 

 ∙            

2019-02-19 10:25
  483
  0

 

 ∙             
Д.Эрдэнэцогт: Бид хүн төрөлхтөнийг бүхэлд нь хөнөөх хэмжээний химийн зэвсгийг устгасан

2017-02-04  ∙   
2017-02-04 1435 GMT+8 

     《 》                          ∙    
“Монгол бахархал” булангийн хойморт тухлах зүй ёсны хүн хэмээн Нобелийн шагналт багийн гишүүн, НҮБ-ын Химийн зэвсэг хориглох тусгай байгууллагын зэвсгийн шинжээч, хурандаа Д.Эрдэнэцогтыг урилаа.

                                          11       70-80       
Тэрбээр дэлхийн хүн... Тэр дундаа дэлхийд энх тайвныг тогтоох үйлсэд өөрийн сэтгэл зүрх, ур ухаанаа зориулсан Монгол аавын хүү. Гаага хот дахь НҮБ-ын Химийн зэвсэг хориглох тусгай байгууллагад зэвсгийн шинжээчээр сүүлийн 11 жил ажиллахдаа бөмбөрцөг дээрх химийн зэвсгийн 70-80 хувийг устгахад гардан оролцсон байна. 

     ∙                             
Д.Эрдэнэцогт ОХУ-д Цэргийн дээд академи, АНУ-д Аюулгүй байдлын коллеж, Хуулийн сургууль, Европын холбоонд Натогийн цэргийн сургуулийг тус тус төгсчээ.

    70-80      
Дэлхий дээрх химийн зэвсгийн 70-80 хувийгнамайг ажиллах хугацаанд устгасан

                                    
Та Химийн зэвсгийн шинжээч хүн. Юун түрүүнд таны мэргэжлийг сонирхмоор санагдлаа. Таны номоос зэвсгийн шинжээч дэлхий дээр байгаа үй олноор нь хөнөөх химийн зэвсгийг устгадаг гэж ойлгосон. Зөв үү?


 


                                                           1970  1980                                           11                 
Химийн зэвсэг бол үй олноор нь хөнөөх зэвсгийн төрөл. Өнөөдрийн байдлаар цөм, бактериологи, хими, радиологийн гэсэн дөрвөн төрөл байна. Орос Америкийн хүйтэн дайны өрсөлдөөнөөс болоод эдгээр зэвсэг технологийн хувьд асар хурдацтайгаар хөгжсөн. ЗХУ болоод түүний холбоотнууд цөм, бактериологийн зэвсгийн мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Монгол улс 1970, 1980-аад онд зэвсгийн боловсон хүчнүүддээ анхаарал хандуулж эхэлсэн. Тэр үед би сургуулиа төгсөөд Цэргийн химийн инженер мэргэжлээр хойно суралцсан. Үүн дотроо цөм, бактериологийн зэвсгийн шинжээчээр зургаан жил мэргэшсэн. Энэ мэргэжлээрээ Нэгдсэн үндэстний байгууллагын дэргэдэх химийн зэвсэг хориглох байгууллагад 11 жил ажилласан. Тус байгууллага нь дэлхий дээрх химийн зэвсгийг устгах үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсан юм.

                                                                                      
Химийн зэвсгийн шинжээч гэдэг нь үгнээсээ ойлгомжтой. Химийн зэвсгийг хянан шалгаж, тоолж, устгах үүрэгтэй гэсэн үг. Химийн зэвсэг нь цөм, биологийн зэвсгээс байлдааны зөөгч хэрэгсэл буюу онгоцны бөмбөг, тэсрэх бөмбөг, их бууны сум, пуужин, тэсрэх бодис дотор химийн хорт бодис хийснээрээ ялгаатай. Энэ зэвсгийг хаясан газар нутагт химийн хордолт бий болж хүнийг олноор нь хөнөөнө. Өөрөөр хэлбэл хүчтэй үйлчилгээт хорт бодисыг зөөгч хэрэгслийнх нь хамт химийн зэвсэг гэж хэлдэг.

              90     
Танай Химийн зэвсэг хориглох байгууллага дэлхий дээрх химийн зэвсгийн 90 хувийг устгасан байх аа?


        2017  100                10                               
Тийм ээ. 2017 гэхэд 100 хувь устгасан байх зорилттой ажиллаж байгаа. Ихэнх гишүүн орон химийн зэвсгээ устгасан. Үлдсэн 10 хувь нь Орос, Америкт бий. Хүйтэн дайны жилүүдэд эдгээр орон их хэмжээний химийн зэвсэг хуримтлуулсан бөгөөд өдөр шөнөгүй устгал хийгээд ч өнөөдрийг хүртэл эцэслэж чадахгүй байна.

            
Энэ амжилт нь багаараа Нобелын шагнал авах үндсэн үзүүлэлт болсон гэж сонссон?

