17 дугаар жарны "Баясгалан" хэмээх усан луу жилийн сар шинийн барилдаан Монгол бөхийн өргөөнпд өндөрлөлөө. Уг барилдаанд хоёр аварга, таван арслан, гурван гарьд, найман заан тэргүүтэй 256 зодоглов. Сумын цолтон болон залуу бөхчүүдгүй болсон уг барилдаан нэгийн даваанаас эхлээд сонирхолтой болсон. Нэгийн даваанд улсын цолтнуудаас хамгийн түрүүнд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Мөнгөнцоож тахим буулгалаа. Харин хоёрын даваанд улсын арслан Д.Ганхуяг, Д.Батболд нар учраадаа өвдөг шороодож бөх сонирхогчдын таавар будилж эхэлсэн. Үзэгчдийг хамгийн ихээр шуугиулсан барилдаан дөрвийн даваанд өрнөж аварга, арслан, гарьд, заанууд дараалан өвдөг шороодсон юм. Даян аварга Г.Өсөхбаяр, арслан Д.Азжаргал, Г.Эрхэмбаяр, гарьд М.Баяржавхлан, Н.Ганбаатар, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба нарын тэргүүтэй өндөр цолтнууд дөрөв, тавын даваанд өвдөг шороодсон. Дунд шөвөгт заан Б.Мягмарсүрэн, харцага Э.Даваабаатар, начин Б.Батмөнх, нар шалгарлаа. Их шөвөгт харцага Ц.Содномдорж, начин Б.Сангисүрэн нар үлдэв. Харин Монгол Улсын отгон аварга Сүхбаатарын Мөнхбат анх удаа түрүүлж, улсын арслан Х.Мөнхбаатар хоёр дахь удаагаа үзүүрлэлээ. УИХ-ын гишүүн Гүндалайгийн олгодог Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналыг Увс аймгийн арслан П.Бүрэнтөгс, "Эрдэнэт хивс"-ээс өгдөг "Цахиур хагалах бөх"-ийн шагналыг Ховд аймгийн арслан Б.Пүрэвсайхан хүртлээ. Тэрээр мөн даян аварга А.Сүхбатын өгдөг "Ирээдүйн аварга" хэмээх шагналын эзэн болсон юм