 

       

2017-04-14 11:33
  1290
  2



Исламын улс бүлэглэл яагаад Хазарачуудыг алах болов?
2016/07/27

           2016.7.23                          《 》     80     230      
Афганистаны Кабул хотноо өнгөрсөн амралтын өдрөөр /2016.7.23/ Афганистаны Засгийн газраас эрчим хүчний шинэ шугам сүлжээ татахдаа Хазара монголчуудын амьдардаг мужийг тойруулан алгассаныг эсэргүүцсэн олон мянган хүн Кабул хотноо жагсаал хийх үеэр "Исламын улс" бүлэглэл халдлага үйлдэсний улмаас 80 хүн амь үрэгдэж, 230 гаруй хүн гэмтэж шархадсан билээ.

                      《 》                  《》           13            
     Исламын шашинт орнууд эрт дээр үеэс Хазарачуудыг Чингис хааны цэргүүдийн үр хойч гэж үзсээр иржээ. Харин "Исламын улс" бүлэглэл эрт цагт Ирак, Иран, Сири, Турк бүр яваандаа Европын ихэс дээдсийг айлгаж байсан "Ассассин" гэх амиа золиослогчдын армийн залгамж угсаа нь юм. Харин 13-р зуунд Монголын Хүлэгү хаан тэднийг арга сүвэгчлэн устгаж байсан түүхтэй.

   
Монголчуудын ассассинчуудтай хийсэн дайн

                                1094                           14         《 》       
Ассассин гэдэг нь хашашин буюу мансуурагчид гэдэг утгатай үг. Хашиш буюу гашиш гэдэг нь Энэтхэгээс гаралтай нэгэн зүйлийн олсны ургамлаас гаргаж авдаг мансууруулах бодис билээ. Хасан ибн Сабах гэгч 1094 онд лалын шашны хамгийн хатуу чиглэлийн нэг исмайлитын урсгалыг үүсгэн байгуулж, нэр нөлөөгөө өргөсгөхийн тулд амиа золиослогч буюу ассассинуудыг бий болгожээ. Энэ үеэс эхлэн 14 смайлитын шашны тэргүүн, ассассинуудын захирагч нууц эздийг "Уулын өвгөд" хэмээн европ дахинаа нэрлэж заншсан аж.

《 》            50-200                                                    
"Уулын өвгөд" ассассинуудад итгэл үнэмшил бүрдүүлээд зогсохгүй, тухайн аллагад тохирох этгээдийг 50-200 нэр дэвшигчээс сонгон авч хурц зэвсгийн эрдэм, тэсвэр хатуужилд сурган, даалгавраа биелүүлэх арга зам, хувилбар мэхийг нарийвчлан зааж, хэрэгцээт мэдээллээр ханган илгээдэг байв. Тэд чичлүүр хутганаас өөр зэвсэггүй байх боловч хийх үйлдлээ нуухгүй, хүн амьтнаас зайлсхийхгүйн учир нь зорьсон хэргээ бүтээгээд өөрөө үхэх ёстой байсных юм.

                              《 》                                                           《 》                  I              
 Ийм амиа золиослогчид тулгуурлан уулын өвгөд өөрийн аймшигт засаг захиргааг байгуулж, тушаалыг зөрчин сөргөлдсөн хэн бүхэнд ялгаагүй үхэх ял оноон суудаг болов. "Уулын өвгөд" аглаг буйд байх цайзаасаа хэзээ ч үл гарч, зөвхөн хамгийн шадар хүмүүстээ л үзэгдэж лалын ертөнцийн бүхий л хөл хөдөлгөөн, үйл явдлыг чанд ажиглаж, дураар засаглаж нууц сүлжээгээ өргөтгөн тороо хэлхсээр Иран, Сири, Бага Азийг дамнан Мисир буюу Египет орныг хүртэл нөмөрч, Европын ихэс дээдэст хүртэл аймшигт урт гараа хүргэх болжээ. "Уулын өвгөд"-ийн илгээсэн ассассинуудын чичлүүр хутганд лалын ертөнцийн султан, халиф, шах нар төдийгүй загалмайтны Баварын херцог I Людвиг, Иерусалимын захирагч Конрад Монферратский зэрэг цуутай язгууртнууд хүртэл өртөж амиа үрэгджээ.

