324427
2012-08-26 12:10
665
7
2012-09-22
2012-09-20
( 1834 1904 ) 1860 1830 1904
2012-09-20
Шилийн сайн эрсийн анхдагч нь Дарьгангын Манжийн эзэн хааны сүрэгчин Торой банди" "Төрийн бөөс" хэмээн алдаршсан Нанзад /1834-1904/ юм. Тэрээр 1860-аад оны үед Цахар найман хошуунд төдийгүй Халхад ихэд нэрд гарсан шилийн сайн эр байжээ, Нанзадын уг гарал нь Цахар хүн. Тэрээр 1830 онд одоогийн Бударын чулуу" хэмээх газар төржээ. Нанзадыг бага байхад эцэг нь насан өөд болж эхийн хамтаар ядуу тарчигхан амь зууж байв. Эхийн хүсэлтээр багадаа "Бургасан дуганд" шавилан сууж байсан боловч лам багшийн элдэв харгислалыг үл тэвчин дуганаасаа оргон гэртээ иржээ. Тэр цагаас эхлэн ядуу ардын зовлон зүдгүүрийг үл ойшоогч ноёд баяд, харийн худалдаачдын эсрэг эр бяр, зориг хүчээрээ тэмцэж эхэлжээ. Түүний энэ тэмцэл нь зөвхөн амин хувийн ашиг сонирхлоо бодсонгүй хошуу нутгийнхаа ядуу дорой ард олонтой олсон олзоо хуваан тараадаг байсан нь нутгийн олондоо хүндлэл хайрыг олсон. Нанзад бол хурц сэргэлэн, эрэлхэг зоригтой хүн байсан төдийгүй маш сайхан дуучин, хөгжимчин байсан гэдэг. Нанзадыг цээлхэн сайхан хоолойгоороо, гайхамшигтай сайхан хуураараа уяруулан дуулж хуурддаг байсан хэмээн нутгийхан хуучилдаг. Торой банди насан өндөр болоод Шартын хад, Таван толгой, Ээлт хошуугаар нугаглаж байгаад 1904 онд насан өөд болсон.
2012-09-06
2012-08-29
《 》
2012-08-29
http://www.qinggis.net/agvlga.asp?ncmwr=5773
2012-08-29
D T