 

             ∙

2019-04-26 10:02
  569
  0




  ∙               
Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтлаа

  ∙   GoGo.mn

  2019-04-25 1719 GMT+8 


                   ∙                
БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтлаа.

                                        
Төрийн тэргүүнийг Ардын Их хурлын талбайд хүрэлцэн ирмэгц БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтан мэндчилж БНХАУ-ын талаас угтах ёслолд оролцож буй өндөр, дээд албан тушаалтнуудыг танилцуулав.

                  ∙                      
Мөн хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийхээр Ардын Их Хурлын ордныг зорив.












      
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба

GoGo Facebook 
GoGo Facebook Хуудас






    世博会      
Монгол Хятадын экспог ирэх есдүгээр сард зохион байгуулна

 ∙   GoGo.mn
 /2019-04-25 1846 GMT+8/

         ∙                25 26    
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн урилгаар дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд айлчилж байна.

                      ∙   
Айлчлалын хүрээнд өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхжээ.

         ∙                   
Түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсоор угтаж өнөөдөр хэлэлцээр хийлээ.

                                             ХХААХҮ           ∙           Жунь Шан        
Энэхүү хэлэлцээрийн үеэр Монгол улс, БНХАУ-ын хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах тухай Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт МУ-ын ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Худалдааны сайд Жунь Шан нар гарын үсэг зурлаа.

    《    世博会 》    ХХААХҮ    ∙     9                                
“Монгол Хятадын экспо” гуравдах арга хэмжээг ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны удирдлагаар энэ жилийн 9 дүгээр сард ӨМӨЗО-ны Хөххот, Улаанцав хотуудад үзэсгэлэн яармаг, хурал форум, соёлын солилцоо, аялал жуулчлалын зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.


GoGo Facebook 
GoGo Facebook Хуудас



  
     
     