 

 ᠄ XIX ᠵᠠᠭᠤᠨ ᠤ ᠰᠡᠭᠦᠯᠴᠢ ᠂ ХХ ᠵᠠᠭᠤᠨ ᠤ ᠡᠬᠢᠨ ᠦᠶ᠎ᠡ  ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠡᠮᠡᠭᠲᠡᠶᠢᠴᠦᠳ ХОВОР ЗУРГУУД: XIX

2018-03-07 16:22
  548
  0

  ᠰᠡᠳᠬᠦᠯᠴᠢ ᠡ᠊ ∙ ᠡᠩᠬᠡᠮ᠎ᠠ | GoGo.mn
  Сэтгүүлч Э.Энхмаа | GoGo.mn

ᠥᠴᠥᠭᠡᠳᠦᠷ Өчигдөр /2018-03-06 13:20 GMT+8/ 


ᠮᠣᠷᠢᠲᠠᠨ ᠪᠦᠰᠡᠭᠦᠶᠢᠴᠦᠳ᠃
Морьтон бүсгүйчүүд.

    ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠡᠮᠡᠭᠲᠡᠶᠢᠴᠦᠳ ᠦᠨ ᠡᠷᠬᠡ ᠶᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠡᠳᠦᠷ ᠢ ᠤᠭᠲᠤᠨ ᠤᠩᠰᠢᠭᠴᠢᠳ ᠲᠤ ᠪᠠᠨ ШУА        ᠲᠡᠦᠬᠡ᠂ ᠠᠷᠬᠧᠣᠯᠣᠭᠢ ᠶᠢᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠯᠡᠩ ᠦᠨ ᠵᠠᠬᠢᠷᠤᠯ ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠳ᠋ᠣᠺᠲ᠋ᠣᠷ ᠂ ᠫᠷᠣᠹᠧᠰᠰᠣᠷ ᠰ ∙ ᠴᠢᠯᠠᠭᠤᠨ ᠤ ᠡᠷᠬᠢᠯᠡᠨ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠪᠤᠢ ᠲᠡᠦᠬᠡᠨ ᠬᠣᠪᠣᠷ ᠭᠡᠷᠡᠯ ᠵᠢᠷᠤᠭ ᠤᠨ 《ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ》 ᠴᠤᠪᠤᠷᠠᠯ ᠤᠨ 《ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ-II》 ᠺᠠᠲ᠋ᠠᠯᠣᠭ ᠲᠤ ᠪᠠᠭᠲᠤᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠭ ᠤᠳ ᠠᠴᠠ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠡᠮᠡᠭᠲᠡᠶᠢᠴᠦᠳ ᠦᠨ ᠵᠢᠷᠤᠭ ᠤᠳ ᠢ ᠲᠡᠭᠦᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠬᠦᠷᠭᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан уншигчдадаа ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор С.Чулууны эрхлэн гаргаж буй түүхэн ховор гэрэл зургийн "Монголчууд" цувралын “Монголчууд-II” каталогид багтсан зургуудаас монгол эмэгтэйчүүдийн зургуудыг түүвэрлэн хүргэж байна.

    ᠨᠣᠮ ᠢ ᠵᠣᠬᠢᠶᠠᠭᠴᠢ ᠲᠡᠭᠦᠪᠦᠷᠢ ᠳᠦ ᠪᠠᠭᠲᠤᠭᠰᠠᠨ 1925 ᠣᠨ ᠤ ᠭᠡᠷᠡᠯ ᠵᠢᠷᠤᠭ ᠤᠳ ᠢ ᠣᠷᠣᠰ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠰᠠᠨᠺᠲ-ᠫᠧᠲ᠋ᠧᠷᠪᠦᠦᠭ ᠬᠣᠲᠠ ᠳᠠᠬᠢ ᠣᠷᠣᠰ ᠤᠨ ШУА       ᠦᠨ ᠡᠳ᠋ ᠦᠨ ᠰᠤᠶᠤᠯ ᠤᠨ ᠲᠡᠦᠬᠡ ᠶᠢᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠯᠡᠩ ᠦᠨ ᠭᠡᠷᠡᠯ ᠵᠢᠷᠤᠭ ᠤᠨ ᠰᠠᠩ ᠬᠥᠮᠥᠷᠭᠡ ᠳᠦ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠤᠢ 1925-1926 ᠣᠨ ᠳᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠣᠷᠣᠨ ᠳᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠰᠤᠳᠤᠯᠤᠭᠠᠴᠢ ᠭ ∙ ᠢ᠊ ∙  ᠶᠢᠨ ᠭᠡᠷᠡᠯ ᠵᠢᠷᠤᠭ ᠤᠨ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠭ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠠᠪᠴᠠᠢ᠃
    Номыг зохиогч түүвэрт багтсан 1925 оны гэрэл зургуудыг ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Оросын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэнгийн гэрэл зургийн сан хөмрөгт хадгалагдаж буй 1925-1926 онд Монгол оронд ажилласан судлаач Г.И.Боровкагийн гэрэл зургийн цуглуулгаас авчээ.

