 

    

2018-08-16 16:52
  602
  0

 



  
Гоё коммент 
                 

                         
     Хирошима, Нагасаки-гийн цөмийн бөмбөгдөлтийн тухай материал-д нэгэн уншигч маань дэлгэрэнгүй коммент бичсэн байна. Уншигчиддаа толилуулья. 

 


            (North Atlantic Treaty Organization)  1991  《  》    20    《      》   2003         10       
      1)          
   
      2)    《》      
      3)                 
4)                        《   》         《   U 》                          14           275-300                 《                  30  940     14        》           -234  -235   (  )     -238       《 》            

    АНУ ба түүний НАТО-гийн холбоотнууд 1991 онд “Цөлийн шуурга” ажиллагааг явуулснаас хойш 20 гаруй жил, “цөмийн зэвсэг нь аюул учруулж байна” гэсэн шалтгаар 2003 онд Иракт дайран орж дайн явуулж эхэлснээс хойш 10 гаруй жил өнгөрлөө. Гэвч энэ хугацаанд 
    1) энэ улсын төр, нийгэм-эдийн засгийн бүх тогтолцоог нь бүрэн самарч тавиулуудаа тавьсан 
    2) хууль ёсны ерөнхийлөгч “дарангуйлагч” Саддам Хуссейныг нь цаазалсан,
    3) Иракыг Ойрхи Дорнод дахь дайны гол голомт, тэндхийн улс орнуудыг самрах байнгын түшиц талбараа болгож 
    4) хамгийн гол нь энэ улсын газрын тосны бүх ордыг нь Барууныхан хяналтандаа оруулж авсан боловч өнөөдрийг хүртэл энэ дайныг эхлүүлсэн гол шалтаг болох “цөмийн зэвсэгээ” Иракаас олоогүй байгаа билээ. Үүний зэрэгцээ Иракт “ядууруулсан уран” агуулсан их бууны сумнууд, тэсрэх бөмбөгүүдийг ашиглаж ирсэн юм. Олон эх үүсвэрүүдийн мэдээллээр энэ үеэр АНУ-ын арми ойролцоогоор 14 мянган ширхэг танкны ийм сумнуудыг хэрэглэсэн ба энэ сумнууд дотор 275-300 тонн ядууруулсан ураныг ашигласан байна. Нью-Йоркын Олон улсын санаачлагын төвийн захирал Сара Фландерсын хэлж байгаагаар “Пентагон ядууруулсан урантай асар их хэмжээний сум, бөмбөгүүдийг Иракын эсрэг хэрэглэсэн. Энэ ажиллагаандаа уран агуулсан 30мм-ын 940 мянга гаруй сум, 14 мянга гаруй том калибрын танкны сумнууд ашигласан юм” гэж ярьж байна. Ядууруулсан уран гэдэг бол ураны хүдрээс уран-234 ба уран-235-ыг баяжуулан(шигшин) гаргаж авах явцад үлдсэн уран-238-ын изотоп юм. Ураны ийм шавхрууг “ядууруулсан уран” гэдэг ба энэ нь цацраг идэвхтэй, маш хортой нэгдэл юм.

 


       《 》         20       !?                                                                        《  》                                                                                  3-4                     60%     (                )      

      Гэвч ийм “хортой бэлгүүд” дотор нь чихсэн танкны сумны хуяг нэвтлэх чадвар нь 20 хувиар нэмэгддэг гэж тэд үүнийгээ хаацайлж зөвтгөдөг!?... Хүрээлэн байгаа орчны мэргэжилтнүүд, экологчид, эмч нар тэнд уран агуулсан зэвсэг хэрэглэж байгаа нь ойрын ирээдүйд болон цаашдаа маш ноцтой үр дагавруудад хүргэх болно гэдгийг урьдчилан сануулж байсан билээ. Энэ ажиллагаанд оролцож Иракт алба хааж байсан АНУ болон Их британийн хэдэн мянган цэргүүд элэг, бөөр, цусны даралт багасахтай холбоотой олон янзын өвчнүүдээр өвчилж тэдний дунд хавтгай болсон иймэрхүү өвчнүүд нь нийтдээ бүр “Булангийн дайны синдром” гэдэг нэр хүртэл авсан юм. АНУ-ын бэлтгэл хурандаа, Джексонвилле их сургуулийн профессор, байгаль орчны судалгааны мэргэжилтэн Дуглас Рокке энэхүү ядууруулсан боловч цацраг идэвхит уран нь булчирхайн өвчнүүд, сэтгэцийн өвчнүүд, зэрэмдэг хүүхдүүд төрөх шалтгаан болж байгааг тогтоосон байна. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн сурвалжлагч-гишүүн Алексей Яблоков мэдэгдэхдээ ийм ядууруулсан уранаар бохирдсон байгаа Иракын Басра хотын ойр орчимд үр цулбах, төрөлхийн зэрэмдэг хүүхдүүд төрөх, цус багадах өвчин болон бусад хорт хавдарын өвчнүүд 3-4 дахин их болсон тухай зориуд анхааруулж байна. Яблоковын хийсэн судалгаагаар Иракт алба хааж байсан америк цэргүүдийн гэр бүлүүдэд төрсөн хүүхдүүдийн 60% -д нь төрөлхийн согогууд (нүдгүй, чихгүй, хуруунууд нь салангид бус, судаснууд нь нийлж бөөгнөрсөн) илрэх болсныг тогтоосон байна.

