиж байгаа энэ үед хөршийн бодол, санаа манай улсын төсвийн төлөвлөгөөг ч өөрчилж мэдэхээр байна. Тус улсын нүүрсний импортын зах зээлд ОХУ манай улстай дөрөө харшуулах хэмжээнд томоохон өрсөлдөгч болон гарч ирсэн гэдгийг мартаж болохгүй. Коксжих нүүрсний импорт дунд хугацаанд Хятадаас Энэтхэг рүү шилжих хандлага ажиглагдах болсон. Тодруулбал, 2023 он гэхэд Хятадын импорт буурч, 57 сая тонн болох бол Японы импорт таван сая тонноор буурна гэж зарим судалгаанд дурджээ. Хятадын импорт аажмаар хумигдах төлөвтэй байгаа нь коксжих нүүрс олборлогч орнуудын өрсөлдөөн улам ширүүснэ гэсэн үг. 2019 оны төсвийн зорилт байгаа оноход хил дээрх гацаа ээлжит саадын нэг нь.


         1250-1350                                2019      

     Тухайлбал, Гашуунсухайтын боомтоор өдөрт 1250-1350 автомашин нүүрс ачин гарч байгаа ч цаг агаар болон Хятадын уламжлалт баяр экспорт саатах нэг том шалтгаан. Хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг сайжруулна гэж Засгийн газрын төлөвлөсөн энэ ажлын дийлэнх нь 2019 онд хэрэгжихээр байгаа юм. 


                  320             《》                             12                50                                          

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрсний гол замд үүсдэг урт цувааг багасгах үүднээс Засгийн газар 320 дугаар тогтоол гарган богино зайн хэлбэрт шилжүүлсэн. Гэхдээ Монголын экспортын нүүрсний “цонх” нь зөвхөн Гашуунсухайт биш. Шивээхүрэн болон Ховдын Булган, бичигтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Хятадын талын хяналт, шалгалтыг багасгах яриа хэлэлцээ шийдэл хүлээж байна. Гашуунсухайтад 12 зам бүрт тусгай хяналтын кабин барьж ашиглалтад оруулснаар бичиг баримт шалгахад зарцуулдаг байсан гурван минутыг 50 секунд болгон бууруулсан. Үүнийг дээрх боомтуудад нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага бас байна. Нүүрсний экспортод тулгараад байгаа өөр нэгэн бэрхшээл нь захиргааны шаардлага буюу нэг машинд тавих хяналт ихэссэнтэй холбоотойгоор автомашинуудын нэвтрэлт буурсан гэж зарим компанийн захирал ярьсан юм.


   《》     

Монголын экспортын нүүрсний “цонх” нь зөвхөн Гашуунсухайт биш


     《     34 》   ∙                                        《  》                               267         30            《 》                                                     42          


“Бид нүүрс экспортлох хүчин чадлынхаа 34 хувийг ашигладаг” гэж Л.Наранбаатар дурдсан. Монголтой хил залгаа Хятадын бүс нутгуудад коскжих нүүрсний хэрэглээ богино хугацаанд эрс өсөж байгаа боловч энэ зах зээл рүү тэмүүлсэн өрсөлдөөн цаашид ч хүчээ авахаар байна. Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг эрчимжүүлэхээр “Тавантолгой төмөр зам” компани байгуулсан. Цаасан дээр компани бий болж, уг төслийг цаашид хэрэгжүүлэхээр болсон ч ядахнаа нэг км төмөр зам шинээр баригдаагүй байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 орчим км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэнэ гэж үзэж буй. “Эрдэнэс тавантолгой”-н нэг тонн нүүрс төмөр замтай болбол тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд автозамын тээврээс дөрөв дахин бага зардлаар нүүрсээ өмнөд хөрш болон гуравдагч зах зээлд хүргэх боломж бүрдэхээр байгаа юм. Төсөл ирэх онд хэрэгжинэ гэсэн хүлээлт байна. Хэрэв уг төмөр зам ашиглалтад орчихсон байсан бол төсөвт тусгасан 42 сая тонн илүү боломжтой сонсогдох байсан биз ээ.


 ∙  
Б.Баяртогтох

GoGo Facebook 
GoGo Facebook Хуудас




 



  
     
     