 

          (

2019-04-02 11:29
  552
  1


 


          
Адууны дэл, сүүл боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

  ∙  | GoGo.mn 

 /2019-04-01 15 20 GMT+8/ 


                           《  》 ХХК          
Адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг боловсруулан экспортод гаргадаг “Мон торгон дэл” ХХК нээлтээ хийлээ.

               36     《 21 100》              ХХААХҮЯ              
Тус үйлдвэр нь Засгийн газрын 36-р тогтоолоор батлагдсан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрт тусгагдсан гол чухал үйлдвэрүүдийн нэг гэдгийг ХХААХҮЯ-аас мэдээлж байна.

              300      100      60      30       400        
Жилд дунджаар адууны дэл 300 тн, адууны сүүл 100тн, сарлагийн сүүл 60 тн, сарлагийн саваг 30 тн, тэмээний эр ноос 400 тн бэлтгэх түүхий эдийн нөөцтэй

                               
Уг үйлдвэр байгуулагдсанаар чанар стандартын шаардлага хангасан хагас боловсруулсан бүтээгдэхүүний зохих стандартын савлагаатайгаар экспортод гарч эхэлж байна.


 


           500           60         200             
Тус үйлдвэрт өдөрт 500 кг боловсруулах хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 60 орчим ажилтан ажиллаж, өдөрт дунджаар 200 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэн БНХАУ-д экспортолж байна.
   
                   300      100      60      30       400         
Манай улсын хэмжээнд жилд дунджаар адууны дэл 300 тн, адууны сүүл 100тн, сарлагийн сүүл 60 тн, сарлагийн саваг 30 тн, тэмээний эр ноос 400 тн бэлтгэх түүхий эдийн нөөцтэй.


 


                                 3-5                            
Цаашид эдгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Европын орнуудад экпортод гаргах, боловсруулалтын түвшингээ ахиулан гадаад, дотоодын зах зээл дээр 3-5 нэр төрлийн бүтээгдэхүүн /уран зургийн бийр, эмэгтэйчүүдийн гоо сайхны бийр, сормуус, парик/ үйлдвэрлэн гаргахыг зорьж байна.

                        MNS 0215 2018 MNS0215 2007            
Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран уг үйлдвэр ширхэгт бүтээгдэхүүний савлагааны MNS 0215:2018  MNS0215:2007 техникийн зохицуулалтыг боловсруулан батлуулж, мөрдөн ажиллаж байна.  


 


                                            
Адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг урт богино хэмжээгээр нь, хар цагаан бор өнгөөр нь, ангилан ялгаж, угааж ариутган багцалж савлан гаргаж байна.


 


                                                               ХХААХҮЯ             
Эдгээр бүтээгдэхүүн нь ширхэгт бүтээгдэхүүн дотроо хамгийн өндөр чанартайд тооцогдог, урьд өмнө нь ашиглагддаггүй байсан нөөцийг ашиглан нэмүү өртөг шингээн, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр хөнгөн үйлдвэрийн салбарт бас нэгэн дэвшил, нийгэмд үзүүлж буй үр ашгаараа ихээхэн ач холбогдолтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

GoGo Facebook  
    GoGo Facebook Хуудас


 
 



  
     
     