 

          

2018-08-20 17:26
  276
  0





          
Өмнөд Солонгосын иргэд дайны үеэр салсан гэр бүлтэйгээ уулзахаар замдаа гарчээ


 ∙  | Э.Онон GoGo.mn
1   /2018-08-20 1455 GMT+8/

        1950-1953                          3 - 4           

    Өнөөдөр Өмнөд Солонгосын иргэд 1950-1953 оны Солонгосын дайны үед хагацаж салсан хамаатан, ах дүүтэйгээ уулзахаар Хойд Солонгос руу хөдөллөө. Тэд Хойд Солонгост гурван өдөр байх хэдий ч өдөрт 3-4 цагийг гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсөдтэйгээ хамт өнгөрүүлэх юм.

                                  

     Дөрөвдүгээр сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин нар уулзаж харилцан тохиролцсоны дагуу Улаан загалмай нийгмийн тусламжтайгаар уг уулзалтыг зохион байгуулж байна.

                89           101    92                 《               》    

     Өмнөд Солонгост олон мянган иргэн энэхүү уулзалтад оролцох хүсэлт гаргаснаас 89 гэр бүлийг сугалаагаар сонгожээ. Үүнээс хамгийн өндөр настай иргэн 101-тэй аж. Мөн 92 настай иргэн дайнаас хойш анх удаа хүүтэйгээ уулзах гэж байгаа талаар сэтгүүлчдэд хэлжээ. Тэрбээр “Ийм өдөр ирнэ гэж төсөөлж байсангүй. Би түүний амьд үгүйг ч мэдээгүй байсан” гэсэн юм.

                             18         20    

     Энэхүү үйл ажиллагааны эхний хэсэг даваагаас лхагва гарагийн хооронд үргэлжлэх хуваарьтай байна. Харин хоёр дахь хэсэг нь ирэх долоо хоногт болно. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд хоёр Солонгос гэр бүлүүдийг нэгтгэх уулзалтыг 20 удаа зохион байгуулжээ.

   BBC  APD
Эх сурвалж: BBC, APD
GoGo Facebook 
GoGo Facebook Хуудас



  
     
     