 

     

2018-06-26 11:25
  1016
  0
   
 
      
Манжийн үеийн Монголын 9-н эрүү шүүлт  
 
                      19                                                                    
     Манжийн эрхшээлийн үед Монголын дундад үеийн хууль цаазын сэтгэлгээ хэм хэмжээ уламжлагдан хэрэглэж байсан бөгөөд 19 дүгээр зууны төгсгөл үед тэдгээрийг халах оролдлогууд хийж Монгол цаазын бичиг, зарлигаар тогтоосон гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг зэрэг олон арван дэвтэр хуулийг тусгайлан гаргасан боловч тэр бүр мөрдөж байсан тухай мэдээ хомс байна. Манжийн эрхшээлийн үед монгол нутагт манжийн төрийн бодлого хууль цаазын хэрэгжилт түүнд хяналт тавих байгууллагыг анх удаа байгуулсан бөгөөд тэдгээрийг нь заргачийн газар хэмээн нэрлэдэг байжээ. 
 
 
   
 
 
 
 
 
                                                                     
 
     тэр үөд манжийн эрүү шүүлт нь туйван, чавчирга, шаахайдах, хүллэг, сараалж, дүүжин, хөшүүр /хонгоразарга/, төөнүүр, хавчуур буюу савслага гэх мэт болно. Урьдийн засгаас ололттой тал нь хүүхэд эмэгтэйчүүдэд эрүү шүүлт хэрэглэх явдлыг таслан зогсоох оролдлого хийж байжээ. Эрүү шүүлт нь гэмт хэрэгтний буруугаа хүлээн мэдүүлэх, өчиг шийдвэрлэх гол нотлох баримт болдог. 
 
  
  
 
  

 
                                                          
     Үнэн байдлыг тогтоох эд мөрийн баримт болон гэрч олдохгүй, гэмт этгээд үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлэхгүй бол, харилцан хэрэг мэлзэж тэмцэлдсэн буюу заргалдсан этгээдүүдэд хөндлөнгийн гэрч тэмдэг, сэжиг сэдэвгүй бөгөөд хэрэг хагалах баримт мөхөс бол, албан үүргээ осолдон цалгардсан засаг захиргааны доорд тушаалтан нарыг шахаанд оруулдаг. 
 
   
 
 
   
 
 
                        1919        1922                《 》                        
 
     Ардын Засгийн газар хууль тогтоох үйл ажиллагаандаа Зөвлөлт Орос Улсын хууль тогтоомжийн туршлагыг харгалзан үзэж байлаа. Зөвлөлт Орос Улсын 1919 оны эрүүгийн эрх зүйн удирдлагын үндэс, 1922 оны Эрүүгийн процессын хууль нь манай орны хувьд шууд хуулбарлан хэрэглэхийг зөвлөж, энэ ажиллагааг хэрэгжүүлэх “орос сургагч”-тайгаа ирүүлж, онцгой анхаарал халамж тавьсан. Энэ үед ангийн тэмцлийн үзэл санаа эрүүгийн хууль тогтоомжид гүн гүнзгий тусгалаа олж байлаа 
 
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
 
 
                        
​♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡
 
 
 
 



  
     
     