 

     

2015-02-10 11:05
  1187
  1

 
   GoGo  mn    /2015 - 02 - 09 15 : 05 GMT 8/ 

                   40                        
  
             3                                       
  
                             
                                            

       -  MPA  mn   


 

 

 

 

 

 

 

 






Бөө нар дахин цуглаж ёслол үйлд 

Их эзэн Чингисийн талбайд бөө нар болон иргэний хөдөлгөөнүүд цуглажээ. 40 гаруй бөө "Мөнх тэнгэрийн зараалаар Ноён уулын онгодыг сэрээх Монгол зан үйлийн ёслол"-ыг үйлджээ.

Тэд энэ сарын эхээр буюу хоёрдугаар сарын 3-нд мөн Чингисийн талбай дээр цуглаж сүү өргөн ёслол үйлдсэн. Харин өнөөдөр зохион байгуулж буй энэхүү цуглаанаар тэд онгод тэнгэрийг нэгэн дуугаар дуудаж Ноён уулыг аврахаар зан үйл хийжээ.

Хэрэв Ноён уулд заналхийлж буй энэхүү дүр төрхийг зогсоохгүй бол хэтдээ маш том гай зовлон авчирна гэж тэд хэлж байгаа аж.

Тэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж байгаа юм.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn 



  
     
     