168421
360
2018-08-15 16:52
966
0
360
ФОТО: Байт харвааны "360" талбайг хандив, тусламжаар босгожээ
∙ GoGo.mn Сэтгүүлч 2018-08-02 09:26 GMT+8
360 360 60
Байт харвааны 360 талбайн нээлт өчигдөр орой Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. 360 талбайг иргэд, аж ахуйн нэгжийн хандив, тусламжаар 60 хоногт багтаан барьжээ.
500
Талбайн бүтээн байгуулалтад 500 гаруй хүн бэлэн мөнгө, эд материалын хандив өргөсөн байна.
27x13
Талбайд геннесийн номд бичигдэхүйц том буюу 27*13 метр хэмжээтэй олимпийн цагираг босгож байгаа нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн медальтай болохыг бэлгэшээж байгаагийнх аж.
《 - 》
“Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбайд байт харвааны мэргэжлийн тамирчдаас гадна сонирхогчид сум тавьж, байт харвааны спортоор хичээллэж болох юм байна.
Байт харваа нь хөдөлгөөнийг дэмждэг спорт. Харваа бүрийн дараа бай руу алхаж, харвасан сумаа авчрахад маш их алхаж, хөдлах шаардлага гарна. Мөн монголчуудын бие физиологид хамгийн сайн тохирсон сэтгэлзүйн спорт юм. Монголчуудын генид суусан энэ спортоор уйгагүй хичээллэж, стандарт ажиллагааг дээд зэргээр хангавал олимпийн наадамд амжилт үзүүлэх боломжтой хэмээн мэргэжлийн хүмүүс онцолсон байна.
∙
Фото сурвалжлагыг Э.Батзавъяа