 

             

2019-04-11 16:16
  715
  1


 


              
Хар нүхний анхны гэрэл зургийг авч чадсанаа хүн төрөлхтөнд зарлалаа

 ∙  | GoGo.mn 
2  47    /2019-04-11 08 26 GMT+8/ 

                  
Европын эрдэмтэд анх удаа хар нүхний зургийг буулган авч чадсанаа хүн төрөлхтөнд үзүүллээ. 

                                         
Өнөөдрийг хүртэл хар нүхний талаарх төсөөлөл зөвхөн онолын түвшинд байсан юм. Яг үнэндээ байдаг эсэхийг шинжлэх ухаанд зөвхөн таамаглах төдийд л авч үздэг байжээ.


                      
Өнөөдрийг хүртэл хар нүхний талаарх төсөөлөл зөвхөн онолын түвшинд байсан юм. 

       Messier 87    银河系中心       50     5000万光年   500  500个五分位数  500    5亿万亿公里                      望远镜   
Энэ нь Messier 87 галактикийн төв дэх хар нүх бөгөөд дэлхийгээс 50 сая гэрлийн жил /бараг 500 квинтиллион буюу 500 сая триллион км/-ийн зайд оршдог. Энэ зургийг авахын тулд өөр өөр тив газруудад байршуулсан найман телескоп ашиглажээ. 

      《                       6 5   》               
"Бидний харж байгаа зураг нь манай Нарны аймгаас ч том. Энэ хар нүхний жин нь нарнаас 6,5 тэрбум дахин их 太阳的65亿倍" хэмээн Нидерланд дахь Радбодын их сургуулийн профессор Хейно Фальке хэлжээ.

      《                     》      
"Энэ бол байж болох хамгийн том хар нүхнүүдийн нэг. Ертөнцийн хамгийн хүнд жинтэй жинхэнэ мангас" хэмээн профессор хэлсэн байна. 

                           
Хар нүхний зургийг авч чадсан нь дэлхийн шинжлэх ухааны түүхэнд тэмдэглүүштэй онцгой үйл явдал билээ. 

          布鲁塞尔         智利圣地亚哥                      
Энэ талаар Брюссель, Вашингтон, Сантьяго-де-Чили, Тайбэй, Токио болон Шанхай гэсэн зургаан хотод дөрвөн хэлээр хэвлэлийн хурал зарлан мэдээлсэн байна.

                         18                                      
Эрдэмтэд хар нүх үнэхээр байдаг эсэхэд итгэл төгс байгаагүй аж. Хар нүх оршин тогтнодог тухай анх 18-р зууны сүүл үед таамаглаж байсан бөгөөд түүнээс хойш олон удаагийн тооцооллоор нотолж байсан ч өнөөдрийг хүртэл нүдээр үзээгүй, бодит зүйлээр нотолж чаддаггүй байсан юм.

      《                   对象               》            
"Уг нээлтийн гол ач холбогдол нь бидний зүгээр л самбар дээр бичдэг байсан томъёог бодит объект болгосонд оршиж байгаа юм. Бид шалгаж, хэмжиж, ажиглах боломжтой боллоо" хэмээн тус төслийн удирдагчдын нэг Лучано Реццола ярьжээ.

          
ӨМНӨ НЬ ЗУРАГ АВАХАД ЮУ СААД БОЛЖ БАЙСАН БЭ?

              相机                 
Хар нүхийг нүдээр ч, аппаратын тусламжтай ч харах боломжгүй. Учир нь энэ нүх хар учраас.


                                           
Нүдний гэрэл мэдрэгч рүү эд зүйлээс цацарч байгаа гэрэл тусах үед бид ямар нэг эд зүйлийг харж чаддаг байна. Гэрэлгүй үед хараа ямар ч хэрэггүй болно гэсэн үг.

                                                            
Жишээ нь, та ямар ч гэрэл тусаагүй хав харанхуй өрөөнд сууж байна гэж төсөөлөөрэй. Эргэн тойронд юу харагдах вэ? Юу ч биш. Харанхуйг л харна. Таны эргэн тойронд эд зүйл байсан ч та тэрийг харахгүй, харин тэмтрэх боломжтой.

                                光谱        
Харанхуй өрөөнд та шөнө ашигладаг харах төхөөрөмж хэрэглэх боломжтой. Энэ төхөөрөмж нь үл үзэгдэх хэт улаан туяаны цацрагийг барьж авч спектрийн харагдах хэсэг болгон хувиргадаг байна.

                          无线电波与望远镜    X射线               
Харин хар нүхний хувьд татах хүч нь маш хүчтэй учраас бидний хэрэглэдэг телескопоор радио долгион, рентген цацраг, гамма туяа зэрэг ямар ч цацраг үүнийг даван туулах боломжгүй юм. 





               
Тэгвэл ямар ч төхөөрөмжөөр авах боломжгүй зургийг хэрхэн авч чадсан бэ?

             《 》  event horizon             
Зурганд тухайн хар нүх биш түүний "гадаад давхарга" буюу event horizon хэмээх хар нүхэнд татагдахын өмнөх хил хязгаарыг буулгажээ. 

                Event Horizon Telescope (EHT) 事件地平线望远镜(EHT)                     射电望远镜       
   是一个复杂的射电望远镜网络。
Энэ туяаг барьж авч зургийг нь авахын тулд Event Horizon Telescope (EHT) төсөл олон жил оролдсон байна. Энэ нь мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг өөр өөр тивд байрлах радио телескопуудын нарийн төвөгтэй сүлжээ юм. 

                                           磁盘是波恩       波士顿测试中心        
Хэдэн жилийн туршид мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсний дараа энэ бүхнийг хийх боломжтой болжээ. Цуглуулсан мэдээллийг интернэтээр дамжуулаад ч багтахааргүй их болсон бөгөөд олон зуун дискийг Бонн болон Бостон дахь шинжилгээний төвүүд рүү онгоцоор зөөвөрлөсөн байна.





      
Зураг дээр юу харагдаж байна вэ?

         《   》   《         高温     》    《      银河系                    》   
Профессор Фальке "Хар нүхийг "галт цагираг" тойрон хүрээлж байна. Энэ нь маш өндөр хэм хүртэл халсан халуун хий юм" хэмээн тайлбарлажээ. "Энэ хий нь тухайн галактикт байгаа олон тэрбум оддоос ч хүчтэй гэрэлтэж байна. Тиймээс дэлхийгээс харах боломжтой байгаа юм" гэжээ.


                   
Харин нүхнээс гэрэл гарах боломжгүй. Тэнд бидний мэддэг физикийн хууль үйлчилдэггүй гэнэ.

 
   BBC 
Эх сурвалж: BBC

GoGo Facebook  
GoGo Facebook Хуудас 

    ♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡

            
                              



  
     
     