                  80                                                 11                                                 
Багаараа Нобелийн шагнал авсан гол шалтгаан нь бол тэр. Дэлхий дээрх зэвсгийн 80 гаруй хувийг бид устгасан. Бас улс төрийн нөхцөл байдал нөлөөлсөн байх. Тухайн үед Сирийн дайн болж манай байгууллага мөн л үүргээ амжилттай биелүүлж химийн зэвсгийг бүрэн устгаж, Сирийг байгууллагынхаа гишүүн орноор элсүүлсэн. Энэ нь уг шагналыг авахад түлхэц үзүүлсэн гэж боддог. Мөн 11-хэн жилд дэлхийн химийн зэвсгийн ихэнх хувийг амжилттай устгасан нь надтай хамт мөр зэрэгцэж яваа монголчуудын бас миний хувь нэмэр нэлээн жинтэй байгаа гэж итгэдэг. Нобелийн шагнал авахад Монгол хурандаа, Монгол хүн мэдлэг боловсрол, цаг зав, хүч чадлаа зарцуулж, чамгүй үүрэг гүйцэтгэсэн.

  1997             
Химийн зэвсгийг 1997 оноос эхлэн устгасан гэхээр таныг ажиллах хугацаанд хэчнээн хувийг гүйцэтгэсэн юм бэ?

    2005        10        70-80       2005-2015                              100           200    100                                   20  30     
Намайг 2005 онд ажлаа эхэлж байхад дэлхийн химийн зэвсгийн 10 хувийг л устгасан байв. Үндсэн 70-80 хувийг намайг байх хугацаанд буюу 2005-2015 онд маш эрчимтэй устгаж дууссан. Яагаад эхний жилүүдэд тийм бага хувийн гүйцэтгэлтэй байсан гэхээр манай байгууллага дөнгөж хөл дээрээ босч байсантай холбоотой. Түүнээс хойш багаа бүрдүүлж, 100 хувийн хүчин чадлаараа ажилласан. Манай химийн зэвсэг хориглох байгууллага 200 орчим хүнтэйгээс 100 гаруй зэвсгийн шинжээчтэй. Химийн үйлдвэрүүдийн, лабораторийн, химийн зэвсгийн гэсэн гурван төрлийн шинжээч байдаг. Химийн зэвсгийн шинжээч хамгийн гол үүргийг гүйцэтгэж, галын шугамд явдаг. Надтай хамт мөр зэрэгцэн нийт 20 орны 30 орчим шинжээч ажилладаг.

  《          》  
Ажлаа хийхдээ “Би л энэ зэвсгийг устгахгүй бол өөр хэн хийх юм” гэж боддог

             
Үргэлж л аюулыг сөрнө гэхээр асар их зориг, тэвчээрийг шаарддаг байх даа?

                                             
Шинжээчдийнхээ хамгийн түрүүнд явахыг хичээдэг байлаа. Монголчуудыг номхон даруу учраас хамгийн хүнд гэсэн томилолтод дайчилна. Зарим үед явах хүн олдохгүй томилолтуудад сайн дураараа явдаг. Тиймээс жил болгон байгууллагын хамгийн олон удаа томилолт авсан хурандаагаар шалгардаг.

                                          
Хүний биед хортой химийн зэвсэгтэй харьцаад байх сонирхол хэнд ч төрөмгүй юм. Гэтэл та сайн дураараа, хүнд хэцүү нөхцөлийг сонгон явдаг гэлээ. Их зориг байна уу, Эсвэл мэргэжилдээ тэгтлээ их дурласных уу?

                                                 2-3                                《          》    
Чадлаараа хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй л холбоотой байх. Мэргэжилдээ дурлана гэдэг дараагийн асуудал. Бусдын төлөө ажиллана гэдэг хамгийн гол шалтгаан. Бид халуун, хүйтэн, дайн дажинтай гээд л янз бүрийн нөхцөлд ажиллана. Орос, Энэтхэгт гэхэд химийн зэвсгийн объектыг тойруулж хашаад 2-3 сар шинжээчдийг гаргадаггүй. Барууны эрх чөлөөнд дуртай шинжээчид тийшээ тэр бүр явах сонирхолгүй. Энэ мэт хүн хүчний хүрэлцээ муу үед би сайн дураараа явдаг. Ажлаа хийхдээ “Би л энэ зэвсгийг устгахгүй бол өөр хэн хийх юм” гэж боддог.

              
Дайн тулаантай хамгийн эрсдэлтэй орчинд ч хамгийн түрүүнд ажиллах сонирхолтой байдаг гэж үү?