    ᠡᠳᠡᠭᠡᠷ ᠭᠡᠷᠡᠯ ᠵᠢᠷᠤᠭ ᠤᠳ ᠨᠢ ᠤᠷᠢᠳᠤ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠬᠡᠪᠯᠡᠭᠳᠡᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠪᠥᠭᠡᠳ ᠠᠩᠬ᠎ᠠ ᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠂ ᠣᠷᠣᠰ ᠂ ᠬᠡᠯᠡ ᠪᠡᠷ 《ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ-II》 ᠲᠡᠦᠬᠡᠨ ᠭᠡᠷᠡᠯ ᠵᠢᠷᠤᠭ ᠤᠨ ᠴᠤᠪᠤᠷᠠᠯ ᠨᠣᠮ ᠳᠤ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᠭᠳᠡᠭᠰᠡᠨ ᠢ ᠬᠦᠷᠭᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ ᠃
    Эдгээр гэрэл зургууд нь урьд өмнө хэвлэгдээгүй бөгөөд анх удаа монгол, орос, хэлээр “Монголчууд-II” түүхэн гэрэл зургийн цуврал номд нийтлэгдсэнийг хүргэж байна.

    ᠬᠠᠷᠢᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠵᠢᠷᠤᠭ ᠤᠨ ᠣᠨ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠢ ᠦᠭᠡᠢ ᠪᠥᠭᠡᠳ ᠰᠤᠳᠤᠯᠤᠭᠠᠴᠢᠳ ᠤᠨ ᠦᠵᠡᠵᠦ ᠪᠤᠢ ᠪᠠᠷ XIX ᠵᠠᠭᠤᠨ ᠤ ᠰᠡᠭᠦᠯᠴᠢ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠠᠵᠤ ᠃ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠣᠷᠣᠨ ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠤᠨ ᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ ᠬᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠨᠡᠬᠦ ᠵᠢᠷᠤᠭ ᠤᠳ ᠢ ᠣᠷᠣᠰ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠰᠠᠨᠺᠲ-ᠫᠧᠲ᠋ᠧᠷᠪᠦᠦᠭ ᠬᠣᠲᠠ ᠳᠠᠬᠢ ᠫᠧᠲ᠋ᠷ I ᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠣᠷᠣᠰ ᠤᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ ᠠᠺᠠᠳᠧᠮᠢ ᠶᠢᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠰᠤᠳᠤᠯᠤᠯ ᠂ ᠤᠭᠰᠠᠭᠠᠲᠠᠨ ᠤ ᠵᠦᠢ ᠶᠢᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠯᠡᠩ (ᠺᠦᠶᠢᠨᠰᠲ᠋ᠺᠠᠮᠧᠷ)  ᠦᠨ ᠰᠠᠨ ᠬᠥᠮᠥᠷᠭᠡ ᠳᠦ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠭᠳᠠᠵᠤ ᠪᠤᠢ ᠬᠠᠭᠤᠴᠢᠨ ᠭᠡᠷᠡᠯ ᠵᠢᠷᠤᠭ ᠤᠨ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠭ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠳ᠋ᠣᠺᠲ᠋ᠣᠷ ᠰ ∙ ᠴᠢᠯᠠᠭᠤᠨ ᠲᠡᠭᠦᠪᠦᠷᠢᠯᠡᠨ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
    Харин бусад зургийн он тодорхойгүй бөгөөд судлаачдын үзэж буйгаар XIX зууны сүүлч үед хамаарах аж. Монгол орон, монголчуудын аж байдлыг харуулсан энэхүү зургуудыг ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Петр I хааны байгуулсан Оросын Шинжлэх Ухааны академийн Хүн судлал, угсаатны зүйн хүрээлэн (Кунсткамер)-гийн сан хөмрөгт хадгалагдаж буй хуучин гэрэл зургийн цуглуулгаас доктор С.Чулуун түүвэрлэн авсан байна.

