 

     ∙          

2019-02-19 10:37
  244
  0
  
     
   
       
 ∙               
Д.Эрдэнэцогт: Бид хүн төрөлхтөнийг бүхэлд нь хөнөөх хэмжээний химийн зэвсгийг устгасан   
   
2017-02-04  ∙     
2017-02-04 1435 GMT+8   
  
     《 》                          ∙      
“Монгол бахархал” булангийн хойморт тухлах зүй ёсны хүн хэмээн Нобелийн шагналт багийн гишүүн, НҮБ-ын Химийн зэвсэг хориглох тусгай байгууллагын зэвсгийн шинжээч, хурандаа Д.Эрдэнэцогтыг урилаа.   
   
   
   
     II                                                                            
Дэлхийн II дайны үед Япон хими, биологийн зэвсгийг боловсруулж ард иргэд дээр туршиж, худаг ус хордуулж байлаа. Химийн зэвсгийг их хэмжээгээр үйлдвэрлэсэн ч хэрэглэж чадаагүй. Тэрхүү зэвсгүүд Японы Квантуны арми байсан бүс нутгуудын элсэнд булаатай байдаг. Бид илрүүлж устгасан. Дайны үед манай аав Халх голд япончуудтай байлдаж байсан. Тухайн үед аавынхаа толгой дээр унах байсан химийн зэвсгийг хожим хүү нь устгаж байна гэхээр их сонин санагдсан.   
  
   
  
   
  
   
  
   
  
   
 
   
  
   
  
   
 
   
 
   
 
   
 
   
 
   
  
   
                            
Монголчууд хоёр их гүрний дунд байгаа хэрнээ тусгаар тогтнолоо олсон ньгаднынхны гайхшралыг төрүүлдэг   
Эргэцүүлээд бодвол үнэхээр сонирхолтой түүхэн давхцал болсон байна. Тийм үү?   
   
                                       80          
Тийм шүү. Манай аав япончуудтай байлдаж байсан. Бас хүзүүндээ ч шархдаж байв. Тэр үеийн эрчүүд бүгд л эх орныхоо төлөө нам засгийнхаа даалгавраар дайнд мордож эх орноо хамгаалж байсан. Япончуудтай байлдаж явсан Чойбалсангийн 80 мянган цэрэгт аав минь багтаж байжээ.   
   
                             
Таныг англи, араб, франц, орос гээд маш олон хэл эзэмшсэн гэж сонссон. Мэргэжил тань олон хэл эзэмшихийг шаарддаг байв уу. Эсвэл?   
   
                20                                                                                           60                                            
Би англи, орос, франц, араб хэлийг мэднэ. 20 орчим хэлээр ойлголцчихдог. Тухайн үндэстний соёл иргэншил, ёс заншлыг илүү гүнзгий мэдье гэвэл хэлийг сурах нь эхний асуудал байдаг. НҮБ-д оръё гэвэл хэлийг нь сур хэмээн Хүрлээ генерал зөвлөж байлаа. Тиймээс англи хэлийг сурсан. Арабд үүрэг гүйцэтгэхдээ тухайн хэлээр л ярих учраас сурсан. Хэлийг нь сурснаар тухайн улсын иргэдтэй харилцаа тогтоох, ажлаа хийхэд хамаагүй дөхөм болдог. Орос хүмүүстэй хэлээр нь ярихад маш элгэмсүү хүлээж авдаг. Түүнээс гадна хэл сурна гэдэг тухайн үндэстнийг хүндэтгэж байгаа хэлбэр юм. Би 60-аад орны хүмүүстэй ажиллаж байна. Тэдэнтэй ойлголцохын тулд хэлийг нь сурах шаардлага тулгарсан. Монголд араб хэл сурах боломж бага шүү дээ. Тэгэхээр хажууд боломж байхад яагаад алдана гэж… Би аливаа боломжийг хамгийн дээд зэргээр ашиглахыг боддог.   
   
                               
Та дайн байлдаантай олон оронд үүрэг гүйцэтгэсэн байх. Энэ бүхнийг нүдээр үзэж, биеэр мэдэрсэн хүний хувьд монголчуудыг хэр хувьтай хүмүүс гэж боддог вэ?   
   
          1921                             100                                            200                             40                      
Монголчууд бид маш их хувьтай. 1921 онд Монголын ард түмний эрэлхэг хөвгүүд хувьсгал хийж ганц шөнийн дотор тусгаар тогтнолоо олсон. Гэтэл өнөөдрийг хүртэл тэмцсэн Уйгур, Төвд гэх үндэстнүүд ганц шөнийн дотор байтугай 100 жилд ч тусгаар тогтнолоо олж чадахгүй байна. Энэ бүхнээс бид ямар хувь заяатай нь харагдаж байгаа биз дээ. Бид агуу үндэстэн. Дэлхийн судлаачид өнөөг хүртэл Монгол улс яаж Хятадын нөлөөнд оролгүй НҮБ-ын гишүүн болсныг гайхдаг. 200 жил колонид, хоёр их гүрний дунд байж яаж тусгаар тогтнолоо олсон нь тэдний гайхшралыг төрүүлдэг. Ганц шөнө олсон тусгаар тогтнолоо НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлэх гэж 40 жил нойр хоолгүй зүтгэсэн. Үүлэн чөлөөний нар мэт олсон тусгаар тогтнолоо нүдний цөцгий мэт хайрлах хэрэгтэй.   
 
 
   
 
   
          
               
Аливаа бүхнээс сайныг нь л олж харахыг хичээдэг   
Таныг өнөөдрийг хүртэл бүтээж буй зарчим, өөртөө хэлдэг үгс юу вэ?   
   
