 

   ∙       100  

2019-02-01 17:23
  417
  0

  ∙  | GoGo.mn
_______________________________________
1  8   /2019-02-01 0946 GMT+8/



      МАН               ∙            УЗ          МАН      

Өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Түүний нэрийг Ерөнхий сайд дэвшүүлсэн бөгөөд УЗ-ийн гишүүд асуулга асууж, дэмжин УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар оруулахаар болсон юм.



         МАН  20.00     100           

УИХ дахь МАН-ын бүлэг 20.00 цаг хүртэл хуралдаж, 100 хувийн саналаар УИХ-ын шинэ даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн.



              19  13    100   

Харин өнөөдөр өглөө болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд 19 гишүүнээс 13 нь оролцож, 100 хувийн саналаар дэмжлээ.



          ∙            ∙    《                》   

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан нэр дэвшиж буй ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт хандан "Та одоо дээрээ ганцхан даргатай болсон. Тэр нь хууль. Хуулийг дээдэлж, хуульд нийцүүлэн ажиллаарай" хэмээн захилаа.

GoGo Facebook 
GoGo Facebook Хуудас







МАН     ∙       
МАН-ын Удирдах зөвлөл Г.Занданшатарыг УИХ-ын даргад НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ   ∙  | GoGo.mn  /2019-01-31 1625 GMT+8/


  ∙  | GoGo.mn

 /2019-01-31 1625 GMT+8/




УИХ-ын дараагийн даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын нэр яригдаж байгаа талаар мэдээлэл гараад байна.


Хугацаагаар эрэмбэлж харах :
эхнээссүүлээс


16:30 өчигдөр
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж уг асуудлыг хэлэлцээд, маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм байна.


16:28 өчигдөр
МАН-ын Удирдах зөвлөлөөс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжлээ. Түүнийг Ерөнхий сайд УИХ-ын даргад дэвшүүлсэн бөгөөд УЗ-ийн гишүүд асуулга асууж, дэмжин УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар оруулахаар болсон гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээллээ.

МАН-ын УЗ-ийн хурлын дараа Г.Занданшатар хэлэхдээ “УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагаас эхлээд төрийн бүх шатанд улс төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, нийгмийн шаардлагыг хэрэгжүүлэх явдал бол манай төрийн эрх барих дээд байгууллагын өмнө тулгамдаад байгаа хамгийн чухал зүйл. Төрд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэхийн тулд УИХ ард нийтийнхээ санал бодол, хүсэмжлэлд тулгуурлан ажиллана” гэсэн юм.

15:48 өчигдөр
УИХ-ын дараагийн даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын нэр яригдаж байгаа талаар мэдээлэл гараад байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “Ерөнхий сайд намын даргын хувьд намын боловсон хүчний бодлогыг нэр дэвшүүлэх эрх бүхий субьектийн хувьд УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүлж оруулж ирээд хэлэлцээд явж байна” гэлээ.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байна.













 



  
     
     