Аз жаргал хүсье!
Ovor Mongoliin Zohiolch Olziitogtohiin amia zoliosolj bichsen shulegees
Нүүдлийн шувууд шиг насны минь
Нөхөөстэй тэрлэг шиг намтар
Арилашгүй мөрөө үлдээсэн
Ай миний Үзэмчин заншилаас болж
Ард түмэн та нартаа аз жаргал хүсье!
Үнэтэй торго шиг байгаллиг сайхан
Өсвөр бага насны домогт
Мөнх сийлэгдсэн нутгийн минь ногоо
Хөх тэнгэртэйгээ надад хайр шингээж
Хөрст дэлхийд би нэрээ сийлүүлж
Тугалын бэлчээрт бургасан туг эргэж
Морин дэл дээр Шилийн хулгайчийг дуулж
Монгол гэх Чойномын шүлгээр угжигдаж
Ачтан хоёр настаны элгэн дээр нь эрхэлж
Алаг цэцэгстэй талаар хөл нүцгэн
Ургаа ганц хайлаасны сүүдэр дунд нь тоглож
Улаан толгойгийн гүйлсэн дунд нь өссөн учир
Энэ бүхэндээ аз жаргал хүсье!
Шинэ зууны үүрд аз жаргал хүсье!
Шил нутгийн Монголчуудад аз жаргал хүсье!
Адуун дөрвөн сондортой, алтан зул цэцэг т а
з жаргал хүсье!
Хэл хүрэхгүй газарт аз жаргал хүсье!
Хоригдолын гаднах ялтанд аз жаргал хүсье!
Хамаг түмэн Монголчууддаа аз жаргал хүсье!
Харьж ирээгүй Хаан Чингист аз жаргал хүсье!
Халх түмэн Монголчууддаа аз жаргал хүсье!
Гуниг бүрхсэн Шантын шар талд