                                                                         
Тийм ээ. Надад эрсдэлтэй байх тусмаа л сайхан. Хүмүүсийн зориглоод байхгүй тэр орчинд би хамгийн их дурлаж явдаг. Гол нь химийн зэвсэг устгах эрхэм зорилгынхоо хүрээнд ажлаа тасалдуулахгүй байхыг хүсдэг юм. Миний бие эрүүл саруул тохиолдолд надад шантраад ухрах сонирхол байдаггүй. Албаа гүйцэтгээд ирэхэд зэрэг ахиж, цалин нэмэгдсэн л байдаг. Гэвч энэ нь огтхон ч сонин биш.

           
         
Химийн зэвсгийг устгахад эрсдэлгүй үе гэж байдаггүй
Ажлаа хийхэд хамгийн эрсдэлтэй үе хэзээ байдаг вэ?


 


                                       100   2-3                                                                  50-60              
Химийн зэвсэгтэй ажиллаж байхад эрсдэлгүй үе гэж ерөөсөө байдаггүй. Химийн зэвсэг орчмын уур, агаар нь маш хортой, нэг амьсгалахад л амиа алдах аюултай. Тиймээс амьсгалын эрхтэн, арьс махыг 100 хувь хамгаалах 2-3 давхар хувцастай ордог. Дайн дажингүй Орос, АНУ-д үүргээ тайван гүйцэтгэдэг. Харин химийн зэвсэг шалгаж байхад дэргэд террорист ажиллагаа, дайн болж байвал давхар аюул учирдаг. Сири, Ливи, Ирак бол тусгай үүрэг гүйцэтгэхэд хамгийн хэцүү орнууд. Химийн зэвсгийн ажиллагааны хажуугаар дайн байлдаанаас тэсэж гарна гэсэн үг. Хоёрдугаарт цаг агаарын нөхцөл. Халуун орнууд тэр дундаа Энэтхэгт 50-60 хэмийн халуунд химийн зэвсгээ тоолж байхдаа ухаан алдаж уначих гээд байдаг талтай.

                         
Химийн зэвсгийг устгана гэхээр сонирхолтой санагдаад байна л даа. Ер нь ямар ажиллагаа явагддаг юм бэ. Хамгийн ихдээ хэр хугацаа зарцуулах уу?

       2-3      24                                                                          1997            
Химийн зэвсэг устгах томилолтыг 2-3 сар өгдөг. Хамгийн хурдандаа 24 цаг ажиллана. Сүүлийн үеийн технологи бий. Химийн зэвсгийг шалгаад газар дээр нь устгана. Үүнийг ихэвчлэн дэлбэрэх камерт хийдэг. Угаалгын машин шиг том амтай уурын зуух хэлбэртэй объектод химийн зэвсгээ дэлбэлнэ. Хэлтэрхий болмогц гаднаас нь хоргүйжүүлэх бодис хийж, угаалгын машин шиг угаагаад гаргаж ирдэг. Гарч ирсэн хэлтэрхийнүүдийг аюулгүй болсон эсэхийг шалгаад ажиллагаа дуусна. Энэ бол хамгийн бага хугацаа. Хугацааны хувьд дээшээ хязгааргүй. 1997 онд эхэлсэн химийн зэвсэг устгах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж л байна.

 60              
Таныг 60 мянган тонн химийн зэвсэг устгасан гэсэн. Энэ нь хэр үзүүлэлт юм бэ?

        200-300            7-8                                                                
Дэлхийн хүн амыг 200-300 дахин устгачихаар тийм их зэвсэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл дэлхийн 7-8 тэрбум хүнийг хэд дахин устгах чадах зэвсгийг устгасан. Тэгэхээр ямар их хүн хүч, технологи зарсан нь харагдаж байгаа юм. Ер нь химийн зэвсэг хүн төрөлхтөнд хамгийн аюултай, хүнлэг бус хэрцгий зэвсэг. Хүнийг тарчлааж алдаг. Бууны сум шууд хөнөөдөг бол химийнх тухайн хүнийг удаан хугацаагаар тарчлааж алдаг. Энэ хэрцгий зэвсгээс ангижруулах үйлсийг гардан хийснээрээ бахархаж явдаг.

                     
Хүн төрөлхтөний чиг хандлага энэрэнгүйн замыг сонгож байгаа. Байлдаанд хэрэглэх зэвсэг нь хүртэл хүмүүнлэг болж буй талаар та ярьсан?