 


       ОНМ  ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠬᠡᠷᠡᠭᠰᠡᠯ ᠦᠳ  《        》 ( Bulletin of Environmental Contamination and Toxicology   )                                                                                            10  1                         45%         17                   -                     《》    5     6             《                                            》                                                                                       

Саяхан хэд хэдэн ОНМХэрэгслүүд “Иракын хотууд дахь металлуудаархи бохирдол ба төрөлхийн гажигууд”(Bulletin of Environmental Contamination and Toxicology товхимолд хэвлэгдсэн) нэртэй судалгааг хэвлэсэн юм. Энэ судалгаагаар Иракт явуулж байгаа цэргийн ажиллагаанууд нь тэндхийн эхчүүдийн хэвлий доторхи үр хөврөлийн өвчлөлүүд болон үр зулбалтуудын шалтгаан болж байгааг тогтоосон байна. Энэ судалгаан дотор төрөлхийн гажиг хөгжилтэй ирак хүүхдүүдийн зургуудыг хамт хавсаргасан байна. Тэнд хэрэглэж байгаа сум, бөмбөгүүд дотор агуулагдсан асар их хэмжээний мөнгөн ус, хар тугалга нь төрж байгаа нялх хүүхдүүд зүрхний багтраа, тархины хөгжлийн согогууд, гар хөл эрхтнүүд нь буруу хөгжиж байгаагийн гол шалтгаан болж байна гэдгийг энэ судалгаа тогтоосон байна. Энэ түрэмгийллээс өмнө Иракт 10 хүүхдийн 1 хүрэхгүй нь ийм төрж байсан бол одоо Эль-Фаллужийн шинээр төрж байгаа нялхасын талаас илүү нь гажиг хөгжилтэй төрж байна, бүх эхчүүдийн 45% нь зулбаж байна, төрөлхийн гажиг хөгжилтэй төрөлтүүд 17 дахин ихсээд байгаа ажээ. Энэ судалгааны явцад Барууны холбоотнуудын армийн их бууны дайралтуудад удаа дараа өртсөн Иракын Эль-Фаллужи хотын ийм гажиг хөгжил, төрөлхийн өвчтэй хүүхдүүдийн үснээс дээж авч задлан шинжилгээ хийж үзэхэд тэдний бие организм дотор тэндхийн эрүүл “мэт” хүүхдийнхээс хар тугалга 5 дахин илүү, мөнгөн ус 6 дахин их байгаа ажээ. Энэхүү судалгааг хэвлүүлсэн, Мичиганы их сургуулийн эрдэмтэд “эцэг, эхийн бие организм дотор ийм хортой бодисууд орсон байх нь жирэмслэлтийн хэвийн явцыг маш хүчтэй өөрчилж байна. Бас Эль-Фаллужийн төрөлхийн согогтой хүүхдүүдийн бие доторхи металлуудын түвшин нь энэ хорт бодисууд нь хөгжлийн ийм согогуудын үндсэн шалтгаан болж нөлөөлж байгааг үнэмшилтэй нотлон харуулж байна” гэж мэдэгдэж байна. Энэ судалгаа тайлангийн урьдчилсан энэ дүгнэлтүүд нь ДЭМБ-ын анхаарлыг Иракт бүрэлдээд байгаа ийм нөхцөл байдалд хандуулсан юм. ДЭМБ-ын дүгнэлтээр жирэмсэн эмэгтэйчүүдэд агаарт нь, хөрсөнд нь, усанд нь агуулагдаж байгаа хар тугалга, мөнгөн ус, ураны хаягдлууд нөлөөлж байгаа ажээ. Ингээд эхийн бие организмаар дамжин эдгээр хордуулагч бодисууд хэвлий дэх хүүхдэд нь хүрч тархины гэмтлүүд, бөөрний дутагдлууд, сохоролт, бие нь чичирч татах бүр үхэлд хүргэж байгаа ажээ.

