2010-09-30 10:13
373
0
Малчин яруу найрагч Я. Адъяа
Я.Адъяа гуай 1947 онд Шинэ Барга Баруун хошууны уулын Хөвөөт Хөх хошууны хоёрдугаар сумын нутагт Зуугар Далангууд Халын Шагдар болон Янжины отгон хүү нь болж төрсөн юм. Зургаан жил соёл боловсролын мөрийг хөөж дөчин хэдэн жил малчин явахдаа баригадын удирдах багын гишүүн, нягтлан бодогчийн ажил хийж хошууны иргэдийн төлөөлөгч, улс төрийн зөвлөлгөөний гишүүн байв. 1982 оноос эхлэн шүлэг өгүүллэг, нийтлүүлэн 1998 онд “Саруулзамын дөчин жил” гэх зуун мянга гаруй үсэгтэй гацааныхаа түүхийг найруулан хэвлүүлж 2006 онд “Хоньчны уяанга” номоо уншигчдынхаа алганд дэлгэж “Уртын дуу”,”Нүүдэл” зэрэг шүлгүүдээрээ Хөлөнбуйр хотын малчдын соёл урлагийнхны холбооны шагнал хүртэж, “Одот тэнгэрийн манаачин” гэх шүлгээрээ Хөлөнбуйр хотын малчдын соёл урлагийн найрт агт мориор шагнуулсан удаатай. Хөлөнбуйр хотын зохиолчдын эвлэлийн гишүүн байсан.
2007 оны 5-р сарын 26-ны өдөр ард түмний малчин яруу найрагчийн нэгэн од хальсан эмгэнэлт цаг мөч, Барга нутаг нэгэн шилдэг хөвгүүнээ алдсан аз бусын цаг үе юм.
Цэнгэл орчуулав ШББХ-ны Хэрлэн сэтгүүлийн 2008 оны 2–дугаараас авав .
Я.Адъяа
Нүүдэл
Хайлын усан жирвэлзэн урсаад
Хагд хөхрөн амилан сэрхэд
Хан дэлхийн буяныг эдлээд
Хаваржаандаа манайхан нүүдэг байлаа
Шиврээ бороон зөөлөн намираад
Цэцэг навч алаглан ганхахад
Цэнхэр тэнгэрийн хишгийг хүртээд
Цэлгэрхэн зусландаа нүүдэг байлаа
Хөмүүл мангир сагсайн багшраад
Хөдөө шилийг бүрхэн хучихад
Тансаг байгальдаа уусан жаргаад
Тавтайхан намаржаандаа нүүдэг байлаа
Цасан ширхэг лавслан бүжиглээд
Цантай өвөл айлчлан саатхад
Өнөтэй нутгийг чиглэн зориод
Өвөлжөөндөө манайхан нүүдэг байлаа
Зэлүүд холын уудам нутгаар
Зэргэлгээнд шумбан нүүдэг байлаа
Зээрийн сүрэгтэй малаан захлуулан
Жилийн жилдээ нүүдэг байлаа
Байдаг хүч оюунаа шавхаж
Бахрам нутгаа өвлөж нүүдэгсэн
Бартаа бэрхийг тарван туулж
Баян дэлхийгээ өмгөөлж нүүдэгсэн.
Орчуулсан Цэнгэл ШББХ-ны Хэрлэн Сэтгүүлийн 2008.1-ээс буулгав

уулын Хөвөөт Хөх хошууны хоёрдугаар сумын нутагт Зуугар Далангууд Халын Шагдар болон Янжины отгон хүү нь болж төрсөн юм. Зургаан жил соёл боловсролын мөрийг хөөж дөчин хэдэн жил малчин явахдаа баригадын удирдах багын гишүүн, нягтлан бодогчийн ажил хийж хошууны иргэдийн төлөөлөгч, улс төрийн зөвлөлгөөний гишүүн байв. 1982 оноос эхлэн шүлэг өгүүллэг, нийтлүүлэн 1998 онд “Саруулзамын дөчин жил” гэх зуун мянга гаруй үсэгтэй гацааныхаа түүхийг найруулан хэвлүүлж 2006 онд “Хоньчны уяанга” номоо уншигчдынхаа алганд дэлгэж “Уртын дуу”,”Нүүдэл” зэрэг шүлгүүдээрээ Хөлөнбуйр хотын малчдын соёл урлагийнхны холбооны шагнал хүртэж, “Одот тэнгэрийн манаачин” гэх шүлгээрээ Хөлөнбуйр хотын малчдын соёл урлагийн найрт агт мориор шагнуулсан удаатай. Хөлөнбуйр хотын зохиолчдын эвлэлийн гишүүн байсан.