            《        》                      《       》             《      》  《      》  《     》                   
Өөртөө баримталдаг хуулиуд бий. Тухайлбал, “Дуугүй гүтгүүл, Дов шиг ногоор…” Ямаа дов дээрх ногоог идэх тусам улам л ногоордог. Үүний адил гүтгүүлэх нь тийм ч муу зүйл биш юм. “Дуртай нүдүүл, Болд шиг хатаагд…” Бэрхшээл сөрөх тусам хүн улам ирлэгдэж, хатуужиж байдаг гэсэн санаа. “Үгээр чичлүүл, Зүрх чангарна…”, “Уураар утуул, Ухаан тэлнэ…”, “Өргөөд өгвөл Борви тэгширнэ…” гэх мэт олон бий. Магад ойлгоход хэцүү, мөрдөхөд амаргүй ч байж мэднэ.   
   
                 
Аливаа бүхнээс гэрэл гэгээтэйг олж харах нь таны давуу тал юм шиг ээ?   
   
                                   
Би аливаа бүхнээс сайныг нь л олж харахыг хичээдэг. Мууг хайдаггүй. Тухайлбал, замын бөглөөнд бухимдахаа байж бөглөрөө ихтэй үед машинаа тавиад гүйдэг болсон.   
   
             
Дэргэдэх хүн илт мэдэмхийрэх үед та хэрхэн хүлээн авдаг вэ?   
   
      《     》               《     》              《     》  《         》        
“Мэдэмхийн хажууд ичимхий царайл…” гэж би хэлэх дуртай. Мэдэмхийрч байгаа хүнтэй зэрэгцээд яривал хэрүүл болно. Бас “Идэмхийн дунд Цатгалан царайл…” гэдэг. Хүнийг сургаж, ухааруулахын тулд ичимхий царайлах хэрэгтэй гэсэн санаа. “Бусдын төлөө өөрийгөө золь…”, “Бурууг өөр дээрээ… Буяныг баруун, зүүнгүй…” Энэ бол миний хуулиуд.   
 
   
  
 
      
                        
Надад бэрхшээл байдаггүй   
Бэрхшээлийг та хэрхэн хардаг вэ. Таны өнөөдрийн амжилт тийм ч бага хөлс хөдөлмөрийн дүнд бий болсон гэж бодохгүй байна?   
   
                                                                       11     180        20      10                               
Энд тэнд явж юм үзэж нүд тайлаагүй байхад надад бэрхшээл байсан л байх. Өмнө нь би ажил руугаа машинаар явдаг, өглөө болгон нойрондоо умбасан буруу зарчмуудаа өөртөө шингээсэн цэргийн дарга байжээ. Цэргийн дарга бол цэвэр цагаан архи уудаг, өөхтэй мах иддэг, халаасандаа гараа хийсэн, цэрэг зандарсан тийм л хүн байх ёстой гэсэн ойлголттой байв... Харин Гаагад байх 11 жилийн хугацаанд энэ зарчим 180 градус өөрчлөгдсөн. Цэргийн дарга байхад өглөө 20 км гүйх, ажил руугаа 10 км алхаад хүрэх нь надад бэрхшээл байсан байх. Үхэрт өвлийг л давах гэсэн бэрхшээл бий. Үнэнийг ухаарсан учраас надад өнөөдөр бэрхшээл байхгүй гэж боддог.   
   
         
Аз жаргалын хэмжүүр таныхаар юу вэ?   
   
                                                                                                                                                                
Аз жаргал хүний ухаанаас гардаг зүйл. Баяр баясгалан зүрх сэтгэлээс ундардаг. Хоёр өөр ойлголт. Хүн бэрхшээлтэй үед аз жаргалтай байж чадахгүй, харин баяр баясгалантай байж чадна. Террористуудад олзлогдлоо гэхэд баяр баясгалантайгаар хамгийн түрүүнд гүйж очоод урдаа гараа гавлуулж чадвал та яллаа гэсэн үг. Ямар ч хүнд үед заавал давуу тал, зөв үйлдэл байж л байдаг. Харин тэвчээргүйтэж тэмцээд гараа ардаа хүлүүлбэл ялагдсан гэсэн үг. Ус ууж, унтаж, хооллож чадахгүй боломжоосоо татгалзана. Аз жаргал гэдэг их харьцангуй ойлголт. Миний хувьд өнөөдөр би бүх зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Өглөө нар мандаж байна, хажууд ач охин минь унтаж байна, эхнэр цайгаа чанаж байна гээд л аз жаргалыг мэдрэх шалтгаан тоймгүй. Байгаа бүхнээсээ аз жаргалыг мэдрэх нь хамгаас чухал юм шүү. Сайны хажуугаар саар байдаг л байх. Миний хувьд саар, сөрөг бүхнийг харж, мэдрэхийг хүсдэггүй.

 
   
        
Хувь заяаг хэн бүтээдэг вэ?   
   
                                                                  
Зарим хүн би угаасаа л ийм ядуу хувь тавилантай гэдэг. Гэтэл хүн сайн, муу явах эсэхээ өөрөө л шийддэг. Цаасан дээр бичиж байгаа юм шиг өөрийнхөө үг хэл, үйлдлээрээ бий болгодог. Өнөөдрийн хийсэн үр дүнгээр маргаашаа бүтээдэг. Хүн амьдралдаа гундуу байж болохгүй. Гундуу байх замаа чи өөрөө л сонгож байна.   
   
      
-Ярилцсанд баярлалаа.   
   
   ∙          ∙ 

 
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс, видеог О.Сүхбат   
 
   
 
   
                             



  
     
     