 


                                                       《   》                                                                                                         《 》       《 》        !?            《》                         《 》                                   《 》   

     Харин энэ бүхний хариуд АНУ-ын батлан хамгаалах яамны болон Их британийн засгийн газрын төлөөлөгчид Иракт хүүхдийн ийм өвчлөлтүүд асар их болсон, тэд Иракт дайран орсны хооронд холбоо байгааг нотолсон ямар нэг албан ёсны тайлангууд байдгийг бид мэдэхгүй гэж мэдэгдсэн юм. Тэд ийм “хорлонтой” сум, бөмбөг хэрэглэж байгаагаа зөвтгөж ер нь сум хэрэглэх нь олон улсын эрхзүй, Женевийн нэг бага хурлаас баталж гаргасан хэм хэмжээнд нийцэж байсан гэж зарласан юм. Ингэж хэлээд л гүйцээ, болох нь тэр! Тэд хүсэхгүй байгаа зүйлээ хэзээ ч олж хардаггүй, сонсдоггүй билээ! Одоогоор америкийн армиас олон цэргийн албан хаагчид нь оргон зугтаж байгаа, Ойрхи Дорнодод алба хаасан олон тооны ахмад дайчид ийм утгагүй дайнд эрүүл мэндээ золисолж тэндхийн хүмүүст, ард түмнүүдэд үгээр хэлэхийн аргагүй гай зовлон тарьсандаа гутарч амиа хорлож байгаа тухай мэдээллүүд гарсаар байна... Харин “ардчилсан” Монголын эрх баригчид манай цэрэг эрсийг “энхийг сахиулагч”-ийн цаасан малгай өмсгөж тийш нь илгээсээр байна !? Яагаад тэднийг хилийн чандад харийн хүмүүсийн эрхшээлээр бусад ард түмнүүдийн эсрэг “ашиглаж” байна вэ? Хэний эрх ашгийн тулд тэр вэ? Хэнээс хэнийг хамгаалах гэж тэр вэ? Тэнд хэний эрх ашгийг, ямар гээчийн “энхийг сахиулах” гэж тэр вэ? Монгол цэрэг эрчүүдийн амь нас бие эрүүл мэнд, гэр бүлийнх нь удам генийн сан, нөхөн үржихүйн аюулгүй байдлыг бас дахин нэгэн ийм эрсдэлд оруулж байгаа хариуцлагыг хэн хэзээ яаж “даах” вэ?

 


            《》         《》              ТВ              《》                                                 《   》                 
       ∙  

    Хэн Ойрхи Дорнодод газар нутгийг нь эзэрхэж хар “алтыг” нь тонон дээрэмдэж байгаа вэ? Харин хэн “авдарыг” нь хэнээс хамгаалах гэж тэр вэ? Жич: Эцэст нь Барууны орнуудын ТВ, сонингуудын мэдээллүүд, вэбсайтууд дээрхи мэдээллүүдийг сохроор хуулан цацаж байдаг манай "сэтгүүлчид" бусад олон эх үүсвэрүүдээс энэ мэдээллүүдээ шалгадаг, шүүдэг, ер нь бодит байдлыг мэдэрдэг, ойлгодог, ядаж үнэн худлын заагийг мэддэг болов уу? Тэдний хуулбарлан цацаж байгаа Ойрхи Дорнодын тухай бүх юм нь чин үнэнд нийцнэ гэж үү? Аль эсвэл тэд ... одоогийн энэ "ардчилал, зах зээл" нэртэй гарцаагүй эмгэнэлт байдлаар төгсөх тавилантай энэ багт жүжигт итгэчихсэн зомбинууд уу ?? Х.Болорболд

 


       《        
     Ядуу ураан"-тай их бууны сум иймэрхүү маягтай дэлбэрдэг байна.

 

 


                                                     

    Энэ бүүр гоё: "Йеменд цөмийн дайн болоод байгаа юм уу даа?" гэх манай материалыг санаж байна уу? Заа, явж явж тэр тэсрэлт чинь сонгодог утгаараа цөмийн байж. Саудын арабууд америкчуулаас бэлгэнд авсан хэдэн "ядуу ураан"-лаг бөмбөгөө хаясан юм байна.

 

 

 


          1991   75           11    

     Ирак-д гаж хөгжилтэй нярайн төрөлт 1991 оноос хойш 7,5 дахин нэмэгдсэн. Лейкемия буюу цусны хорт хавдартай хүүхдийн тоо 11 дахин нэмэгдсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


                                          
                     
    Заа, энэ бол фосфорт бөмбөг. Дэлхийд байж болох бүх конвенц, тохироо, хорио цээр, хэлцээрээр хорьсон зэвсэг юм, уул нь. Гэтэл англосакс гэгээнтэнгүүдэд хамаардаггүй хорио байх нь л дээ. 
Нөхөд өөрсдөө хэрэглээд зогсохгүй израил, саудын араб банди нартаа богоон богооноор нь бэлэглэдэг. Ганцаардахгүй гэж.....

 

 

 

 


                      
     Фосфорын шаталтыг юугаар ч зогсоож болдоггүй юм. Өөрөө шатаж дуусахыг л хүлээнэ. Израил фосфорын золиос хүүхэд.

 

 

 

 


     1991                        
     1991 онд англосаксууд Ирак армийг нөгөө "ядууруулсан ураан"-тай сум, бөмбөгөөр нүүлгэсэн байдаг. Одоо хүртэл цацраг идэвхижил нь аюултай хэвээр.

 


                
      америк цэргүүд ч мөн олон мянгаараа радиацийн золиос болсон доо.


 

            
                       

 



  
     
     