2011-10-23 13:48
508
0
[img]http://http://www.inet.mn/ispages/isimage/inetnews/4c6ei13/44961_82650 .jpg[Ливийн төрийг 42 жил удирдсан М.Каддафи Сирт хотын ойролцоо буудуулж нас барсан талаар өчигдөр бүхий л томоохон агентлагууд мэдээлсэн. Зөвхөн түүний цогцосны зураг төдий мэдээллээс элдэв таамаг дэвшүүлж байсан агентлагууд өнөөдөр түүний үхлийн талаарх тодруулга болон удирдагчгүй болсон Ливийн ирээдүйн талаар тойм нийтэлцгээж байна.
Ливийн дарангуйлагч түр засгийн газрын цэргүүд болон дагалдагчдынх нь хооронд болсон буудалцааны үеэр толгойдоо буудуулж, үхлийн шарх олсон болон эмнэлэгт иртлээ амьд байсныг Аль-Жазира телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа тус улсын сайд онцолсон.
Түр засгийн газрын гишүүд Каддафиг орон нутгаар явж цэрэг цуглуулж байгаа гэж таамаглаж байсан тул түүний орогнож байгаа газар руу өглөөний 08.00 цагт довтолсон байна. НАТО-гийн онгоцнууд ч дайрсан боловч дарангуйлагчийг хөнөөж чадаагүй байна.
Хэдийгээр дайралтын талаарх мэдээлэл тодорхой байгаа хэдий ч Каддафиг хэн хэрхэн буудсан болон тэр хаана хэдийд амьсгал хураасан талаарх мэдээлэл одоо хүртэл тодорхойгүй байгаа юм.
“The Telegraph”-ийн сурвалжлагч Бен Фармерийн мэдээлснээр Каддафи цэргүүдийн хамт хотоос дөрвөн км-ийн зайтай нуугдаж байсан бөгөөд дайралтын үеэр 20 орчим насны залуу Каддафиг буудаж хөнөөсөн байна. Тэрбээр BBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Каддафиг усны хоолойн цаана нуугдаж байхыг хараад гал нээсэн. Биднийг гал нээхийн өмнө “Битгий буудаарай” гэж хэлсэн юм билээ. Харин бид түүнийг нь сонсоогүй” гэжээ.
Аль-Жазира телевизээр цацсан бичлэг бол дарангуйлагчийн амьсгал хурааж байх үеийнх гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа бол Ройтерс агентлаг түүнийг тэр өдрийнхөө үдэд нас барсан, харин Каддафигийн цэргүүд түүнийг бичлэг хийж дууссаны дараа үхсэн гэж мэдэгдэж байна.
Нуувч руу довтолсон цэргүүдийн нэг нь “Бид хэдийгээр олуулаа дайран орсон ч Каддафиг гар буугаар буудаж хөнөөсөн. Тэр толгойдоо буудуулснаас хагас цагийн дараа Мисрата руу явах замдаа эмнэлгийн машинд амьсгал хураасан” гэж ярьсан талаар “The Associated Press” агентлаг нийтэлжээ.
Түүнчлэн “CBS News”-ийн сурвалжлагч Дэвид Мартин Каддафиг бие хамгаалагчдаа буудуулж нас барсан хэмээн мэдээлж байгаа.
Удаан хугацааны турш Ливийн иргэдийг дарангуйлсан Каддафигийн үхлийн дараа тус улсын ирээдүй хэрхэн эргэх нь тодорхойгүй байгаа ч юун түрүүнд Засгийн газраа бүрдүүлэхээр зэхэж байна/img]