                              90                                                                                                     《   》  《  》    
Хүн төрөлхтөний чиг хандлага өөрчлөгдөж, үйл олноор хөнөөх эдгээр зэвсгийг устгах чин хүсэл эрмэлзэлтэй, илүү хүмүүнлэг замаар явж байгаа. Тиймээс химийн зэвсгийн 90 хувийг устгаад дуусаж байна. Одоо цөмийн зэвсэг, биологийн зэвсэг бий. Эдгээр зэвсгийг устгах олон улсын хууль дүрмийг боловсруулж эхэлсэн. Хэзээ нэгэн цагт дэлхий дахин биологийн болон цөмийн зэвсгээс бүрэн ангижирна гэж боддог. Сүүлийн үед ердийн зэвсгээс ангижирч хүмүүнлэгийн зэвсэг рүү чиглэж байна. Дайн дажин хийсэн ч зэвсэг нь хүн алахааргүй түр зуурын ухаан алдуулж, хөл гарыг нь хэсэг хугацаанд мэдээ алдуулах зэвсэг үйлдвэрлэж байна. Хамгийн энгийнээр бодоход цагдаа нарын цахилгаан бороохойтой ижил гэсэн үг. Хүнийг устгаж аминд хүрэх бус түр зуур жагсаалтаас гаргах бодлого руу чиглэж байна. Үүнийг “Аминд үл халтай зэвсэг”, “Үхлийн бус зэвсэг” гэж нэрлэдэг.
                


                    
          
Аавынхаа толгой дээр унагаах гэж байсан химийн зэвсгийг хожим устгасан нь их сонин тохиол
Малчны хүүхэд НҮБ-д хөл тавих гарааг хэрхэн хийв?


 

                                                                         
Нэгдүгээрт, Монгол улсын тусгаар тогтнол НҮБ-д Монгол хүн ажиллах улс төрийн баталгаа болсон. Хэрэв Монгол улс Халимаг, Туваа  шиг тусгаар тогтнолоороо хүлээн зөвшөөрөгдөөгүй бол ийм боломж олдохгүй байсан. Монгол улсын хэнд эрх нь бий. Миний хувьд социализмын үед боловсрол хэрхэн эзэмшдэг яг тэр замаар явж НҮБ-ын босгыг давсан.

                                        
ОХУ-д Цэргийн дээд академи, АНУ-д Аюулгүй байдлын коллеж, Хуулийн сургууль, Европийн холбоонд Натогийн цэргийн сургууль төгссөн нь НҮБ-ын босгыг давах хялбархан давах хөшүүрэг болсон гэж ярьсан байсан?

                                     20                                                                     
Би дунд сургууль онц сурч байсан ч, Москвагийн Тамбовын их сургуулийг амжилттай дүүргэж байхдаа ч НҮБ-д ажиллах юм шүү гэх бодол агуулж байгаагүй. Армид 20 орчим жил амжилттай ажиллаж, доктор хамгаалахдаа ч энэ талаар огт бодоогүй. Нэгдүгээр ангид онц сурсан ч, цэрэг армид салаан дарга хийсэн ч, хариуцсан ажлаа нэр төртэйгөөр чин үнэнчээр хийсээр ирсэн. Энэ нь аяндаа НҮБ-д хөтөлсөн байх. Өөрөөр хэлбэл олон жилийн шударга хөдөлмөрийн үр дүн. Бид НҮБ-д ажиллахдаа Нобелийн шагнал авахсан гэж зүтгээгүй.

      1997                                             2005           200                              20        2-3      2 3 7                               11    
Анх 1997 онд НҮБ-рүү манай анхны шинжээч генерал Хүрлээ, дараа нь хурандаа Нармандах явсан. Энэ бүхнээс ах нарынхаа араас явж ажиллах хүсэл тэмүүлэл төрсөн. Англи хэлний мэдлэг гүнзгий түвшнийх байх ёстой гэсэн шалгуур байсан ч бие дааж үзсэн. Тэгээд 2005 онд дэлхийд нээлттэй зарладаг ажлын байранд өргөдлөө өглөө. Дэлхийн 200-аад орны өчнөөн мянган хүний өрсөлдөөнд амжилт үзүүлэв. Химийн зэвсгийн инженерүүд бэлтгэдэг Орост хоёр том сургууль төгссөн нь гол шалгуурыг хангасан байлаа. Дараа нь эхний шалгуурт тэнцсэн 20 хүнийг Гаагад аваачиж шалгалт авч, 2-3 хүнийг ажилд авсан. Гэрээг 2, 3, 7 жилээр хийдэг ч үүнээс олон жил онцгой нөхцөлд сунгадаг. Өөрөөр хэлбэл удаа дараалан амжилт байгуулсан, үнэ цэнэтэй, олон хэлтэй шинжээч гэх мэт шалтгаануудын улмаас жил жилээр сунгагдан 11 жил ажилласан байна.

              1940                                   
Нэг асуултыг түрүүнээс хойш асууя гэж бодож байлаа. 1940 оны үед Японы Квантуны арми манай улсын эсрэг химийн зэвсэг ашиглахыг завдсан. Гэтэл танай баг тэрхүү химийн зэвсгийг Манжуур, Харбины элсэнд булсаныг илрүүлэн устгасан гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?

     II            

         



  
     
     