 

            

2014-04-22 17:14
  4392
  1
            
Монгол орны шувууд  1  тас шувуу



            
             
                                               10                  11 - 14        3                                   
     1 - 2   55       
                                                                 
                                                           
                                                            













Харцагынхан овогт багтах өдрийн махчин шувуу.
Монгол оронд Нөмрөг тас, Нохой тас хэмээх хоёр зүйл бий.
Махчин шувуудаас биеэр хамгийн том атлаа номхон дөлгөөн шувуу.
Тас хэзээ ч амьд амьтанд халддаггүй бөгөөд үхсэн амьтны сэг зэмээр хооллоно.
Хараа нь маш хурц учраас нисэж байх өндрөөсөө буюу заримдаа
10 мянган метрийн өндрөөс ч идэш тэжээлээ олж харж чаддаг.
Биеийн жин нь 11-14 килограмм, алдалсан далавчны урт нь 3 метр хүрнэ,
  хумс нь бат бахим боловч мохоо байдаг, толгойноос хүзүүний угийг хүртэл
өд сөдгүй зулбан байдаг. Эм тас ихэвчлэн ганцаар амьдрах бөгөөд цавчим элгэн хад,
хясаа бараадан үүрээ засч аваад 1-2 өндөг гарган 55 орчим хоног дарж ангаахай
болгоно. Тасын гүеэ том учир идсэн хоолой тэндээ хадгалж байгаад ангаахай,
дэгдээхэйгээ тэжээдэг өвөрмөц зохицолгоотой. Төрсөн даруйд нь эх нь ойр ойрхон
хооллох тул сар хүрэхгүй шахам хугацаанд өд сөд нь ургаж, биеэ даах чадвартай
болно. Үхсэн амьтны сэг зэмээр хооллодог учраас элдэв төрлийн нян байгальд
тархахаас сэргийлдэг ашигтай. Тас маш өндөрт нисдэг учир түвдүүд түүнийг
“тэнгэрийн шувуу” хэмээн шүтэж бурхан бологсдынхоо шарилыг хэсэгчлэн цавчиж
аварга том таснуудад өгнө. Таснууд тэдгээрийг тэнгэр лүү авч оддог бөгөөд
үлдэгсэд нь тухайн нас барсан хүнээ тэнгэрийн оронд заларч байна хэмээн итгэж
сүсэглэж иржээ. Нохой тас. Ерөнхий зүс нь хар хүрэн, далавчны дэвүүр өднүүд тод хар,
толгойн хэсэг нь цайвар хүрэн, богино тачир өд сөдтэй, их өндөрт нисдэг.
Явгалаад сууж байгаа нь нохой сууж байгаа мэт харагддаг учир тэгэж нэрлэгдсэн
бололтой.Байгалийг онцгой сайн цэвэрлэж байдаг ашигтай шувуу юм.











        
          
           



  
     
     