-
Дууч шувуухай Нууцгүй нууцын агуй
Би - Шувуухай
Би өдөржин шулганаж өөрийгөө ирлэдэг дууч шувуухай
Би өрөөлөөр даажигнаж өөрийгөө зугаацуулдаг шооч шувуухай
Би өөрөөр сэтгэж бусдыг гайхуулдаг егөөч шувуухай
Би өөрийгөө зовоож бусдыг зугаацуулах шүлэгч шувуухай
Би өндгөө дарж өөрийгөө хуваасан эх шувуухай
Би өрцөө дулаацуулж өөрийгөө өгсөн хань шувуухай
Би өмх махаа хувааж тараасан өглөгч шувуухай
Би өмхийртэл нь амаа барьж чаддаггүй шудрага шувуухай.
Би өвгөртлөө тэмцэж нутгаа харамлах эх оронч шувууха
Би өрөөлийн тэнгэрт жигүүр цуцахгүй тэмцэгч шувуухай
Би өдтэйгөө хамт тэнгэртээ төгсөх үнэнч шувуухай
Би үхтлээ нутагтаа жиргэх дуучшувуухай
http://www.zootorg.com/images/normal/89521_2.jpg