 

          

2015-01-04 17:22
  642
  0

                      
                        11  57  


 

                  -               

    -        83             - 
                   1930 -                  1932                                               
      83    1931       31                                                                                                                       
    1929                                                                                                  
                                                                                                           1932      18       
                                                                                        
                                                                      





Шинэ жил тэмдэглэснээс болж Д.Нацагдорж шоронд хоригджээ
Өнөөдөр 11 цаг 57 минут

Зураг дээр зүүн гар талаас эхнийх нь нэрт зохиолч, орчуулагч Н.Наваан-Юндэн, баруун гар талаас хоёр дахь нь их зохиолч Д.Нацагдорж

-Тайж Д.Нацагдоржийн банкет буюу 83 жилийн өмнөх шинэ жилийн тухай нэгэн гэрэл зургийн түүх-

Монголын эх оронч сэхээтэн, оюунлаг хүмүүсийг хэлмэгдүүлж, шорон гянданд хорьж байсан 1930-аад оны хар салхи их зохиолч Д.Нацагдоржийг тойроогүй юм. Түүнийг 1932 оны тавдугаар сард баривчилж хорьсон юм. Ийнхүү барьж хорих болсон шалтгаан нь тайж гаралтай, мөн Германд сурч байсан зэрэг аар саархан зүйлс байв. Харин баривчлах шалтаг нь “Тайж Нацагдоржийн банкет” нэртэй гэрэл зургаас болжээ.

Эдүгээгээс 83 жилийн тэртээ 1931 оны арванхоёрдугаар сарын 31-нд Д.Нацагдорж хэсэг нөхдийн хамт шинэ жил тэмдэглэжээ. Энэ бол Д.Нацагдорж гэргий Нина Чистяковатайгаа суугаад удаагүй байсан үе ажээ. Тиймээс шинэ жилийн баярыг залуу хүмүүсийн хувьд хөгжилтэй сайхан угтах гэсэн бизээ. Ингээд Германд хамт сурч байсан Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Доржцэрэн, Батсүх, Г.Ирина, Хурлаат нарын хэсэг нөхдийн хамт оргилуун дарс буудуулж, ширээ засч шинэ жилийн баярыг тэмдэглэсэн байна. Үүнээсээ болж Дотоодыг хамгаалах газарт дуудагдаж байцаагдан улмаар шоронд хоригдох юм гэж Д.Нацагдорж зүүдлээ ч үгүй биз ээ.

1929 оноос хойш Д.Нацагдоржийг өөлж гоочлох явдал эхэлж, ажлаас нь халахыг хүртэл оролцдож байсан ч их зохиолч энэ мэт явуулгыг нэг их тоодоггүй байжээ. Тухайн үеийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн бичиг хэргийн эрхлэгч Лигцэгдоржоос нэг нөхөр нь “Чи Нацагдоржийг хавчин ажлаас нь гаргах гээд яаж байгаа юм бэ” гэж асуухад “Би ч яахав, тайж феодалуудыг цэвэрлэн зайлуулах заавартай тул зааврыг биелүүлэх ёстой” гэж хэлж байсан гэдэг.

Ийнхүү алдаа дутагдал гаргахыг нь анаж байсан хүмүүст их зохиолч Д.Нацагдорж орос эхнэрийнхээ хамт, Германд сурч байсан хүмүүстэй шинэ жилийг Европ маягаар тэмдэглэсэн нь сайхан завшаан, шалтаг болжээ. Тэрхүү шинэ жилийн баяр тэмдэглэхэд орос эхнэрийнхээ хамт оролцсон “Берлин” хочит Бат-Очир гэдэг хүн нэрт зохиолчийн шинэ жилийн баяр тэмдэглэж байх үеийн гэрэл зургийг авчээ. Тэрээр уг зургийнхаа ард “Тайж Нацагдоржийн банкет” гэж тодотгон бичээд Дотоодыг хамгаалахынханд өгснөөр Д.Нацагдоржийг 1932 оны тавдугаар сарын 18-нд баривчлан мөрдөн байцааж эхэлжээ.

Энэ талаар төрийн хошой шагналт зохиолч Д.Намдаг сайн мэддэг байжээ. Тэрээр “Шинэ Монголын шинэ театр” номдоо Д.Нацагдоржтой хамт орос хэлний орчуулагч Лооройсамбуу, Шинжлэх ухааны хүрээлэнгийн фото зургийн мэргэжилтэн Гомбожав, Гадаад худалдааны мэргэжилтэн Намсрай, Комбинатын инженер Хурлаат, Галаан нар орос эхнэрүүдийнхээ хамт, Төмөрийн Д.Нацагдорж, Намнандорж, Гомбо, Д.Намдаг нар баригдсан тухай дурдсан байдаг.

Ийнхүү шинэ жилийн Европ маягаар тэмдэглэснээсээ болж их зохиолч Д.Нацагдорж буруутан дөрвөн сар гаруй шоронд хоригдож, есөн удаа байцаалт өгсний эцэст өөрийгөө гэм буруугүй гэдгийг хангалттай нотолж чадсан ч түүнд нэг жилийн тэнсэн харгалзах ял ногдуулан суллаж байсан ажээ.

Х.Төрболд





 



  
     
     