-
32689
2012-01-28 11:25
580
5
-
2012-06-30
-
2012-01-28
Өнөөдөр аргын тооллын 2012 оны нэгдүгээр сарын 24. Мягмар гараг. Харин билгийн тооллын шинийн 1. Таван шар
мэнгэтэй хөх хулгана өдөр хэмээн Төгс буянтын зурхайд заажээ. Эл өдөр Улаанбаатар хотын зарим оршин суугчид сар шинийн баяраа тэмдэглэж, мөрөө гаргаж, элгэн садан, эцэг, эхтэйгээ золгож байна. Гэтэл манай урд хөршид мөн цагаан сарын баяраа хийж, хилээ хаагаад байна. Жил жилийн цагаан сараар маргалдаж, мэтгэлцэж, өдөр судрыг нь андуурч мунгинадаг уламжлал тогтоод байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ ч уламжлалаараа сар шинэ дөхсөн өдрүүдэд шашны тэргүүнүүд маргалдаад эхэллээ. Тухайлбал, өнөөдөр шарын талын уламжлалаараа зүг чигээ гаргаж, золгуутаа хийж яваа хэсэг хүмүүс байна аа. Харин олонхи нь ирэх сарын 23-нд болох цагаан сарыг хүлээж, бэлтгэлээ базааж эхлээд байна. Тэгэхээр ямар ч зүйл олонхио дагадаг болохоор цагаан сар маань ч гэсэн уламжлалаа дагаж, Төгс буянтынхаа зурхайгаар ирэх сард буюу хаврын тэргүүн сардаа болох биз ээ. Эсвэл цагаан сараа урд хөрштэйгөө хамтраад нэг өдөр хийж байх юм уу. ]