 

   ∙   

2018-09-14 15:37
  683
  0



   ∙   
Гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг таалал төгслөө


 ∙  | GoGo.mn
  2018-09-13 1535 GMT+8 

     《    》  《   》             ∙     

     “Ухаарч амьдрах хорвоо”, "Насны намар" дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Төмөрхуяг бурхны оронд заларчээ.

        1959       1967-1974    8     1974-1977  ХАА     农牧业           

     Намдагийн Төмөрхуяг нь 1959 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо төрж, 1967-1974 онд Өндөрхаан хотын 8 жилийн дунд сургууль, 1974-1977 онд ХАА-н Техник мэргэжлийн сургуульд трактор комбайнчны мэргэжлээр тус тус төгссөн.

      1977-1979   ТУ    工程学       1979-1982            1983-1990          1971-1993  УБ           《》          





     Улмаар 1977-1979 онд аймгийн ТУГазарт жолооч, 1979-1982 онд ардын армид цэргийн албанд, 1983-1990 онд АДБ-ийн Хан Хэнтий чуулгад дуучин, 1971-1993 онд УБ хотын Хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон юм.

       1987      《     》  《    》  《    》  《   》  《   》  《    》  《    》  《   》  《   》  《    》  《      》                  

     Мөн тэрээр 1987 оноос Монголын радиогийн алтан фондонд “Амьдрал хайр дээр тогтдог”, “Саа мөнгөн хэрлэн”, “Халхын сайхан хүүхнүүд”, “Зүүдэн бороо”, “Насны намар”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Зүүдэлсэнгүй явлаа”, “Ханийн минь нутаг”, “Өр өвтгөх юм бүхнийг дуул” дуунуудаа бичүүлж ард түмний хүртээл болгосон нь эдүгээг хүртэл эгшиглэж ард түмний сонорыг мялаасаар байгаа юм.

          《   》  《   》                       

     Түүний уран бүтээлүүд Монголын радиогийн “Цагаан лавай”, “Морин хуур” наадмын тэргүүн, дэд тэргүүн шагналуудыг удаа дараа хүртсэн төдийгүй Монголын орчин цагийн дууны урлагт томоохон хэмжээний шинэчлэлт өөрчлөлтийг хийсэн билээ.

     1980                 《     》                      

     1980 оны сүүлээр Монголын нийтийн дууны урлагт урт үстэй, солгой гараараа гитар тоглон уянгалаг сайхан хоолойгоор “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн дуулсаар ард түмний сэтгэлийн нандин өргөөнд дуутайгаа заларсан хүн бол яахын аргагүй, ард тумний дуучин Намдагийн Төмөрхуяг билээ.

     2014    ∙         

     2014 онд дуучин Н.Төмөрхуягийг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор мялаасан юм.


                     

    Талийгаачийн урлагт оруулсан үнэтэй хувь нэмэр болон уран бүтээлүүд ард түмний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

       
Гүн эмгэнэл илэрхийлье.

                

GoGo Facebook 
GoGo Facebook Хуудас


 



  
     
     