                                                    《 》 《         》                            2                                                                 《 》  《          2500            《 》              
 Уулын өвгөдийн хорлонт ажиллагааг Чингис хаан Хорезмд хийсэн аян дайныхаа үед анх мэджээ. Өгөдэй хааны үед уулын ард түмнийг байлдан номхруулахаар илгээгдсэн монголын хээрийн цэргийн ангиудаас зарим хэсэг нь явуут исмайлитуудын цайзуудыг довтлон эзлэхийг эрмэлзсэн ч амжилтгүй болж үлэмж хохирол амсан ухарчээ. Энэ явдалд урамшсан "Уулын өвгөн": "..ассассины чичлүүр хутгаас хэн ч зайлахгүй" хэмээн Монголын их хааныг сүрдүүлэхийг оролдож байжээ. Бусад олон газар хийж байсан аян дайн болон дотоод зөрчлөө цэгцэлсний дараа Мөнх хаан өөрийн дүү Хүлэгүг Персэд илгээхдээ 2 гол үүрэг өгсний нэг нь исмайлитуудыг ямар ч үнээр хамаагүй даран сөнөөхийг тушаажээ. Монголчууд хэдий хүч чадал ид үедээ явж байсан ч дангаараа уулын өвгөдийг дарах нь хүнд зорилт байсан тул Хүлэгү ираны захирагч нарыг эрх сүрээр далайлган хамсаатнаа болгон авчээ. Ийнхүү хүчээ бэхжүүлсэн монголын арми исмайлитын хот суурин, цайз бэхлэлтүүдийг бүгэн гурван жилийн турш шат дараалан дайран эзэлсээр "Бүргэдийн үүр" хэмээх "Уулын өвгөн"-ий байрладаг Аламутын гол цайз бэхлэлт рүү 2500 шилмэл цэргийг илгээжээ. Аюул занал толгой дээр бууж ирснийг ухаарсан "Уулын өвгөн" өршөөл эрж хүлцэн дагахыг мэдэгдсэн захидлыг Хүлэгү хаанд илгээсэн боловч нэгэнт хожимдсон байв.

            500   2000                                                                                                 《                                             100                   《     》 《         》           
Байгалийн нэвтэршгүй саад, хүчтэй хэрэм бэхлэлтээр өвч тоноглогдсон уг цайзыг 500 ассассин, 2000 гаруй цэрэг хамгаалж байсан боловч олон дайн, тулааныг үзэж хатуужсан монголын дайчид цайзын ханыг хэд хэдэн газар сэтлэн цохиж, том бамбайгаар халхлан дайран орж шийдсэн ассассинуудтай амь өрссөн цуст тулааныг өрнүүлэв. Эзэн захирагчийнхаа төлөө үхлийг юман чинээ эс тоодог ассасинууд амиа зөвхөн үнэтэй өгөхийг бодон ширүүн эсэргүүцсэн тул монголчууд гадагш хэнийг ч гаргахгүй нягт хүрээлэн дотогшоо хумин алалдан тулалдсаар цайз дотор нь гол хүчийг хэдэн хэсэг тасдан бүсэлж салган гарцгүй болгосон авч бууж өгөлгүй тулалдсаар байсан тул толгой дараалан устгасаар эцэст нь эсэргүүцлийг бүрэн нухчин даржээ. Монголчууд их хааны зарлиг ёсоор "Уулын өвгөн"-ийг ямар ч үнээр хамаагүй амьдаар нь барих ёстой байсан тул эхэндээ цайзыг дээрээс доош шалгаж нэгжсэн боловч олсонгүй, гэрчлэн заах этгээд ч таарсангүй. Гэвч нүсэр цайзын доод давхаргаас сүүлд нь цэвэрхэн царай зүс, хувцас эдлэлтэй 100 орчим исламын шашинт иргэдийг бөөнөөр нь олзолж хороохыг завдсан боловч тэдний дундаас нэгэн настайвтар хүн босч ирээд "Эднийг бүү хороогооч. Би "Уулын өвгөн" Хуршах байна. Эд нар цөмөөрөө миний хүүхдүүд юм." гэж өгүүлжээ. Ийнхүү эцсийн бүлэгт тэрбээр өөрийгөө илчилжээ.

《 》                             1257  3              
"Уулын өвгөн"-ийг амьдаар олзолж чадсан монголчууд эмс хүүхнүүдийг ялгаад бусдыг нь хүйс тэмтрэн устгаж, уулын тагт цайзуудыг цөмийг нь нураан газартай тэгшилжээ. Олзлогдсон Хуршахыг Хүлэгү хааны тушаалаар 1257 оны 3 дугаар сард Мөнх хаанд хүргэхээр Хархорум руу илгээсэн боловч замдаа амь үрэгдсэн юм.

   http//mongolianarmynews.com/
Эх сурвалж: http://mongolianarmynews.com/


♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥

           
          
 



  
     
     