    ХХ ᠵᠠᠭᠤᠨ ᠤ ᠡᠬᠢᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠣᠷᠣᠨ ᠤ ᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠂ ᠤᠭᠰᠠᠭᠠᠲᠠᠨ ᠤ ᠵᠦᠢ ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠭᠡᠷᠡᠯ ᠵᠢᠷᠤᠭ ᠤᠨ ᠬᠠᠯᠢᠰᠤᠨ ᠢᠶᠠᠨ ᠦᠯᠡᠳᠡᠭᠰᠡᠨ ᠲᠡᠢ 《ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ》 ᠲᠡᠦᠬᠡᠨ ᠬᠣᠪᠣᠷ ᠭᠡᠷᠡᠯ ᠵᠢᠷᠤᠭ ᠤᠨ ᠺᠠᠲ᠋ᠠᠯᠣᠭᠢ ᠠᠴᠠ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠬᠤ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠶᠤᠮ᠃
    ХХ зууны эхэн үеийн Монгол орны аж байдал, угсаатны зүй, монголчуудын тухай гэрэл зургийн хальснаа үлдсэнтэй “Монголчууд” түүхэн ховор гэрэл зургийн каталогиос танилцах боломжтой юм.


ᠥᠷᠭᠥᠭᠡ ᠬᠣᠲᠠ ( ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ) ᠃ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠬᠤᠪᠴᠠᠰᠤ ᠲᠠᠢ ᠡᠮᠡᠭᠲᠡᠶᠢᠴᠦᠳ᠃
Өргөө хот (Улаанбаатар хот). Үндэсний хувцастай эмэгтэйчүүд.



ᠭᠡᠷᠡᠯ ᠵᠢᠷᠤᠭ ᠤᠨ ᠬᠠᠭᠤᠯᠪᠤᠷᠢ ᠃ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠣᠷᠣᠨ ᠃ ᠨᠠᠭᠠᠳᠤᠮ ᠳᠤ ᠢᠷᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ  ᠃
Гэрэл зургийн хуулбар. Монгол орон. Наадамд ирж байгаа хатан.




ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠬᠤᠪᠴᠠᠰᠤ ᠲᠠᠢ ᠡᠮᠡᠭᠲᠡᠢ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ ᠲᠡᠢ ᠪᠡᠨ᠃ 1925 ᠣᠨ᠃
Үндэсний хувцастай эмэгтэй хүүхдүүдтэйгээ. 1925 он.



ᠬᠢᠲᠠᠳ ᠮᠤᠬᠤᠯᠠᠭ ᠲᠤ
Хятад мухлагт



ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠬᠤᠪᠴᠠᠰᠤ ᠲᠠᠢ ᠡᠮᠡᠭᠲᠡᠶᠢᠴᠦᠳ ᠪᠠ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ᠃ 1925 ᠣᠨ᠃
Үндэсний хувцастай эмэгтэйчүүд ба хүүхдүүд. 1925 он.




ᠮᠣᠷᠢ ᠤᠨᠤᠭᠰᠠᠨ ᠡᠮᠡᠭᠲᠡᠢ
Морь унасан эмэгтэй




ᠬᠢᠲᠠᠳ ᠮᠤᠬᠤᠯᠠᠭ ᠤᠨ ᠣᠶᠢᠷᠠᠯᠴᠠᠭ᠎ᠠ᠃
Хятад мухлагийн ойролцоо.




ᠥᠷᠭᠥᠭᠡ ᠬᠣᠲᠠ ( ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ )᠃ ᠱᠠᠯᠪᠠᠭ ᠳᠡᠭᠡᠭᠦᠷ ᠃
Өргөө хот (Улаанбаатар хот). Шалбааг дээгүүр.




ᠥᠷᠭᠥᠭᠡ ᠬᠣᠲᠠ ( ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ )᠃ ᠵᠠᠬ᠎ᠠ ᠳᠡᠭᠡᠷᠡᠬᠢ ᠨᠢᠭᠡᠨ ᠡᠮᠡᠭᠲᠡᠢ
Өргөө хот (Улаанбаатар хот). Зах дээрх нэгэн эмэгтэй




ᠪᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠵᠤ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠡᠮᠡᠭᠲᠡᠢ᠃
Бараа худалдаж авсан монгол эмэгтэй.





ᠶᠡᠬᠡ ᠠᠯᠠᠭ᠃ ᠡᠺᠰᠫᠧᠳᠢᠼ ᠦᠨ ᠪᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤᠨ ᠣᠷᠴᠢᠮ ᠳᠤ ᠠᠷᠭᠠᠯ ᠲᠡᠭᠦᠵᠦ ᠪᠤᠢ ᠡᠮᠡᠭᠡᠳ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠡᠯᠴᠢᠵᠦ ᠶᠠᠪᠤᠭ᠎ᠠ ᠬᠣᠨᠢᠨ ᠰᠦᠷᠦᠭ ᠃ 1925 ᠣᠨ ᠃
Их Алаг. Экспедицийн буудлын орчимд аргал түүж буй эмгэд болон бэлчиж яваа хонин сүрэг. 1925 он.



GoGo Facebook ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤ
GoGo Facebook Хуудас
 



  
     
     